УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д түр саатан ажил хэргийн уулзалт хийсэн билээ. 2011 оны 4 сарын 11 ны орой АНУ-дахь Монгол Улсын Элчин сайдын Яаманд "Иргэний танхим- АНУ"-ийн төлөөлөгчид УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчидтэй богино хугацааны уулзалт хийж, гадаадад байгаа монголчуудын сонгуульд санал өгөх улс төрийн эрхээ эдлэх боломжийн талаар санал бодлоо солилцон, тэдэнд ил захидал гардууллаа. Уг уулзалтад УИХын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын АН-ын ахлагч Ч.Сайханбилэг, Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Б.Бэхбат нар оролцож, уг саналын талаар байр сууриа илэрхийлэн ярилцсан байна.
Одоо энэ ил захидлыг бүрэн эхээр нь толилуулж байна. Та нар ч гэсэн санал бодлоо хуваалцаж, дуу хоолойгоо нэгтгэнэ гэдэгт итгэлтэй байна.
ИЛ ЗАХИДАЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖМОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д. ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД,МАН-ЫН ДАРГА С.БАТБОЛД МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД АН-ЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГ
ТАНАА
Ил захидал илгээхийн учир:
Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт,Монгол Улсын Үндсэн Хуулинд тусгагдсан иргэд ил тод нээлттэй зарчмаар улс төрийн эрхээ эдэлж саналаа өгөх нь ардчилсан системийн үндэс суурь билээ.
Иймд Улсын их хурлын хаврын чуулганаар “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль”- ийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэх гэж буй энэ үед гадаад оронд ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэддээ улс төрийн эрхийг нь эдлүүлэх талаарх асуудлыг хэлэлцэж тус хуулинд нэмж тусгаж өгнө хэмээн найдаж Америкийн Нэгдсэн Улсад оршин сууж буй Монгол иргэд бид энэхүү ил захидлыг илгээж байна.
Өнөөдөр албан бус тоогоор нийт гадаад оронд ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэдийн тоо 100 мянгыг хол давж , АНУ-д л гэхэд 30- аад мянган монгол иргэд оршин сууж байна.
Америкийн Нэгдсэн Улсад оршин сууж буй Монгол иргэд бидний энэ санаачлага гадаад оронд оршин сууж буй нийт Монгол иргэдийн чин хүсэл гэдэгт бид эргэлзэхгүй байна.
Мөн АНУ –аас бусад оронд оршин суугаа Монгол иргэд та бүхнийгээ дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.
ИРГЭНИЙ ТАНХИМ-АНУ
Удирдах зөвлөлийн гишүүд:- Г.Галбадрах /Иргэний танхим-АНУ–ын зохицуулагч, нийтлэлч /
- А.Ганбаатар /Иргэний танхим-АНУ–ын зөвлөх, Индианагийн их сургуулийн хуулийн магистрант /
- М.Саруул-Эрдэнэ / Монгол соёлын төвийн тэргүүн /
- Б.Тайван, А.Ариунтуяа / “Орлоо” мэдээллийн сайтыг үндэслэгчид/
- П.Увш /Индиана мужийн Блүүмингтон хотын монголчуудын холбооны тэргүүн, Монгол улсын гавьяат багш/
- Ё.Батбаяр /“Америкийн өнгө” нэвтрүүлгийн продюссер/
- Ч.Ганболд / www.ganbold.com сайтыг үндэслэгч,дизайнер/
- Б.Энхболд /Индианагийн их сургуулийн хуулийн магистрант /
- Ц.Ивээлт/ Вашингтон ДС орчмын Монголчуудын холбооны тэргүүн/
- М.Дэлгэрцогт/“Пирамид” компаний захирал/
- Б.Уранчимэг /АНУ –дахь Ю –Мон телевизийн нэвтрүүлэгч,сурвалжлагч/
- О.Чулуунбилэг /Жорж Вашингтоны их сургуулийн магистрант/
- Ч.Балжинням /Америк дахь залуу мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал/
No comments:
Post a Comment