Thursday, July 28, 2011

Эрийн тэнгэр

Ээж будаатай цайнд vйсэн хэдэн хавиргаа аавын ємнє тавингаа -Жанжаагийн авгай ирж. Энэ хэдэн vнээний дэлэнг хэд хоног шувтраад єгвєл болж дээ гэхэд аав хамар дотроо “хн” гэж цаанаа л нэг ёозгvй дуугараад цайгаа оочиллоо.
Миний мэдэхийн л манайтай айл саахалт явж ирсэн Жанжаагийнх саалийн хэдэн vнээтэй, хонь ямаа нийлсэн 20-иод богтой, морь таньдаг байтугай таньдаггvй хvн амаа ангайж хармаар хэдэн сайхан адуутай айл. Гэртээ илvv ч юмгvй, дутуу ч юмгvй цомхон тавилгатай, харин идэж уух нь нэг их харагдахгvй, хааяа ороход цэвэр цэмцгэр хэдий ч яагаад ч юм тэднийхээс хурдан гармаар санагддагсан.
Тийм хэрнээ Жанжааг манайд ороод ирэхэд аав ороод ирсний дайтай гэр дvvрээд удаахан суугаасай гэж бодогдохыг яана. Би ууж байсан цайгаа орхиж, Жанжаагийнд орохоор ухасхийлээ. Тэдний рvv бууцны тоос манарган гvйх зуураа хацар хамар дээрээ наалдсан будааг гарынхаа араар шудран арчиж, бас ч гэж айлд орох гэж яваа хvн гэсэндээ дээлийнхээ хормой хотыг янзлан бvсээ засаж явлаа. Намайг онгорхой хаалгаар зvрх муутайхан шагайхад Жанжаа зуухныхаа ємнє сєхрєєд суучихсан зэрвэс харсан хvнд халамцуухан байна уу даа гэж бодогдохоор мэнчийж улайсан амьтан хоол цай зэрэгцvvлж суулаа. Намайг хараад,
-Єє чи юу, за суу. Ах нь бvр гэснээ эхнэр рvvгээ инээвхийлэн хараад
–Манай Очир зєндєє том болсон байгаа биз? хэмээв. Авгай нь хоймрынхоо орон дээр сая тєрсєн хvн шиг дээл хєнжлєєр тумлайдан суучихсан тагш дvvрэн хоолны шєлийг шожигнотол сорж, хамар дээрээ бурзайсан хєлсийг арчих ч сєхєєгvй харагдана. Тэрээр намайг нvд сvvмийлгэн харснаа,
-За манай Очир. Яасан том болоов гээд хоолоо тавьж авдар дээрх ууттай чихрээс атгаж єгєнгєє
–Том эр болжээ. Удахгvй авгай дагуулаад ирэх нь дээ гэлээ. Би ичихдээ атгаж єгсєн чихрийг нь хам хум євєртєє чихээд эргэж гарахдаа босгонд нь бvдрээдхэв. Жанжаа араас
-Хєєе, чи эргэж ороод энэ аргалаас галд хийгээдэх гэсээр хоцорлоо. Жанжаагийн эхнэр энэ эгч яагаад гэртээ байдаггvй, нэг ирэхээрээ баахан идэж ууж, унтаж хэвтэж байгаад хаашаа ч юм яваад єгдєг, ирэх тоолонд нь Жанжаа хєл нь газар хvрэхгvй болж, хvvхэд шиг асарч бєєцийлдєг нь ямар учиртайг бvv мэд. Оройн саамны дараа Жанжаа бид хоёр ус авахаар гол руу явлаа. Жанжаа
–Эр хvн хувинтай ус бариад явж байх нэг л нонж харагддаг юм. Би чамд тэрэг хийж єгнє гэснээр мєрєн дээрээ тавиад тvрдэг тэрэг урлаж, хоёр хадаас махийлган хувинтай ус єлгєєд
-За ингээд намбатай явахгvй бол цалгиж дуусна шvv гэж билээ. Харин єєрєє болохоор дєчийн бетон бvсээр оосорлож vvрнэ. Бид хоёр том улс шиг элдвийг ярьж дvнгэр дангар хийсэн шиг аргал усанд хамтдаа явдаг байлаа. Жанжаа харин энэ удаад жигтэй хєнгєн шингэн болчихсон дэп дап хийж,
-За хоёул нэг их холдоод яахав. Энvvхнээс гэсээр vvрч явсан бетоноо буулган хормойгоо шуув. Урьдынх шигээ ширгэн дээр завилж гаанс тамхи гарган намайг “За хє, чи хэд vсэргээдэх” хэмээн усан дээр чулуу vсэргэхийг маань харж гурав, дєрєв, тав хэмээн тоолж тухалсан ч vгvй. Бетоноороо пал пvл хийтэл хутган дээрээс нь шанагаар нэмж, яах ийхийн зуургvй дvvргэж орхив. Би жаахан лазагнаж
–Жанжаа гуай, хоёулаа жаахан сууя л даа. Сайхан байна шvv дээ гэхэд
–Оройн хар чийгэнд дэмий гээд юу юугvй бетоноо оосорлов. Би дотроо “авгай руугаа яарч байна даа” гэж бодсон боловч юм хэлсэнгvй. Тэрээр усаа сэвхийтэл єргєж vvрээд, миний аяыг дагаагvйдээ гэмшсэн мэт
-За хєє, Замдаа хэд амраад орчихъё гэж зєвшлєє. Бид хоёр хэсэг дуугvй явлаа. Гэтэл Жанжаа ам нээж
-Нурмаа эгч чинь одоо бvр ирсэн байхаа. Дахиж явахгvй байх гэлээ.
-Нурмаа ажаа хаашаа яваад байдаг юм бэ? гэвэл жаал дуугvй явснаа
-Хаашаа ч хамаагvй явчихна даа гээд энэ vгнээсээ айсан мэт одоо ч явахгvй л дээ гэж нэмж хэлэв. Бид хоёр газрын дунд хэрд амрав. Манайхны зvгээс зэлэн дээр унгасгасан аргалын утаа vнэртэж, vхэр тугал мєєрєх сонсогдоно. Жанжаа гуай гэрийнхээ барааг хараад санаа нь амрав уу гэлтэй мод толгойгоо гарган бетоноо сандайлж над руу хараад -Би чамаас юм асуух уу? гэлээ. Би “Тэгээч дээ, юу юм бэ?” гэж шавдуулахад гаансаа пvд пvд хийлгэн хэд vлээснээ “За больё, больё” гэдэг байгаа.
-Єє, таныг юм асуухгvй бол би явахгvй гэж хошуу унжуулав. -Чи тэгвэл ингэж асуулаа гэж хэнд ч битгий хэлээрэй гэж ам єчиг аваад хэлэх vv, байх уу гэсэн янзтай хэсэг харснаа Я юу, Y юу гэж байна аа. “Аль нэгийг нь хурдан хэлчих. Аль нэг vсгийг нь” гэж намайг шавдуулав. Би амандаа орсноор нь “Я” гэчихэв. Гэтэл Жанжаагийн царай нэг л таагvй болж, гаанс тамхиа тvрийлэнгээ ухасхийн босч
–За явъя гэх нь тэр. Би тvvний алхааг гvйцэж ядан, муу тэргээ энхэл донхол дундуур туучуулан тvрсээр бараадав.
-Жанжаа! Я юу, Y юу гэж юу гэж байгаа юм бэ? гэж шалгаахад -Дараа хэлнээ. Харин чи ээж ааваасаа битгий ингэж асуугаарай. Тэд мэдэх ч vгvй мэдэв vv, нойтон хамуу минь гэж гvвтнэв. Єглєє нойрон дунд аав ээж хоёрын ярих нь бvдэг бадаг сонсогдоно. Ээж цайгаа самрангаа
-Яагаав, єчигдєр эднийд адууны эрлээр буусан хvн. Эхнэр тогтоодоггvй юм гэж Цээлийн голоор л нэг ярьдаг байсан даа. Чи vзвэл танина гэв.
-Яахав дээ. Нурмаа нэг явна гэхээрээ ямар дийлдэх биш. Морийг нь эмээллээд л зогсож харагдсан. Би ухасхийн бослоо. Хувцсаа хам хум ємсєж аваад гvйн гарвал єглєєн наран сєрєг хоёр морьтон аажуухан алхуулсаар холдож, Жанжаа маань гэрийнхээ vvдэнд сvvний дээж єргєн зогсож байлаа. “Нэрэндээ таарсан нурмайсан муу хvvхэн, явбал явж л байг. Том болоод би авгай л авахгvй юм шvv. Сайхан хvvхэн байсан ч суухгvй харж л байгаарай”. Толгой хvндэрч хамрын самсаа шархиран єєрийн эрхгvй нvдийг минь нулимс бvрхэв. Нулимсан дунд Жанжаа жаахан гэртэйгээ дайвалзан “Я гэдэг чинь явна гэсэн vг. Харин Y гэдэг нь vлдэнэ гэсэн vг. Тэгээд л чамаар таалгасан юм. Чи Я гэж таасан байхаа. Ер нь энэ мэрэг таавар чинь худлаа л байдаг золиг байна. Эгч нь ер явах шинжгvй шvv” хэмээн том цагаан шvдээ ил гарган инээж байсан нь бодогдов. Би “Y” гэж хэлчихсэн бол явахгvй ч байсан юм бил vv. Ямар юмаа бодож “Я” гэсэн юм болоо...? Хэдэн хоногийн дараа Нурмаа хvvхэн мориндоо чиргvvлдэж vрэгдэж гэнэ гэсэн сураг дуулдаж билээ. Жанжаа гуай жаал жуул юм хийсэн богцоо ганзгалан мордохдоо “Хєєрхий минь ийм тавилантай байж дээ. Ах нь Нурмаа эгч рvv нь очоод ирье дээ” гээд амьд сэрvvн хvнтэй уулзах гэж байгаа юм шиг яриад мордон одож билээ...
Зохиолч Ж.Сарантуяа

No comments:

Post a Comment