1. Боломжтой бол К-1 (гэрлэлт бүртгүүлээгүй хосын түр виз), К-3 (гэрлэлт бүртгүүлсэн хосын түр виз) авахаас зайлсхий. Дээрхи хоёр визээр Грин Карт авахад маш их уддаг учир хуульчийн хөлс 2-3 дахин нэмэгдэх магадлалтай. 2. Гадаадад биш АНУ-д гэрлэлтээ батлуулж, Грин Картны өргөдлөө өг. Энэ тохиолдолд хоёр талд олон сар жилээр бичиг баримт хүлээх явдалгүй болно. 3. Хэрэв Та АНУ-д хууль ёсоор ирсэн бөгөөд эндхийн иргэнтэй гэрлэсэн бол ихэнх тохиолдолд Америкаас гаралгүй Байнгын оршин суугчийн статус авч болдог. 4. Эхнэр/нөхөр тань Грин Картанд спонсорлож байгаа тул олон тооны баримт бүрдүүлэх хэрэгтэй болнo. Жишээ нь: цагаачлалын виз хүсэх өргөдөл, Америкийн иргэн болохоо нотолсон бичиг баримт, гэрлэлтийн баталгаа, өмнө нь гэрлэж байсан бол цуцлуулсан баримт г.м. болно. Эдгээр бичиг баримтыг зохих журмын дагуу баталгаажуулж, англи хэл рүү орчуулсан байх шаардлагатай. Үүний зэрэгцээ ажил эрхлэх болон гадаадад зорчих түр зөвшөөрөл, байнгын оршин суугчийн маягтуудыг бөглөөрөй. Мөн эхнэр/нөхөр тань санхүүгийн хувьд таныг бүрэн дэмжих чадвартайг нотолсон баримт бүрдүүлж, мэдүүлгийн хураамж мянга илүү долларыг тушаасан байх ёстой. 5. Хэдэн долоо хоногийн дараа хурууны хээ өгч, мөн хэдэн сарын дараа Цагаачлалын Албанаас ярилцлаганд дуудна. 6. Ярилцлагын явцад Цагаачлалын Албаны байцаагчийн асуултанд үнэн зөв хариул, харин хариуг нь таах гэж битгий оролдоорой. Илүү дутуу зүйл бас битгий яриарай. Ярилцлаганд тохирсон хувцас өмсч, байцаагчтай боловсон харьцаарай. 7. Байцаагчаас Tа хоёрын нас, арьсны өнгө, шашин шүтлэг ойролцоо эсэхийг нэн түрүүнд сонирхох болно.Эхнэр чинь танаас ахимаг настай бол сэжиг төрүүлэх шалтаг болoх магадлалтай. Энэ нь ялгварлан гадуурхал мэт боловч хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл гэдгийг анхаарна уу? Хэрэв алив нэг сэжиг төрвөл дахин дуудаж тус тусд нь ярилцах болно. Хариулт зөрсөн тохиолдолд хуурамч гэрлэлт үйлдсэн мэдүүлэгт гарын үсэг зурж, спонсор болохоос татгалзахыг таны эхнэр/нөхрөөс шаардаж эрүүгийн хариуцлагад татахыг анхааруулна. Ийм байдалд орохгүйн тулд: 8. АНУ-д ирээд дор хаяж хоёр сар болсны дараа гэрлэлтээ бүртгүүлээрэй, тэгэхдээ Лас Вегаст биш шүү! Боломжтой бол сүм, дaцанд гэрлэх ёслолоо хийж эхнэр/нөхрийнхөө хамаатан саданг оролцуулаарай. Юу л хийнэ зураг авч баримтжуулах нь их чухал шүү. Татвараа цуг бодуулж, данс мөнгөө нэгтгэж, машин,зээлийн карт, даатгал, байрны гэрээнд хоёр нэрээ оруулаарай. Нэг гэрт 12 сар амьдарсан бол таны асуудал нааштай шийдэгдэх магадлал эрс өндөрсөх юм. 9. Энэ бүхнийг хүүльч авалгүй хийх нь өөрөө өөртөө хагалгаа хийхээс өөрцгүй гэдгийг анхаарна уу! 10. Грин Карт авахаас өмнө эхнэр/нөхөр нас барсан, салсан тохиолдолд яах вэ? Ихэнх тохиолдолд Грин Картаа авах боломжтой гэдгийг санаж яваарай. Лавлах зүйл байвал доорхи хаягаар холбогдоорой. shuduin@yahoo. Ц. Энхбат |
Thursday, April 14, 2011
Та Америкийн иргэнтэй гэрлэж Грин Карт авах гэж байгаа бол...
Labels:
Гэр бүл
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment