Wednesday, April 13, 2011

Америкийн Нэгдсэн Улсын Блүүмингтон хотын монголчуудын холбоо

Америкийн Нэгдсэн Улсад  Блүүмингтон  нэртэй хот арав бий. Тэдний нэг нь Индиана муж улсын нэг хот  бөгөөд энэ хотод Индианагийн их сургууль байрладаг.  Индианагийн их сургуулийн дэргэд Монгол нийгэмлэг  үйл ажиллагаа явуулдаг. Энэ утгаараа Индианагийн их сургууль бол монгол судлал, монгол хэлний сургалт иж бүрэн хэлбэрээр  хэрэгжиж байдаг газар юм. Монгол  соёл, монгол түүх, уламжлал, зан заншлыг америкчуудад түгээн хүргэхэд  Блүүмингтон хот голлох үүрэгтэй. Иймд  энэ хотод оршин суугаа монголчууд санал нэгдэж,  монголчуудын холбоог албан ёсоор байгууллаа.     
     Тус холбоо нь Монгол улсын хөгжил, соёл, боловсролын хөгжил, ололт, амжилтыг Америкад сурталчлан дэлгэрүүлэх, Америкийн  нийгмийн  амьдрал, соёлын тухай мэдээлэл, мэдлэгийг  монгол хүмүүст хүргэх үйл ажиллагаа явуулах зорилготой.

Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлж ажиллана:

Монгол улсын хөгжлийн байдал, онцлог,чиг хандлагын талаарх мэдээлэлийг нийтийн хүртээл болгох

Монголчуудын Блүүмингтонд суралцаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх ажил зохион байгуулах

•Индианагийн их сургуульд суралцах оюутан, судалгаа шинжилгээний ажил судлаачдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагатай хамтарч ажиллах

•Сонирхогч байгууллага, хүмүүстэй хүмүүнлэгийн чиглэлээр хамтарсан төсөл, гэрээ  гүйцэтгэх

Монгол болон америк судлалын хүрээнд судлаач, эрдэмтдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийг эрэлхийлэх, оролцох, хэрэгжүүлэх

Монголын уламжлалт ёс, заншил, зан үйлийг сурталчлах, нийтийн хүртээл болгох ажил зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн ажиллаж эхлээд байна.

 Блүүмингтон хот болон Индианагийн их сургуулийн  талаар мэдээлэл, лавлагаа  авах, хамтран ажиллах, ивээн тэтгэх хүсэлтэй хувь хүн, байгууллага bloomongols@gmail ,bulgan5157@gmail.com хаягаар харилцана уу.  812-325-9397 тоот утсаар ярьж болно.

No comments:

Post a Comment