Thursday, March 24, 2011

Эрчүүд, муур хоёр юугаараа ижилхэн вэ?

  Эрчүүд, муур хоёр  дуудахад ирдэггүй, хөөхөд явдаггүй,
нэг гарахаараа шөнөжин алга болно, гарахгүй бол өдөржин орон дээр хэвтчихнэ. Гадуур тэнэж тэнэж, хоол идэх л гэж гэртээ ирдэг ер нь л их дураараа амьтад даа.

Сурвалжлагч, галзуугийн эмнэлгийн эмчээс асууна:
-Өвчтөнгөө ямар шалгуураар эмнэлгээс гаргадаг вэ?
-Жишээлбэл, та ванна дүүрэн усыг суллахын тулд хоолны халбага пивоны грушик хоёрын алинаар нь хутгаж асгавал хурдан бэ, гэх мэт.
-Мэдээх грушкээр биз дээ?
-Үгүй ээ, алинаар нь ч хутгахгүй, зүгээр л бөглөөг нь авчихвал өөрөө урсчихдаг юм.

Шаргал үст хүүхэн дэлгүүрт:
-Энэ юу вэ?
-Халуун сав.
-Юу юм?
-Халуун юм хийвэл халуунаар нь байлгадаг, хүйтэн юм хийвэл хүйтнээр нь байлгадаг юм.
Маргааш нь шаргал үст хүүхэн ажил дээрээ халуун савтай ирэв.
-Наана чинь юу байгаа юм?
-Энд үү… энд их гоё юм байгаа…
-Юу байгаа юм?
-Хоёр аяга халуун кофе, нэг аяга хүйтэн ундаа байгаа.

No comments:

Post a Comment