Wednesday, August 17, 2011

Олон өнгөтэй шоргоолж

  
Хүмүүсийн мэддэг шоргоолж хар өнгөтэй байдаг. Тэгвэл олон өнгөтэй, бүүр өнгө нь хувирдаг шоргоолжнууд байдаг гэнэ. Английн эрдэмтэн доктор Мухаммед Папуа тэдний зургийг авчээ. Үүний нууц нь хоол хүнстэй холбоотой гэнэ. Доктор Папуагийн эхнэр нь шоргоолж сүү уугаад цагаан өнгөтэй болж байхыг хараад нөхөртөө хэлсэн байна. Итгэж ядсан Папуа улаан, ногоон, шар өнгөтэй цэлцэгнүүр чихрийг гадаа цэцэрлэгт байгаа шоргоолжнуудад өгч үзжээ. Гэтэл чихэр идсний дараа тэдний ходоодноос эхэлж өнгө нь хувирсан байна. Доктор Папуа хэлэхдээ "Зарим нэг шоргоолжны хэвлийн хөндийн өнгө нь идсэн зүйлсээсээ шалтгаалж өнгө нь хувирах чадвартай байдаг. Шоргоолжнууд чихэр идэх дуртай. Тэд дуртай зүйлсээ идээд өнгө нь хувирч байгаа зургийг авах тэр агшин хэцүү ч гэлээ би маш их аз жаргалтай байж чаддаг" гэжээ.

No comments:

Post a Comment