Tuesday, August 9, 2011

Ургамлын үндэс нүүрстөрөгчийг хоёр дахин их шингээдэг

       
 
Манчестрын их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Мод болон ургамал ногоо нүүрстөрөгчийг сорж, хүчилтөрөгч болгон ялгаруулдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл газрын гадаргаас доош нэг метрийн гүн дэх ургамлын үндэс агаар дахь нүүрстөрөгчийг газар дээр ил байгаа хэсгээсээ хоёр дахин их хэмжээгээр сорж авдаг ажээ. Энэ нь ургамлыг ган гачигт тэсвэртэй болоход нь тусалдаг талаар судлаачид мэдээлсэн байна.

Харин ургамлын үндэс газрын гүн рүү салаалж, өргөн талбайг хамрах тумаа хөрсний бүтцийг сайжруулахын зэрэгцээ нүүрстөрөгчийн хэмжээг тэнцвэржүүлэн зохицуулж байдаг аж. Өөрөөр хэлбэл, газрын гүн дэх ургамлын үндсүүд нь нүүрстөрөгчийг агуулан хадгалах гол “түлхүүр” болдог байна. Тиймээс удаан хугацаанд ургасан ургамлыг аль болох хөндөхгүй байхыг эрдэмтэд сануулав.

No comments:

Post a Comment