Ер нь хүн хааяа мартамхай болдог бөгөөд ялангуяа нас хэвийхэд тархины ажиллагаа удаашран, мэдээлэл хадгалах, санах нь саарах тохиолдол бий. Гэхдээ энэ нь «нас ахихын хэрээр ой тогтоолт зайлшгүй суларна, эсвэл ахмад хөгшидөд илүү тохиолдоно» гэсэн үг биш юм. Нойр дутагдах, сэтгэл гутрал, стресс хямрал, бамбай булчирхайн (хүзүүний булчирхай) хямрал, согтууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, жорын дагуу болон зугаа цэнгээний зориулалттай эм хэрэглэх зэргээс хамаарч бас болно. Ил, далд байгаа шалтгааныг нь арилгавал ихэнх тохиолдолд ой тогтоолт дахин аг. Мөн аль ч насанд ой тогтоолтын чадваруудыг хамгаалах, сайжруулахад тусалдаг аргууд бий. Будилах, оюуны сулралт, хувийн шинж чанарууд өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүудээр илэрсэн ой тогтоолт сулралт нь дементиагийн өвчний шинж байж болзошгүй.Хэрэв: • Таны ой тогтоолт улам муудаж байгаа бол • Унтаж байгаа нойрны болон бусад эм үүнд сөргөөр нөлөөлж байгаа бол эхлээд эмчид үзүүлээрэй. Өөрөө юу хийх боломжтой вэ? Мартамхай байдлыг хурдан хугацаанд эдгээх эмчилгээ байхгүй боловч ой тогтоолтыг сайжруулах амьдралын хэв маягууд бий. • Шөнө сайн унтаж амрах, биеийн тамирын дасгал тогтмол хийх, шинэ жимс ялангуяа (нимбэг, жүрж, үзэм), навчлаг ногоон хүнсний ногоо, самар, хедун, буудайн талх, сереал (буудай, цагаан будаа) зэргийг хүнсэндээ хангалттай хэмжээгээр хэрэглэж бай. • Заримдаа ой тогтоолт доголдож байвал хэт санаа зовох хэрэггүй. Сэтгэл түгших, өөртөө итгэлгүй болох нь байдлыг улам дордуулна. Зарим зүйлийг яагаад мартсанаа эргэн санаж, өөрийгөө сайн зохион байгуулбал дараагийн удаа дахин мартах нь багасна. • Ой тогтоолтоо сайжруулах аргуудыг ашигла. Үгийн сүлжээ, үгийн бусад тоглоомууд тоглож, тархиа дасгалжуул. Зурагт үзэж, идэвхгүй сууснаас сонин уншихыг хичээгээрэй. • Үүрэг даалгавар, ажлуудаа календарь дээр болон ямагт биедээ авч явдаг тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэ. Эд зүйлсээ зөв зохион байгуулж тавь. Түлхүүр, нүдний шил зэрэг зайлшгүй чухал зүйлсээ хаалганы ойр, нэг л газарт тавьж хэвшвэл зүгээр. Хийх ажлуудаа тодорхой өдөр, цагт хийж заншвал үр дүнтэй. • Согтууруулах бодис, каннабис, экстаз зэрэг зугаа цэнгээний бодис бүү хэрэглэ. Гэхдээ өдөр бүр 1-2 нэгж согтууруулах бодис ( аяга дарс тодорхой нэг нэгжтэй хэрэглэнэ) хэрэглэж байх нь дементиа солиорлын эрсдлийг багасгахад тусалж болох талтай. • Хараа, сонсголын эрхтнүүдээ тогтмол шалгуулж бай. Практик зөвлөмж Ой тогтоолтод тустай зүйлс. Доор дурдсан аргууд нь хүнсэндээ харах, давтах үйлдлийг ашиглаж, ой тогтоолтод мэдээллийг хадгалахад тусална. • Хийж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүл. Ялангуяа сэтгэл хямарч, хөөрсөн нөхцөлд илүү анхаар. Ой тогтоолтод шууд «бүртгэгдэх» боломжгүй мэдээллийг давтан хэлж өгөхийг бусад хүмүүсээс хүс. Дараа нь өөрийн үгээр өөртөө давтан хэл. Том байшин, ой шугуй, очиж үзээгүй шинэ хот суурин зэрэгт ирэхдээ буцаад замаа олоход туслах тэмдэг, содон зүйлсийг харж тогтоохыг хичээ. • Хэрэв танд танилцуулсан хүний нэрийг та хурдан мартдаг бол уг нэрийг өөртөө давтан хэлээд, нэрийг нь нүдэндээ зураглан төсөөлж харахыг чармай. Жишээ нь: Glenda Fisher хэмээх нэртэй хүнийг тогтоохын тулд навчлаг глен модны дэргэд загас барин суугаа хүнийг төсөөлж (fisher-загасчин) болно. • Жагсаан бичсэн зүйлсийг тогтоохын тулд өөрийн гэрийн дотор байдаг эд зүйлсийн дарааллыг ашигла. Ой ухаандаа зураглан харахын тулд хэтрүүлэн төсөөлж болно. Жишээ нь, та масло, талх, дүрдэг цай дэлгүүрээс авах байсан бол таны орон дээр хайлан гоожиж байгаа маш том масло, пийшинд жигнэж байгаа сайхан шаргал өнгөтэй талх, усны ванн дотор аварга том дүрдэг цай орчихсон байгаа мэтээр нүдэндээ төсөөлөн хар. Дэлгүүрт очсон хойноо өөрт хэрэгтэй зүйлсээ санахын тулд гэр дотуураа явж, тэдгээр зүйлсийн дараалал өөрчлөгдсөн байгаа мэтээр төсөөлж болно. • Ой тогтоолтын дасгал хийж бай. Хамгийн сүүлд банк руу очиж мөнгө авснаас хойш хэдэн төгрөг, хаана, яаж зарцуулснаа санахыг хичээ. Түүнчлэн саяхан найзтайгаа утсаар юу ярилцаж байсан тухайгаа сана. ASUU.MN |
Thursday, April 14, 2011
Ой тогтоолт муудахаас хэрхэн сэргийлэх вэ?
Labels:
Сэтгэл Зүй
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment