Thursday, May 5, 2011

Америкийн орон нутгийн сонгуулийн сурталчилгааг хэрхэн хийв.

            Америкт орон нутгийн сонгууль болж өнгөрлөө.

         Индиана муж улсын Блүүмингтон хотод  сонгуулийн сурталчилгаа  явуулж байгааг гаднаас нь харахад  манайхаас эрс өөр, олон нийтийг хамарсан, анхаарлыг нь татахыг оролдсон, самууруулсан үйлдэл, үйл ажиллагаа байхгүй юм. Манайхтай адилхан эрээн мяраан цаас, зарлал      бичиж хана туурга эрээлж, зам талбай алаглуулж, хадаг яндар болохгүй байнаа.
Тухайн хот, дүүрэгт нэр дэвшигч  иргэдийнхээ нүдэнд хардахуйц газар нэрээ, ямар зэрэглэлд нэр дэвшиж байгаагаа бичээд хатгачих юм. Харин орон нутгийн зурагтын нэвтрүүлгээр Ардчилсан хийгээд Бүгд найрамдах намууд ээлжлэн нэвтрүүлэг цацах юм билээ.Блүүмингтон хотод нэр дэвшигчдын сурталчилгааны хэдэн зураг харуулав. Манай улс төрийнхөн болон санагалзагчид нэг харчихад илүүдэх юун.





No comments:

Post a Comment