Monday, May 16, 2011

Гэр бүлийн эдийн засгийн боловсролыг дээшлүүлье

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, ШУА-ийн Философи гациояоги, эрх зүйн хүрээлэн, НҮБ-ын Хүн амын сан, “Улаанбаатар” дээд сургууль хамтран “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” сэдвээр судалгаа хийжээ. Энэ талын суурь судалгааг анх 2004 онд хийсэн бөгөөд үүнээс хойших таван жилийн хугацаанд гэр бүлийн амьдралд олон өөрчлөлт гарсан байна.

Тухайлбал, 2004 онд нийслэлийн өрх 341.4 мянга байсан бол 381.7, хөдөөгийн өрх 255.0 мянга байснаа 264 мянга болжээ. Мөн гэр бүл салалт 1.6, гадаад гэрлэлт 1.4 дахин нэмэгдэж, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 76773-т хүрсэн аж. Монгол гэр бүлийн бүтцэд өөрчлөлт гарч, найман гэр бүл тутмын нэг нь хамтран амьдрагчид болжээ. Өмнөх судалгаатай харьцуулахад энэ удаагийнх гэр бүлийн харилцаанд гарч буй өөрчлөлт, хандлага, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг өргөн хүрээнд авч үзсэнээрээ онцлог.
Гэр бүлийн харилцаан дахь нийгэм, сэтгэл зүйн орчин, даяаршил, технологийн дэвшил, хотжилт, шил-жилт хөдөлгөөн, жендэрийн нөлөөлөл, гэр бүлийн мөчлөг, эдийн засгийн байдал гэхчилэн олон асуудал судалгаанд тусгалаа олжээ. Эдгээрээс гэр бүлийн эдийн засгийн байдлыг онцлон тодотгоё.
“Хоёр идэж хоосон хонохгүй”
“Амьдрал юун дээр тогтдог вэ” хэмээх асуултад хүн бүр өөрийнхөөрөө хариулдаг. Зарим нь “хайр”, нөгөө нь “итгэл”, өөр нэг нь “мөнгө” гэх, Гурав дахь хувилбарыг сонгож буй хүмүүсийн хувьд гэр бүлийн үнэт зүйлийг умартсандаа биш амьдралын өдөр тутмын хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй тулгамдсан асуудлаа илэрхийлсэн байх талтай. Дурдсан судалгааны дүнгээс харахад тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулж буй өрхийн тоо нэмэгдэх хандлагатай дүр зураг гарчээ.
Тэр ч атугай залуу гэр бүлүүд эдийн засгийн байдал, мөнгөний хомсдолоос болж аав, ээжтэйгээ хамт амьдрахыг илүүд үзэх болж Энэ нь судалгаанд оролцогчдын 25.5 хувь нь нийлмэл буюу өрх тусгаарлаагүй гэp бүл байгаагаас харагдана. Эдгээр гэp бүлийн 56.8 хувь нь өрх тусгаарлаагүй шалтгаанаа “өөрийн гэсэн орон байргүй”, 19.8 хувь нь “эдийн засгийн хувьд бие даан амьдрах боломжгүй” гэж хариулжээ.
Орлогын төвшний тухайд ч янз бүр. Оролцогчдын 49.7 хувь нъ 300 мянгаас доош төгрөгийн орлоготой байна. Түүнчлэн хамрагдсан өрхийн 40 хувь нь зөвхөн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөөр орлогоо бүрдүүлдэг гэжээ. Дунджаар хоёр хүүхэдтэй буюу 4-6 ам бүлтэй өрхийн хувьд сард 300 хүртэл мянган төгрөгийн орлого олоход амьдралын хэрэгцээгээ бүрэн хангах боломжгүй. Гэхдээ монгол гэр бүлүүд олж буй орлогодоо сэтгэл дундуур биш харин олсноо зөв зарцуулахыг эрхэмлэдэг нь судалгаанаас харагджээ.
Оролцогчдын 8.9 хувь нь “хангалуун байна”, таван өрхийн нэг нь “гачигдах дутагдах зүйл алга” хэмээн хариулсан нь үүний нотолгоо гэлтэй. Харин өрхийн орлого нь хэрэглээндээ хүрдэггүи гэж оролцогчдын 28.9 хувь нь хариулсан бол 22.7 хувь нь хоол хүнсээ л авдаг гэжээ. Амьдралын наад захын хэрэгцээний зүйлсээр гачигддаг 5.6, өлөн зэлмүүн амьдардаг 0.6 хувь байна.
Монгол гэр бүлийн эдийн засгийн өнөөгийн байдал өрхийн хэд хэдэн хэв шинжийг бий болгожээ. Чинээлэг, боломжийн, дундаж амьдралтай, ядуу, нэн ядуу гэж. Арван жилиин өмнөх судалгаагаар чинээлэг өрх 13.8 хувийг эзэлж байсан бол энэ удаа 8.9 хувьтай гарчээ. Өнгөц дүгнэхэд чинээлэг гэp бүлийн тоо багассан мэт боловч энэ нь ямар ангиллын өрхөд багтах талаархи иргэдийн төсөөлөл өөрчлөгдсөнтэй холбоотой гэж судлаачид дүгнэжээ. Боломжийн амьдралтай өрх 32.2 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ төвшний гэр бүлийн 65.6 хувь нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлж буй.
Тэдний 38.4 хувь нь тогтмол цалинтай, 1.4 хувь нь ажил олгогч, 23.7 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 0.4 хувь нь өрхийн үйлдвэрлэл явуулдаг байна. Мөн боломжийн амьдралтай өрхийн 45.6 хувь нь дээд боловсролтой байгаа юм. Ийм өрхийн хэн нэг нь гадаадад амьдардаг үзүүлэлт бусдаас харьцангуй өндөр буюу 32.5 хувьтай гарч.
Бас хүүхдээ гадаадад сургахаар явуулагсад боломжийн амьдралтай өрхийн 61.1 хувь байна. Харин дундаж амьдралтай өрх 30 хувийг эзэлж байгаа бөгөөд дан болон нийлмэл, өрөөсгөл гэp бүлийн аль аль нь энэ төвшинд баггжээ. Тэгвэл ядуу, нэн ядуу өрхийн хувьд орлого нь хүрэлцдэггүй, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд мөнгө зарцуулж чаддаггүй байна.
Эндээс дүгнэхэд өнөөгийн монгол гэр бүлийн ерөнхий дүр төрх “хоёр идэж, хоосон хонохгүй” хэмжээнд, өрхийн орлого нь хэрэгцээгээ хангах төдий амьдарч байна гаж хэлж болохоор.
Ажилтай байх нь амьдралаа дээшлүүлэх том боломж
Чинээлэг, боломжийн амьдралтай өрхийн тоог улам олон болгох нъ гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлогын нэг чухал хэсэг байх нь зүй. Үүний тулд гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарах учиртай. Ажилтай бол тогтмол орлоготой. Cap бүр мөнгөн орлоготой байх нь амьжиргаагаа тэтгэх дээшлүүлэх том боломж. Дунджаас боломжийн, тэндээсээ чинээлэг гэр бүлийн тоонд багтах эхний алхам. Тиймээс “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд “Нэг гэp бүл-Нэг ажлын байр” зорилт дэвшүүлсэн нь цагаа олжээ.
Мэдээж хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх асуудал ажил эрхлэлтийн салшгүй нэг тал юм. Өнөөдөр ихэнх залуу гэр бүлийн гишүүд ажилгүй, аав, ээжийнхээ туслалцааг авч амьдардаг гэх дүгнэлт судалгааны баримтуудаас гарч байна. Залуу гэp бүлүүдийн 15.8 хувь нь мөнгөн туслалцаа авдаг гэсэн бол 10 хувь нь орон байр, 10.1 хувь нь хоол хүнсний дэмжлэг авдаг аж. Дунд насны гэp бүлийн тухайд хүүхдийн сургалтын төлбөр төлөхөд орлого нь хүрэлцэхгүй байх нь их.
Ийм өрхийн зарлагын нэлээд хэсгийг сургалтын төлбөр эзэлдэгээс зээл авдаг байна. Хөдөлмөр эрхлэлт, тогтмол орлого өрхийн эдийн засгийн төвшинг сайжруулахад эерэг нөлөөтэй юм. Гэр бүлд ахмадуудын ззлэх байр суурь, ахимаг насныхны өрхийн амьжиргаа тэгвэл ямар байна вэ? Ахмадууд зохих орлоготой ч хүрэлцээ тааруу гэж хариулсан байна.
Тэдний 60 хувь нь хоол хүнсэндээ орлого нь таардаг, илүү гардаггүй гэж. Харин 32.4 хувь нь гачигдах зүйлгүй хангалуун амьдардаг аж. Тэтгэврийн насны ахмад хүн гэр бүлд нь 1-3 хүртэл өрх бас цөөнгүй байгаа юм. Ахмадуудын үндсэн орлого нь тэтгэвэр. Тиймээс тэтгэврийн хэмжээг үнийн өсөлт, амьдралын хэрэгцээтэй уялдуулан нэмэх шаардлагатай, түүнчлэн орон байрны бэрхшээл их байдаг хэмээн ахмадууд үзжээ.
Нөгөөтэйгүүр гэр бүлийн эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх шаардлага тулгарч. Өрхийн төсөв байнга хөтөлдөг гэр бүл нийт өрхийн 10 хувийг л эзэлж байна. Энэ нь “хэврэг санхүү”-тэй өрх олноороо бий болоход нөлөөлж буйг судлаачид тайландаа онцолжээ. Нийт өрхийн 30 хувь нь төсөв хөтөлдөггүй, 39 хувь нь “ерөнхийдөө хянадаг гэх хариулт ч дэярх дүгнэлт үндэслэлтэйг харуулна.
Эцэст нь дурдахад, судалгаагаар гэр бүлийн харилцаанд нөлөөлж буй эдийн засгийн байдлыг тодорхойлжээ. Ажйл гүйдэл, үнийн өсөлт. татварын ачаалал зэрэг хүчин зүйл энд багтсак байна. Гэхдээ ажилгүйдэл, ядуурал хот суурин газар өссөн, хөдөөд татварын ачаалал нэмэгдсэн гэх хариулт голчилжээ. Үнийн өсөлтийн нөлөөлөл 2004 оны судалгаатай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Түүнчлэн “Танай гэр бүлийн өмнө ямар асуудал тулгамдаж байна вэ” гэх асуултад 34-2 хувь нь орон сууц, 44.9 хувь нь мөнгө санхүү, таван хувь нь ажил олдохтүй байна гаж хариулжээ. Ер нь л ажилгүйдлээс улбаатай орлогын хомсдол орон байр худалдан авах, амьдралын хэрэгцээг хангах боломжийг хааж байгаа юм. Тэгэхээр монгол гэp бүлийн өнөөгийн байдлыг гаргаж ирсэн дээрх судалгааны тоо баримтууд төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлогын ноён нурууг тодорхойлж, чиглүүлэхэд ихээхэн нэмэртэй нь гарцаагүй. Гэр бүлийн эдийн засгийг бэхжүүлэхийн тулд иргэдийн боловсролыг дээшлүүлэх нь чухал юм.
Д.Энэрэл
Эх сурвалж: “Монголын үнэн”

No comments:

Post a Comment