Monday, August 8, 2011

Хүний биологийн цаг


Эрдэмтдийн хамгийн сүүлийн үеийн судалгааны дүнд үндэслэн хүний биологийн цагт зарим сонирхолтой зүйлсийг нэмжээ. Хэн, хэдэн цагт юу амжуулвал зохистойг танд сонирхуулъя.

• Хэрвээ та оюутан эсвэл сурагч бол 16.30-18.00 цагийн хооронд хичээлээ давтаж, шалгалтдаа бэлтгэвэл үр дүнтэй.
• Ямар нэг чухал шийдвэрийг 10.00-12.00 цагийн хооронд гаргаж байх нь дээр.
• Уран дархан зэрэг ажилтай хүмүүсийн хамгийн их ажиллах чадвартай болон мэдрэмжтэй үе нь 15.00-16.00 цаг.
• Харин эмчилгээ хийлгэх бол өглөөний 09.00 цаг тохиромжтой. Учир нь энэ үед хүний биеийн эм, тариа хүлээн авах чадвар өндөр байдаг аж.
• Хүний ходоод хоол идсэн, идээгүй адилхан идэвхтэй ажилладаг үе нь 13.00 цаг.
• Өглөөний 04.00-05.00 цагт хүний цусны даралт хамгийн бага байдаг.
• Шөнө ажилладаг хүмүүс 03.00-04.00 цагийн хооронд хооллоход зохимжтой. Учир нь энэ үед ажлын бүтээмж хамгийн бага байдаг.
• Жолооч нар шөнийн 02.00 цагт хамгийн сэрэмжтэй байх ёстой. Учир нь 02.00-04.00 цагийн хооронд хүний мэдрэлийн “сэрүүлэг” ажилладаггүй.
• Хүний арьс гоо сайхны засал авахдаа оройн 18.00-20.00 цагт хамгийн сайн байдаг аж.
• Хүн 20.00-22.00 цагийн хооронд ганцаардлыг хамгийн их мэдэрдэг.
• Хүний мэдрэхүйн эрхтэнүүд оройн 15.00-19.00 цагийн хооронд хамгийн идэвхтэй ажилладаг.
• Үдшийн 22.00 цагт хүний биеийн гадны халдварыг эсэргүүцэх чадвар дээд цэгтээ хүрдэг байна.

Эх сурвалж: “Соёмбо”

 

No comments:

Post a Comment