Wednesday, August 17, 2011

Амь авраарай

  
Шөнө дунд цагдаагийн газрын утас дуугарчээ. Утсаа автал: -Амь авраарай, туслаарай. Цагдаа: -Одоохон гарлаа хаана юу болоод байнаа? -Өрөөнд муур ороод ирлээ. -Иймхэн юманд бид очдоггүй юм аа. Том хэрэг дээр л очдог. -Энэ чинь аймар том муур байна шүү дээ. Цагдаа: -Ингэхэд хэн гэдэг хүн яриад байна аа. -Хүн биш ээ ярьдаг тоть байна гэжээ.

-Одооны хүүхдүүд ч үнэхээр хачин хувцасладаг болжээ. Та тэр охиныг хардаа. -Тэр охин биш ээ манай хүү байгаа юм. -Өө уучлаарай таныг аав нь гэж мэдсэнгүй. -Үгүй ээ би ээж нь байна.

No comments:

Post a Comment