Wednesday, August 17, 2011

Hot dog буюу халуун нохойд юу зохихгүй вэ


       
Завсар нь зайдас хавчуулж кетчуп, гичээр амталсан талх дэлхийн хамгийн алдартай түргэн хоолны нэг юм.
Гэхдээ зайдас хавчуулсан талхыг яагаад “халуун нохой” хэмээн нэрлэсэн юм бол. Хүмүүс хоёр ч хувилбарын тухай ярьдаг юм. Эхнийх нь Франкфуртын нэгэн махны худалдаачин эрийн өгсөн нэр гэдэг бол хоёр дахь хувилбар нь Йелийн их сургуулийн гадна зайдас зардаг худалдаачны бүхээгтэй тэрэгнээс гудамжны тэнэмэл ноход салдаггүйг анзаарсан оюутнууд “Нохойн тэрэг” хэмээн нэрлэх болсноос үүдэлтэй гэнэ.
“Халуун нохой”-г 1860-аад онд герман цагаачид Америкт дэлгэрүүлсэн. Шинэ маягийн хоолны амт тэр дорхноо л нутгийн хүмүүст таалагджээ. Хэдхэн жилийн дараа буюу 1893 онд Чикагод болсон дэлхийн үзэсгэлэн яармагт америкчууд “халуун зайдас”-аар гайхуулж байсан юм.

Гэхдээ Америкт хот догоор бизнес хийж амжилт олсон хүн 1900 он хүртэл Германы худалдаачин Чарльз Фельтманаас өөр байгаагүй гэнэ. Фельтман анхны лангуугаа 1867 онд Кони-Айлендад нээсэн. 1910 онд түүнийг нас барахад “халуун нохой”-гоор дагнасан зоогийн газруудынх нь үнэлгээ хэдийнэ нэг сая доллар даваад байжээ.
Америкт “Hot dog” болон зайдасны үндэсний зөвлөл гэж бий. Тус зөвлөлийн гишүүд дэлхийд алдартай “халуун нохой”-г амтлахад баримтлах дүрэм гаргажээ. Тэдний хэлж буйгаар хот догийг заавал гараараа барьж идэх ёстой. Ямар нэг сэрээ хутга хэрэглэхгүй. Мөн гарт наалдсан амтлагчийг нь угааж биш долоож цэвэрлэнэ. Түүнээс гадна хот догийг зузаан цаасан таваг дээр тавихаас биш элдэв ганган шаазан эдлэл америк маягийн энэ амтат хоолонд огт зохихгүй гэжээ.

No comments:

Post a Comment