Мөнх хайрхан уул нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнх хайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 км-ийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй км үргэлжлэн оршдог. Ноён оргил нь 4362 м өндөр бөгөөд манай орны мөнх цас мөсөн гол бүхий хоёр дахь өндөр оргил юм. Уулсын мөсний зузаан 130 гаруй м байгаа нь тус орны гол мөрний нийлбэр урсацаас бараг хоёр дахин, газар доорх хөдөлгөөнт усны нөөцөөс тав дахин их цэвэр усны нөөц юм.
Булган, Сэнхэр,Үенч,Бодонч зэрэг томоохон голууд Мөнх хайрхан нуруунаас эх авч урсдаг. Энд аргаль угалз, янгир, буга, ирвэс, Аптайн хойлог, ятуу, чоно, мануул үен, суусар, голын халиу, минж зэрэг амьтан нутаглахаас гадна хоёр нутагтан мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог дөрвөн том тархац нутгийн нэг аж. Монгол Улсын улаан номонд орсон Тойрмын гүрвэл ганцхан энд байдаг гэнэ. Тус уулыг 2006 онд тусгай хамгаалалтанд авчээ.
Ц.Цэцэгжаргал
Эх сурвалж: “Нийгмийн толь”
No comments:
Post a Comment