Tuesday, July 26, 2011

Ногоон картыг бүрмөсөн хориглож магадгүй

Уржигдар АНУ-ын Техаст нэгэн вьетнам эр эхнэр болон эхнэрийнхээ дүү нар болох  таван хүнийг буудан хороогоод амиа хорлосон хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.  Тэгвэл энэ алуурчин болон хохирогчид нь Вьетнамаас ногоон картны эрх хожиж АНУ-д цагаачлан ирсэн хүмүүс юм байна.
Энэ хэргийн талаар АНУ-ын Конгрессийн хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ноцтой яригдсан байна.
Гол нь АНУ-ын Конгрессийн хууль зүйн байнгын хороо тус улсад амьдрах ногоон карттай холбоотой асуудлыг цэгцлэх тухайлбал ногоон картны тоог багасгах юмуу бүрмөсөн хаах талаар хэлэлцэж байгаа билээ. Тэрчлэн тус байнгын хорооны хуралдаан дээр Техаст гарсан аймшигт хэргийн талаар ярилцаж, ногоон картыг бүрмөсөн хориглох тухай конгресст санал дэвшүүлэхээр болсон аж.
Мөн хуралдаан дээр боловсрол сайтай, ажил хэрэгч хүмүүсийн цагаачлах үйл явц их хэмжээгээр явагдсан ба одоо дайн дажнаас дүрвэсэн хүмүүс гэх мэт зүсэн зүйлийн цагаачид АНУ руу цувах болсон талаар санал нэгтэй яригдсан байна. Жил бүр 10-15 сая хүн энэхүү ногоон картны сугалаанд хамрагддаг бөгөөд тэднээс 50-55 мянган хүн эрх хожиж АНУ-д ирдэг аж.
Одоо Америкт ажиллах хүчний илүүдэл бий болсон учраас тийм хүмүүс огт хэрэггүй болж хямралд улм бүр нэрвэгдэх болсон энгийн америк гэр бүлүүдийг илүүтэй бодох цаг ирсэн хэмээжээ. Ер нь сүүлийн үед цаг цөвүүн болохын хэрээр америкчууд ногоон картыг ихэд эсэргүүцэх болж террористуудад өгч буй урилга хэмээн яригдах болжээ.

No comments:

Post a Comment