Thursday, July 28, 2011

С. Эрдэнэ "Хайрын нарсан төгөл" өгүүллэг

Палам гол засмалаас модны vйлдвэрийн тєв тийш эргэдэг замын бэлчирт машинаас буулаа. Хотоос суулгаж гарсан залуу жолооч, гурван зуугаад километр газар гуниг бодолд дарагдан таг чиг явсан хvнийг єрєвдсєн янзтай,
-Хаяанд ирсэн хойно гэрт чинь хvргээд єгье дєє гэхэд Палам тvрийвчээ гаргаж тавьтын дэвсгэрт авч єгєєд:
-Зvгээр ээ дvv минь энvvгээр тамхи авч татаарай. Би гэртээ алхаад хvрчихнэ. Чилээгээ гаргая гэхэд жолооч мєнгийг тvдгэлзэсхийн авч халаасандаа хийгээд:
-Баяртай ах аа, гэж эелдэгхэн єгvvлэв. Палам жижиг чемоданаа авч буугаад замын билчирт хэсэг зогслоо. Сарын ємнє яг энэ замын бэлчирт эхнэрийнхээ цонхийсэн зовуурьт царайг ажин “Бvтэн бvлээн л явах юмсан”гэж юунд ч юм дотроо сvслэн єгvvлж билээ.
Хvн амьтанд ямар ч гай зовлон тохиолдож боломгvй гэмээр эрт сайхан хавар болсон цаг. Засмалын дагуу тарьсан бvйлс нялхран нахиалж, хормойд нь vйлдвэрийн тєв харагдаж буй Баянхан уулын арын ой алаг цоог ногоорчээ. Паламын байшингийн яндангаас шингэн цэнхэр утаа бургилж харагдана. “Муу охин минь гэрээ дааж, дvv нараа хараад байж дээ хєєрхий. Єнчирнє гэж ухаан санаандаа оруулаагvй хєєрхсийг яаж харж, юу гэж хэлнэ дээ” гэхээс Паламын дотор багтран харанхуйлж, нvдийг нь нулимс бvрхэв. Бурмаагийнхаа нас барсан даруй нэг хэсэг элий балай болчихоод ухаан бодлоо тогтоон барьж чадсангvй. Харин хvvхдvvдээ авчирч эхийн нь шарилтай салах ёс гvйцэтгvvлэхээр хотоос энэ єглєє гараад Бурмаатайгаа хамт амьдарсан арван дєрвєн жилийн явлыг эргэцvvлэн бодож, хайр дурлал, ханийн жаргалыг эдлvvлсэн тэр сайхан хvнийхээ дvр байдал, ааш зан, хаа нэгтээ хэлсэн ярьсныг нь дурсан санагалзаж гаслан гашуудан явлаа. Хэзээ ч гай гамшиг тохиолдохгvй, энэ хорвоод мєнх хамт явах юм шиг санаж явсан нь гэнэн явдал гэж vv? Єнгєрсєн бvх амьдралаа бодоход ч тийнхvv хамт явах тавилантайдаа учирсан гэмээр. Анх суухдаа хvртэл санаандгvй гэмээр юм уу, гэнэн томоогvйгээр...арван дєрвєн жилийн ємнєх тэр нэгэн учрал гэнэтийн бєгєєд юунд ч сааташгvй гал халуун хайр сэтгэл Паламд хий vзэгдэл мэт санагдан, бие цогцост мэдрэгдээд салахгvй байв. Тэр намар их сургуулийн оюутнууд тариа хурааж байсансан. Модны vйлдвэрийн суурин байгаа энэ Баянхан уулын євєр, Ерєє голын хєндийд сангийн аж ахуйн бригадын тєв байжээ. Палам эдийн засгийн ангийн гуравдугаар курсынх, Бурмаа нэг анги доогуур. Палам бусдаас нэг их ялгардаггvй, жирийн хичээнгvй томоотой оюутан. Харин Бурмаа авьяаслаг болоод царайлгаараа оюутнуудын анхаарал татдаг хvvхнvvдийн нэг байв.
Тийм хvvхнvvд vерхэх хvнээ голцуухан єєрсдєє шилж авдаг учир ялангуяа Палам мэтийн дундчуул тийнхvv шилэгдэхийн тухай тєдий л найдахгvй нь мэдээж билээ. Гэвч амьдрал гэдэг ямархан ид шид эс vзvvлдэг билээ дээ. Тvvнээс гадна авьяаслаг болоод царайлаг гэгч маань єнгєн талын чанар ч байх нь бий. Хvний дотор орж vзэх биш дээ.
Намрын шар наран тунамал єдєр. Хоёр “оргодол” Бєєрєлжийн нарсан тєгєлд жимс тvvхээр ирсэн сэн. Ерєє голын хавь газрын уулс шилмvvст ойгоор євч бvрхэгдсэн бєгєєд харин мужаан дархны хорхой хvргэм гоолиг шулуун нарс мод хээр талд сvрэглэн ургасан нь энэ Бєєрєлжийн тєгєл л билээ.
-Чи намайг нээрээ харж явсан юм уу? гэж Палам итгэл муутайхан асуугаад намрын цэв цэнхэр тэнгэр єєд тэмvvлсэн гоолиг шар нарсны бадамласан ногоон vзvvрийг ширтэж, юунаас ч юм бяцхан айдас хvрэн зvрх тvгшиж хэвтэв. Бурмаа чичирхийлэн буй гарыг нь татаж цээжиндээ наагаад:
-Чи єєрийгєє гэв гэнэт харагдсан гэж бод л доо. Бvр ид шидээр юм шиг гэв гэнэтхэн харагдаад, хараа салгаж болохгvй болсон гэж бод гэв.
-Хачин юм аа?
-Юу хачин гэж?
-Яах вэ дээ. Энэ Бєєрєлжийн тєгєлд ийм сайхан нарснууд уулнаасаа тасраад ургачих гэж
-Байгалийн аашийг мэдэж барах биш дээ.
-Хvний аашийг ч гэсэн...
-Палам аа чи надад итгэ. Хэлж ирдэггvй євчин шиг гэнэтхэн ирдэг хайр юм. Би чамаас єєр хvнийг харах нvдгvй сохор болчихлоо. Хvний vрийн ямар тавилан гэгч вэ? гэж Бурмаа бахарданги хэлээд таг болов. Паламын сэтгэл ч гэнэт хайлан догдолж, Бурмааг нvvр нvдгvй vнсч таалахад тvvний хацар дээгvvр урссан хайрын шорвог нулимс амтагдсан сан. Бєєрєлжийн тєглийн гоолиг нарснууд намрын хонгор салхинд vл мэдэг найган, улаалзгана, долоолгоны бут бургас гал улаан, алтан шар єнгєєр алаглан, мєнх ногоон тєглийг гэрэлтvvлэн байв. Энэ хорвоо дээр хvн хvнээ олж жаргасан тэрхэн гэрэлт мєч янаг хайрын vгvйршгvй мєнхийг бэлгэдэж байсан бус уу?
Палам нэг мэдэхнээ байшиндаа тулаад иржээ. Хvvхдvvд минь гараад ирэх вий гэж зvрх алдан зог туслаа. Ханиа алдаж гурван єнчин хvvхэдтэй хочрох ямар заяагvй амьтан бэ, би. Эдэндээ юу гэж хэлнээ?
Палам хаалгаа аяархан татаж ороод бага хvv, том охин хоёроосоо нvд буруулан малгай пальтогоо єлгєж удаан зогсов. Дунд хvv нь сургуулиасаа ирээгvй бололтой. Арван гуравтай охин нь урд цонхон дээрээ чимээгvй очиж, зам руу ширтэн, гэзэгнийхээ vзvvрээр оролдон зогсохыг Палам хулгай нvдээр хараад сэжиг авсныг нь мэдлээ. Ээжийн эрх отгон хvv, юм ухаарах болоогvй балчир хvv аавдаа гvйн ирж:
-Ааваа, чи ээжийг орхиод ирсэн юм уу? гээд асуучихав. Палам тэссэнгvй. Хvvгээ єргєж нvvрэндээ наагаад хингэнэтэл уйллаа. Охин нь соргог ухаанаараа бvхнийг ойлгож, даган уйлав. Бага хvv аав, эгч хоёрынхоо уйлан гаслахыг гайхан нэг хэсэг дуугvй бvлтгэнэн байснаа бас л эхэр татах нь тэр. Хvний амьдрал, жаргалыг гэнэт таслан зовлонгийн далайд живvvлж хаядаг єршєлгvй хорвоогийн ёсыг хvлцэн туулахаас єєр замгvй болсон нэгэн гэр бvлийнхэн ийнхvv уй гашуу болохоос биш яалтай вэ дээ.
* * *
Палам ажилдаа орох єглєєгєє хvvхдvvдээ сургууль цэцэрлэгт нь явуулаад анир чимээгvй ханхайсан гэртээ нэг хэсэг бодол болон суулаа. Одоо чухам яах нь зvйтэйг шийдэхэд бэрх ажээ. Нэг бодлын ажилдаа бушуухан орох нь дээр юм шиг, нєгєє бодлын амралтаа аваад хvvхдvvдийнхээ л сэтгэлийг засан уй гашуудлыг нь мартагнуулах нь зєв юм шиг. Гэр доторх юмс нь Бурмаагийн нас барахын ємнєхєєс єєрчлєгдсєн юмгvй мєртєє нэг л зэвхий даагаад жигтэйхэн дунд хvvгийн орон дээр, аль арван дєрвєн жилийн ємнє мєнєєхєн Бєєрєлжийн тєгєлд татуулсан зургаас эхлээд хvvхдvvдтэйгээ, танил нєхєдтэйгээ энд тэнд татуулсан гэрэл зургийн цомог дэлгээстэй хэвтэнэ. Єєрсдєє болоод гашуудлыг нь хуваалцахаар орж ирсэн хvмvvсийн vздэг гол юм л энэ болжээ. Танил зураачаар зуруулан оршуулгад авч явсан усан будгийн зураг нь хойд хананд хадаастай. Нэг хоёр жилийн ємнє татуулсан гэрэл зургаас нь vлгэр авч их л хичээнгvйлэн зурсан тэр зурагт хэдэн хvvхдийн эх болж овор суусан гэлээ ч vл мэдэг мишилзсэн давхраалаг хар нvдтэй, гонзгой нарийн царайд нь зохисон жижигхэн шулуун хамартай, хагас нээгдсэн жижигхэн жимбэгэр тод уруултай ухаалаг цэвэр бvсгvйн дvр тодорчээ. Vхсэнийхээ хойноос vхэлтэй биш, гэлээ ч яг жаргадаг насан дээрээ ертєнцєєс халин одсон хайрт гэргийнхээ янаг ялдам ааш, хvний нь сайхан чанарыг дурсан санахад даанч харуусалтай.
Арван дєрєвхєн жил...Гэнэт ирээд явчихсан юм шиг...Тийм эрvvл саруул хvнийг аюулт євчинд отогдож яваа гэж санах билээ...Надад vр хvvхэд, аз жаргал хайрлаад єєрєє зул шиг бєхєх гэж энэ хорвоод ирсэн юм шиг...Тэр намар...Арван дєрвєн жилийн ємнєх тэр л намар...Солонгын долоон єнгєнд умбасан Бєєрєлжийн тєгєл, сэтгэлд уянгалах хайрын дууг тvрэх нарсан ойн шивнээ, шувуудын жиргээтэйгээ, Бурмаагийн догдолсон сайан дvр байдал, хайрын нулимсны шорвог амт Паламын дртор цємлєєд ирлээ. Унаа аваад тийшээ явъя.
Vйлдвэрийн дарга Мангал Паламд тохиолдсон зовлонг хуваалцаж, болох бvтэх бvхнээр тусалжээ. Энэ нь ёс мэт хэрэг боловч ачийг нь бодох ёстой юм шvv гэсэн санаа тєрvvлж байв. Учир нь хоёр жил илvv хамт ажиллаж, тарыг нь таньсан ч гэлээ зовлонгийн цагт хvний сэтгэл зєєлєрч, гомдол гутралыг хvлцдэг жамаар цаашид vгээ ойлголцох болно гэсэн итгэл ч цухалзах шиг. Vйлдвэрийн дарга, ерєнхий инженер хоёр олон юман дээр санал зєрнє гэдэг ер нь таатай хэрэг биш байлаа. Мангал “Тулалдаан” гэсэн vгийг урдаа барьсан хvн. Тэр vгийн гол утга нь эцсийн бvлэгт vйлдвэрийн тєлєвлєгєєг биелvvлнэ гэсэн жирийн ойлголтын товч томъёолол юм. vйлдвэрийн даргаар томилогдож ирээд анхны цуглаан дээр “Байгалийн хишгийг булаан авахын тулд єргєн фронтоор давшин тулалдах”
Лоозон дэвшvvлсэн билээ. Байгальтай “тулалдах” vзэл л Паламын дургvйг хvргэсэн юм. Ойн баялгийг зохистой ашиглах, нєхєн vйлдвэрлэл явуулах арга зам гэсэн тvvний саналыг дарга ердєє л мєрєєдєгчийн сайхан санал гэж vзээд хойшид ажлынхаа арга барилыг ойртуулан нягтрахыг шаардаж “тєлєвлєгєє биелvvлэхгvй бол vйлдвэр байх хэрэггvй” гэсэн маргагшvй vнэнийг тулгасан сан. Мангал гаднаасаа ч тулалдагчийн дvртэй хvн. Газар дээр бат суурилсан лагс том биетэй, улаа бутарсан царайтай, єтгєн хар хємсгєє зангидан, хєх хиаз суусан зууван шар нvдэндээ гал цахилуулаад ирэхээрээ юунаас ч ухрахгvй шинжтэй. Єргєн тэлмэгэр магнай нь эрдэмт хvний шинжийг илтгэх мэт боловч хараад байхад хад чулуу шиг нэг л хатуу янзтай. Vг яриа огцом бардам, шог наргианч, гэтэл энэхvv баавгайн дvрийнхээ цаана муур шиг хумсаа нууж бас чадна.
Паламын орж ирэхэд Мангал угтан босч ирээд сэтгэлийг нь засах гэсэндээ ч юмуу малилзтал инээмсэглэн, гарыг нь атгаад:
-Палам минь ажилдаа санаа зовох хэрэггvй. Тєлєвлєгєєгєє давуулаад биелvvлчихсэн газар юундаа алзах вэ. Би чиний ээлжийн амралтыг олгох тухай тушаал гаргасан. Чи дуртай газраа явж амар гэлээ.
Палам тасалгаа шинэчлэгдэн засагдсаныг эхлээд анзаарсангvй. Юу билээ энэ чинь гээд ажиглавал бичгийн лут том царсан ширээ хийлгэж тавьжээ. Тах хэлбэртэй, зєгийн vvр шиг олон шургуулгатай ер бусын ширээ байна. Тасалгааныхаа баруун гар талын ханыг хvрэн модоор євч бvрж, наад талд нь хурлын бас л их єргєн бєх ширээ тавьжээ. “Юм бvхнийгээ єєртєє тааруулах санаатай” гэж Палам дотроо дургvйцэн,
-Бодож байгаад болъё доо. Ажилдаа орсон минь ч дээр юм шиг байна. Хvvхдvvдийнхээ сургууль тарсан хойно амралтаа авбал зvгээр юм уу? гэхэд Мангал нэгэнт гаргасан шийдвэрээсээ няцдаггvй хvний зангаар гайхсан янзтай гар дэлгэн:
-Палам минь чи єєрєє л мэд. Би чамд чадал мэдлийнхээ хэрээр л тус болъё гэсэн юм гээд тасалгааныхаа шалыг нургитал алхлан, тах хэлбэрт том ширээнийхээ ард очив.
Палам Баянханы єврєєр тойрох замд бодол болон дуугvй явав. “Хачин араншинтай хvн байх юм. инээд алдаад дотроо баярлаж ч яваа юм билvv? Маргах хvнгvй намайг нэг хоёр сар ч гэсэн хол байлгах гээ биз. Хачин хvмvvс байх юм. нийгмийн vл зохилдол, стресс энэ тэр гэж орчин цагийн онол гэсэн хэдэн юм хагас дутуу ухаараад бусдыг догматикууд, хуучныг баримтлагчид гэхээс ер сийхгvй, бусдын толгой дээр сууж, зоргоороо аашилж л байвал болох нь тэр.
-Бєєрєлжийн тєгєл. Бєєрєлжийн тєгєл хаана байнаа? гэж Палам дуу алдав. Жолооч тvvний єєдєєс гайхан хараад
-Огтолчихсон шvv дээ инженер ээ, гэв
-Хэзээ, хэн?
-Сарын ємнє улирлын тєлєвлєгєє тасрах болоод Мангал даргын шийдвэрээр..
-Зогсоодох, машинаа зогсоо, гэж Палам балмагдан хэлээд харайн бууж Бєєрєлжийн нарсан тєгєл байсан газар тийш алхлав. Уулнаасаа тасарч хєндий талд зориудаар юм шиг сvрэглэн ургасан намжаа их нарсан тєгєл хvний гараар оргvй хєнєєгджээ. Арван дєрвєн жилийн ємнєх тэр намар солонгорон байсан улаалзгана, долоогоны бут бургас баглайн харлаж, єнєєх гоолиг шар нарснуудаас vлдсэн олон зуун хожуул цайрч, vе удам залгах тэнхээ ороогvй зулзаган нарснууд энд тэнд эрвэн сэрвэн ёрдойлдох нь єр євдмєєр.
-Хайран мод, хайран нарсан тєгєл минь, гэж Палам дотроо орь дуу тавин, мєхсєн тєглийн сvгт татагдсан юм шиг гvйж ирээд бие алдран, захын нэг хожуул дээр лагхийн суув. “Байгалийн дайсан, ямар ухаангvй явдал, хатуу сэтгэл гэгч вэ? миний ариун сайхан дуртгалыг зориуд vгvй хийх гэсэн шиг. Єєрийнхєє эх дархыг vзvvлж тоглоом тохуу хийх гэсэн шиг. Тэгээд бас хуурамч сайхан зан гаргаж, малилзаж сууна гээч. Би ийм хvнтэй хамт ажиллах гэж vv? Єєр газар надад ажил амьдрал олдохгvй юм гэж vv? хэмээн гаславч, ийм хvнтэй би эвлэрч суух ёстой юу, vгvй юу? ”гэсэн асуулт зэрэгцэнэ. “Намайг яваад єгєхєєр тэр єєрийн гарын дор нэг хvнийг олоод л тавьчихна. Тэгээд хаяагаа хадрах байтугай дураараа аашилна. Хэдэн жилийн дараа нэг тєгєл байтугай юм сvйтгэж хэдэн зуулд нєхєгдєшгvй гарз учруулна. Би тэр замыг нь засаад холдох ёстой болж байна уу? Ямар ч тэмцэлгvй зорьсондоо хvрэлгvй бууж єгєх хэрэг vv? Амралтыг чинь єгєх тушаал гаргалаа гэнэ шvv. Тэртэй тэргvй хуулиар олддог амралт єгч их тус хvргэсэн хvн дотроо хол байсан чинь дээр гээд малилзаж байгаа нь тэр. Ширээгээ том болголоо гээд суудал бєх болдог цаг єнгєрсєн” гэж бодолхийлэн, далийн ягааны хэдэн мєчир гэртээ ургуулахаар аваад машин руугаа шийдэмгий алхлав.
“Хайрын нарсан тєгєл минь” гэсэн vл тасалдах харууслын дуу сэтгэл зvрхэнд нь уянгалан байлаа.

No comments:

Post a Comment