Гэрэл зургийг HughSitton. 2010 оны 8-р сар |
Монгол туургатны нэн эртний уламжлалтай эр хүний хүч тэнхээ, гарын булчингийн чадал, онч харваа, цэц мэргэнийг шалгадаг баяр цэнгэлийн манлайн нэг сурын харваагаа уламжлан ирсэн ястны нэг нь “Алтайн ” хэмээх тодотголтой “Нуман тамгат” Урианхай нар билээ. [5.15]
Урианхай түмэн нум сумыг эрхэмлэн дээдэлж ирсэн түүхэн уламжлалтай. Тэд нум, сум нь дайсныг дарах, өөрийнхөө амийг аврах гол зэвсэг, амьд явахын баталгаа гэж үзнэ. Урианхайчууд ан гөрөөгөөр гол хүнсээ базааж ирсэн уламжлалт зан заншилтай. Ан агнаж хүнсээ базааж амьдрахад нь мөн л нум, сум гол үүрэг гүйцэтгэж байсан нь ойлгомжтой. Түүнчлэн далдын ад зэтгэрийн нөлөөнөөс амь нас, мал сүргээ хамгаалах зэвсэг нь хүчит нум сум хэмээн бэлэгшээн шүтэж ирсэн билээ. Энэхүү нум сумыг дээдлэн шүтэх үзэл, ёс заншил нь одоо хүртэл хадгалагдсаар ирсэн нь нэн бахархууштай. Сүсэг бишрэлийг бурангуй ёс, хуучны байж болохгүй үзэгдэл хэмээн хорьж цагддаг байсан цэвүүн цагт ч нум сумыг шүтэн дээдлэх үзлээ орхилгүй иржээ.
Нялх хүүхдийн барьниагийн ар зах дээр “хөлд хурдан орж хөл нь бат бэх болог” гэж бэлэгшээн нум сумны дүрс хайчлан хадна. Энэ талаар доктор Мөнгөнхүүгийн Ганболд “Алтайн урианхайчууд бага насны хүүхдийг газар гишгэн явж эхлэх үед дээлийн ар даланд нум сум зүүж өгдөг нь эрүүл энх хүн болон өсөхөд учирч болзошгүй гаднын аюулыг нум сумаар хөөн зайлуулах, нэг элхэн төрлөөс ойр ойр дараалан хүмүүс нас барвал тавьсан газар, шарил дээр нь зэс, гуулиар нум сум хийн тавьж үхлийн амыг хаах, адуу малаа нуман тамгаар тамгалж ...мал сүргээ чонын аюулаас хамгаалж, өсөн үржихэд нь нум сум туслана хэмээсэн нь цөм дүрсийн бэлэгдэл...шүтлэгийн уламжлал боловуу” гэж тэмдэглэжээ. .[4.46]
Хаврын тэргүүн сард (баруун амбаны Урианхайчууд өвлийн тэргүүн сард) сурын харваа зохион байгуулахдаа тэр жилдээ айл хотлоороо өвчин зовлонгүй, энх амгалан, мал сүрэг өсөж үржин, эд хөрөнгө арвижин баяжихын хамт аливаа ад зэтгэр, муу муухай бүхэн арилан одохыг бэлэгшээдэг. Нумыг хадгалж буй айлын эзэнд цагаан алчуур /хадаг/ барьж “нумаан хайрлатан өргөн олноо хаадулах гэсэн билээ.” гэж гуйж нумыг адислан хүлээн авч гэртээ авч ирж гэрийн хойморт авдар дээр тавьж хонуулна. Энэ нь дээрх бэлгэдлийн илэрхийлэл юм.
Алтайн Урианхайчуудын дунд төрийн их хэрэг үйл, аливаа тахил тайлга эхлэхээс өмнө үржил шимээр өвч бүрэн баян Хан Алтайгаа магтан дуулж, сэтгэл урамсын сайхныг хандуулан урин дуудаж, эх дэлхий, уул усныхаа эзэд савдагийг залж, өргөл тахилгаа сацан, зул хүжээ умалган баян галаа өргөх ёс дадгалыг үйлдэн, эх болсон хамаг амьтны төлөөх чин хүсэл эгээрлийг соёрхон өчиж, даатгал билгээ илгээж, их хишиг буяныг нь хүртэн сэтгэл амгалан амьдрах сайны үүдийг нээдэг ариун ёс журам тогтон хэвшсээр өнөөг хүрсэн билээ. [1.25] Чухам үүнтэй нум сумыг шүтэх ёс зан заншил салшгүй холбоотой нь тодорхой бөлгөө.
Сурын харвааг эхлэх өдрийн өглөө эрт сур харвуулж буй айлын өрхөөр хамгийн ахмад настангууд 3 сум гаргаж ад зэтгэр, муу бүхнийг арилган, сайн сайхныг бэлгэдэн ерөөдөг. Үүнд:
Хаан Чингисийн үеэс эхтэйХатуу хар нумны эвшээлтээр
Хамаг муу муухай бүхэн тань
Гадаад далайн цаана хумхын тоос мэт замхарч
То гэх томуугүй
Ха гэх ханиадгүй
Айл хотлоороо
Адал малтайгаа
Амар түвшин болтугай.
Эзэн Чингисийн үеэс эхтэй
Эрээн цоохор нумаа эвшээлгэн
Өргөн олон харваачдаа урин залж
Урианхайн уламжлалт сурын харвааг
Өргөө гэртээ харвуулснаараа

Хийморь тань хийсч
Хишиг буян тань арвижиж
Аливаа санасан бүхэн тань
Алганы тань толоин дээр
Бадамлянхуа цэцэг мэт бадамлан дэлгэрэх болтугай.
Хүрэн цоохор нумны эвшээлтээр
Хүссэн есөн хүсэл тань биелж
Дэлхий дэлэгнэсэн дэлгэр сайхан цаг ирж
Сүрэг мал тань уул талаа дүүрч
Сүү цагаа тань гэрт гадаагүй бялхаж
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө төгс амгалан байх болтугай.
Урианхай түмний нумыг шүтэх ёсны нэг тод илрэл нь хүний нумыг эзнээс нь асуухгүйгээр барьж болохгүй. Таны нумыг татаж үзэж болох уу, нумаан хайрлыт гэх зэргээр гуйна. Хэрэв эзнээс нь асуухгүйгээр барьж татах гэвэл ихэд зэм хүртдэг. Эзнээс нь зөвшөөрөл авсан бол уг нумны дээд доод элэгнээс баруун гараар 2 удаа илж магнайдаа хүргэн адис авна. Энэ нь нум бол өөр юунаас ч илүү эрхэм дээд зүйл гэж үзэж байгаагийн илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл нум бол хүчирхэг бат бэх зүйл учир өөрт нь ямар нэг алдаа эндэгдэл гаргахгүй байхыг залбиран сүсэглэж буй хэрэг. Ийнхүү адис авсаны дараа маш болгоомжтой татаж үздэг.
Нумыг сумгүй хоосон татахыг аль болох цээрлэдэг. Энэ нь нум гэмтэх магадлалтай гэж болгоомжилж буй хэрэг. Нум нь Урианхайчуудын хамгийн эрхэмлэн дээдэлдэг эд тул ямагт хайрлан хамгаалдаг. Энэ байдал нь нумтай харьцаж буй бүхий л үйл хөдлөлөөс нь илэрхий харагддаг. Сур харвуулах гэж буй айл харваа эхлэхийн өмнөх өдөр нумыг гэртээ хүндэтгэлтэйгээр залан ирж авдар дээрээ тавих буюу ханын толгойноос өлгөж хонуулдаг. Сур харвахын өмнө нумны толгойд цагаан зурам /цуулсан давуу/ уяж айрагны шар тос түрхэж хүндэтгэл үзүүлдэг нь нумыг шүтэх ёсны бас нэг өвөрмац хэлбэр юм. Ер нь Урианхайчууд Алтай, Дэлхий, Уул усаа шүтэхдээ заавал цагаан зурам уяж цацал өргөж залбирч далдын хүчинд даатгадаг заншилтай. Нумны гичирт цагаан зурам уяж, шар тос түрхэж байгаа нь нум сум хүчирхэг байг, эвдэрч гэмтэхгүй байг гэсний бэлгэдэл юм. Сурын харваа эхлэхийн өмнө дээд өтвөгний хоёр үзүүрт чулуун дээр сан тавьж уугиулан сурын зурхайгаа ариутгаж сур харвах наадам цэнгэл сайхан байхыг бэлэгшээнэ. Нум, сум, өтвөг, хайс /гал/ дээгүүр алхах, гишгэхийг хатуу хориглож, зөрчвөл хүнд зэмлэл хүлээлгэдэг нь нумын шүтэх ёстой салшгүй холбоотой.

Бөхбуурал овогт Тогосын Батсүх
Ном зүй: - Б. Болдбаатар. Алтайн урианхайн ардын дууны утга соёлын судалгаа /ан авын дуу,найрын тагнай болон жаргаах дуу, туурь дууны жишээн дээр/ магистрын ажил. Ховд 2008 он
- Зохиогчийн өөрийн цуглуулсан аман мэдээллүүдийг буулгасан баримтын хувийн архив.
- Г. Пүрэвдорж Ойрад Монголчуудын малын им тамга. УБ 2008 он.
- М. Ганболд Алтайн урианхайн сурын харваа.Ховд 2006 он
- Р. Эрдэнэцогт . Алтайн урианхайн сурын харваа.УБ.2005 он
No comments:
Post a Comment