Saturday, April 23, 2011

Индианагийн их сургуулийн зочин-оюутнууд

Америкийн засгийн газар гадаад оронд ажиллах дипломат ажилтандаа тухайн орны хэл, соёлыг заадаг Гадаад харилцааны сургууль  (Foreign Service Institute) Вашингтон D.C. -д байдаг. Тэр сургуульд Монгол улсад ажиллах ажилтанд монгол хэл, соёлын хичээлийг анхлан 1990-ээд оноос эхлэн зааж байна. Монгол хэлний анхны багшаар доктор Бадан гуай  уригдан одоо хүртэл ажиллаж байна. /Бадан багшийн тухай ярилцлагыг М.Саруул-Эрдэнэ багшийн  “Манайхан Америкт”  номноос дэлгэрэнгүй уншина уу./

Монгол хэл сурч байгаа оюутнууд уламжлал ёсоор Блүүминтон хотод зочилж,  Индианагийн их сургууль, Монгол нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж, Индианагийн их сургуулийн монгол хэлний хичээлд оролцож, Блүүмингтонд оршин суугаа монголчуудтай уулзан ярилцаж, хэлний дадлага, чадвараа дээшлүүлэн, монгол соёл, ахуй, уламжлал, зан заншилтай танилцдаг.

 Дээрх сургуульд энэ жил хоёр оюутан монгол хэл сурч байна. Энэ жил  манай зочноор багш Ц.Наранцэцэг, ноён  Sam Fontela     хатагтай  Allyson Algeo    нар айлчилж,  долоо хоногт багтан монгол хэлнийхээ дадлагыг бататгаж, монголчуудтай уулзан ярилцаж, монгол айлаар зочлон,монгол орны талаарх мэдлэг, төсөөллөө арвижууллаа.
Зочдод бараа болж хугас өдөр Индианагийн их сургуулийн номын сан, монгол номын сан хөмрөгтэй танилцаж, судалгаа шинжилгээний ажлынхаа талаар байцаалгаж хамт байсан хэдэн зургийг тавилаа.









 П.Увш

No comments:

Post a Comment