Thursday, March 31, 2011

Хүний тархины зарим нууц


Хүний тархинд нанотехнологи байрлуулна
Хүний уураг тархи хөгшрөлтөөс үүдэж гавлын яснаас доош улам агшдаг байна. Үүнээс үүдэж мартамхай болох, өвчин эмгэг тусах, биеийн эсэргүүцэл сулрах зэрэг олон талын эрсдэлүүд үүсэн бий болдог аж. Ихэвчлэн зүүн тархинд уг доголдол үүсдэг байна. Төв мэдрэлийн системийн ажиллагаа асуудалд орох шалтгаан ч үүнээс үүдэлтэй.

Тархины төв судлаас хэдэн тийш салаалсан хялгасан судлуудад хүний сэрлийн цэг байдаг гэнэ. Учир нь биеийн аль нэг хэсэгт мэдрэгдсэн зүйл уг "Алзимерс"-т дохио болж ирдэг. Мэдээллийг төв мэдрэл рүү дамжуулдаг байна. Энэ үйлдэл маш богино хугацаанд үргэлжилнэ.
Эрдэмтэд мэдрэл дамжуулагч сувгийн доголдолд орсон хүмүүст тусгайлан зориулж нано аппарат зохион бүтээж буй аж. Энэ нь төв судалд үхжилд орсон дамжуулагчийн ажлыг хийх бөгөөд хамгийн гол нь гавлын ясны дээд хэсэгт байрладгаараа онцлог юм байна. АНУ-ын ДНА буюу нано шинжлэх ухааны эрүүл мэндийн төвийн лабораторид хүний уураг тархинд туршиж үзсэн аж.

Судлаачид маш жижиг чипсетийг хиймэл загвар тархинд холбож улмаар хүний сэрлийн цэгүүдэд үүсдэг мэдээллийн төв шугамыг хөдөлгөөнд оруулжээ. Эхэндээ маш жижиг сувагт байрлуулсан чипсет ирсэн бүхий л мэдээллийг тархины өнцөг булан бүрт замбараагүй илгээж байв. Энэ нь хүн сонссон, харсан, хүрсэн бүхнээ үйл хөдлөл эсвэл үг хэлээр илэрхийлэх шаардлага тулгарна гэсэн үг. Мэдээж энгийн хүний хувьд дохион мэдээллээр сэрэл хэт мэдрэмтгий болох учраас боломжгүй мэт санагдаж байжээ.

АНУ-ын Мичиганы их сургуулийн профессор Майкл Мауэр "Биомолекулын үйл хөдлөл бүр өмнөхөөсөө сайжирсан. Одоо уг төхөөрөмжийн хэмжээ, цэнэг, хурд зэргийг илүү боловсронгүй түвшинд хүргэх зорилттой байна" гэжээ. Ингэснээр хүний уураг тархины ажиллагаа зөгийний амьсгалах механизмтай дөхөж очих ажээ(.mongolianworld.com-оос авлаа.)


No comments:

Post a Comment