Шинжлэх ухаангүйгээр хүн төрөлхтнийг төсөөлөхийн аргагүй.Америк, Энэтхэг болон Европын орнуудад “инээдэг иог” өргөн дэлгэрээд байгаа аж. Биеийн тамирын дасгал шиг өдөрт 30 минут инээснээр хүний биед эерэг өөрчлөлтүүд гардаг байна. Тухайлбал, стресс буурч, дархлаа сайжирдаг байна. Хүүхдүүд өдөрт ойролцоогоор 400 удаа инээдэг бол насанд хүрсэн
хүн өдөрт ердөө15 удаа л инээдэг гэсэн судалгаа гарчээ.Тиймээс томчууд илүү өвчлөмтгий байдаг. Инээдэг иог нь зохистой жинд хүрэх, амьсгалын системийг дэмжсэнээр биеийг хүчилтөрөгчөер бүрэн дүүрэн” хангах, цусны эргэлтииг нэмэгдүүлэх болон хоол боловсруулалт, өтгөн хаталт зэрэгт тун тустай юм байна. Судалгаагаар хэвлийн хэсэг оролцсон 20 секундын инээд нь гэдэсний таталт хийдэг аппарат дээр гурван минут дасгал хийсэнтэй тэнцдэг байна. Гэхдээ энэ нь бусад дасгалуудыг хийхээ боль гэсэн үг биш гэнэ.
Инээдэг иогийг дасгалтай хамтатгаснаар жирийн үед дасгал хийхээс хамаагүй илүү үр дүнд болохыг мэргэжилтнүүд зөвлежээ. Инээдэг иогийг боловсруулсан Энэтхэгийн гэр бүл судлаач Мадан Катариагийн үзэж байгаагаар инээх дасгалууд нь олон төрөлтэй байж болох гэнэ. Тухайлбал:
1. Чин сэтгэлийн инээд: Хоёр гараа дээшээ өргөж, толгойгоо бага зэрэг хойшоо гэдийлгэж инээх
2. Мэндчлэн инээд: Бүлэг дотроо хамгийн багадаа 4-5 хүн rap, гараа барилцан, сэгсэрч инээх
3. Талархлын инээд: Бүлгийн гишүүддээ талархлаа илэрхийлэхээр долоовор болон эрхий хуруугаа нийлүүлж зэрэг инээх
4. Сүүний коктель инээд: сүү болон кофетой хоёр шилэн аяга байна гэж төсөөл. Сүүг нөгөө аяга руу хийхдээ “Ээээ…”гэж чанга, удаанаар хэлээд дараа нь үүнийгээ буцаад нөгөөаяга руу хийхдээ мөн “Ээээ…” гэж давтана.
Дараа нь хүн бүр сүү ууж байгаа мэтээр хөдөлгөөн хийнгээ инээнэ. Хорвоо дэлхийг хүмүүсийн инээдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Инээд хөөр бидний сэтгэл санааг өргөдөг төдийгүй эрүүл мэндэд хүртэл туйлын тустай байх нь. Тийм ч болохоор Инээдэг иог хэмээх энэ зүйл үүссэн байх. Тэгвэл бид яагаад одооноос эхэлж санасан цагтаа инээж болохгүй гэж.
Б.Номуун
Эх сурвалж: “Нийслэл таймс”
No comments:
Post a Comment