Индианагийн их сургуулийн веб хуудаснаа монголчууд бидний анхаарлыг татам нэгэн шуурхай мэдээ гарчээ.
Индианагийн Их сургуулийн 19 настай оюутан Kip Hutchins бакалаврын сургалтын дараагийн шатны сургалтанд монгол судлалаар мэргэжихэд зориулсан Beinecke-ийнтэтгэлэг авахаар шалгарлаа. Энэ тэтгэлэг нь эхлээд 4000 $ олгохоос гадна сургалтын болон бусад хэрэгцээнд зориулан 30,000 $ байх юм байна.Beinecke-ийн тэтгэлэг нийт америк даяар 1971 оноос эхлэн зарлагдаж нэг жилд 20 хүртэл оюутанд олгодог юм байна. Индианагийн их сургуулийн дөрвөн оюутан сүүлийн таван жилд нь шалгарч байжээ. Тэтгэлэг авч байгаа монгол хэлний ангийн оюутан Баатар (монгол нэр нь) хэл шинжлэл, аман зохиол судлалаар давхар мэргэжил эзэмшиж төгсөх юм байна. Бакалаврын дараагийн шатны сургалтаар монгол судлал, түүний дотор монгол үндэсний хөгжмийн урлагыг нухацтай судлахад энэ тэтгэлэгээ зарцуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Баатар өнгөрсөн жил Монгол улсад очиж, монгол хэлний дадлага, боловсролоо дээшлүүлсэн байна. Энэ жил мөн Монгол явж, хүмүүсийн хоорондын харилцаанд хөгжим хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийх юм байна. Тэрээр ярихдаа: “ Би Индианагийн их сургуульд шилжиж ирэхээсээ өмнө монгол гэдэг нэр, монгол хүний ярихыг огт сонсож байгаагүй. Ийм хэл байдаг нь миний сонирхлыг шууд татаж, монгол хэл, соёл, тэр дундаа хөгжмийн урлагийг нухацтай судлахаар санаа шулуудсан “ гэж хуучиллаа.
Монгол судлалын нэгэн сайн мэргэжилтэн бэлтэгдэж байгаад бид ч баяртай байгаа бөгөөд Баатартаа тэтгэлэг авсанд нь баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөж байна.
Монголд сайхан аялаад, төлөвлөсөн ажлаа амжуулаад ,шинэ хичээлийн жилдээ эрч хүчтэй буцаж ирэхийг хүсч байна
No comments:
Post a Comment