Saturday, September 10, 2011

Дэлхийн хүчирхэг 100 эмэгтэй

Алдарт "Форбс" сэтгүүл жил тутам гаргадаг жагсаалтаа шинэчлэн гаргалаа. Дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн жагсаалтад улстөрчид өнгөлж байгаа бол ихэнх нь бизнес эмэгтэйчүүд. Гэхдээ тэдний дунд Анжелина Жоли, Лэди Гага, Жизель Бундхен нарын оддууд салбар салбараа төлөөлөн хүчирхэг улстөрчид, дэлхийд алдар цуугаа дуудуулсан бизнесийн акул эмэгтэйчүүдтэй эн зэрэгцэн жагсаалтад оржээ. 


100    Бет Брүк-“Ernst and Young”-ын захирал


99    Киран Мазумдар Шо-Biocon Ltd-гийн захирал





98    Доминик Сенекьор-“AXA” группын захирал



97    Нонкүүлеко Неймбези Хейта-ӨАБНУ-ын тэрбумтан



96    Бет Мүүни-KeyCorp группын ерөнхийлөгч



95    Риза Лавиззо Мури-Роберт Вүүдс Жонсон сангийн тэргүүн



94    Мэржори Скардино-Pearson PLC-гийн эзэн



93    Мариа Рамос-ӨАБНУ-ын “Absa” группын захирал



92    Ян Файлдс-Макдоналдсын захирал



91    Диана вон Фурстенберг-алдартай дизайнер



90    Рут Порат-“Морган Стэнли”-гийн захирал



89    Минди Гроссмэн-HSN группын CEO



88    Сью Нэгл-HBO-гийн ерөнхийлөгч



87    Нгози Оконжо Ивиэла-дэлхийн банкны үйл ажиллагаа хариуцсан захирал



86    Лаура Чинчилла-Коста Рикагийн ерөнхийлөгч



85    Алис Уолтон-тэрбумтан



84    Шери Маккой-“Жонсон энд Жонсон”-ы дэд ерөнхийлөгч



83    Дрью Гилфин Фост-Харвардын их сургуулийн ерөнхийлөгч



82    Виржина Рометти-IBM группын дэд ерөнхийлөгч

81    Тина Браун-сэтгүүлч, эрхлэгч, тоймч

80    Денисс Моррисон –“Morrisons” группын захирал

79    Миусса Прада-Италийн загварын дизайнер

78    Гюлер Сабанси-Sabansi Holding-ийн ерөнхийлөгч

77    Ана Патрика Ботин-Испанийн Банесто банкны эзэн

76    Мэри Барра- Женерал Моторсын дэд ерөнхийлөгч

75    Грета ван Сустерен-Foxnews channel-ийн эзэн

74    Мэри Каллахан Эрдоүз- JP Morgan банкны CEO

73    Кэрол Мейровиц-TJX компанийн CEO

72    Хо Чинг-Сингапурын ерөнхий сайд

71    Жудит Родин-Рокфеллер сангийн тэргүүн

70    Абигэйл Жонсон-Америкийн бизнесмэн

69    Анна Винтур-Vogue сэтгүүлийн эрхлэгч

68    Маргарет Чан-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн

67    Селли Кравчек-Америкийн банкны ерөнхийлөгч

66    Энн Кюри-Америкийн NBC телевизийн нүүр царай болсон алдартай сэтгүүлч

65    Мульяни Индравати-Дэлхийн банкны захирал

64    Андреа Жунг-Avon-ий босс

63    Лубна Олаьян-Саудын Арабын тэрбумтан

62    Эллен Жонсон Серлиф-Либерийн ерөнхийлөгч

61    Жоанне Роулинг-Харри Поттерын зохиолч

60    Жизель Бундхен-Бразилийн супермодель

59    Иенглак Чинаватра-Тайландын ерөнхий сайд

58    Ангела Арендц-Burberry-гийн захирал

57    Шари Аризон-тэрбумтан

56    Кэти Жэйкобс Стэнтон-Твиттерийн үүсгэн байгуулагч

55    Эллен Деженерес-Америкийн жүжигчин

54    Бонни Хаммер- NBC Universal Cable Entertainment-ын ерөнхийлөгч

53    Раниа аль Абдулла- Иорданы хааны хатан

52    Нэнси Пелоси-АНУ-ын улстөрч

51    Хелен Боүдэн-BBC-гийн захирал

50    Хелен Кларк-НҮБ-ын хөгжлийн програмын тэргүүн

49    Хатан хаан Элизабета-Английн хатан хаан

48    Жан Цинг-Хятадын “Сохо” группын эзэн

47    Диана Сойер-Америкийн сэтгүүлзүйн билэг тэмдэг болсон эмэгтэй

46    Линн Лаверти Элсенханс-тэрбумтан

45    Патрисия Вуртз-“Archer Daniels Midland”-ын CEO

44    Кристина Амонпур- CNN-ийн удирдах зөвлөлийн гишүүн, иран гаралтай

43    Чанда Кучхар-Энэтхэгийн “ICICI Bank Ltd”-гийн эзэн

42    Марисса Мэйер-“Гүүгл”-ийн дэд ерөнхийлөгч

41    Ангела Брэли-“Wellpoint inc”-гийн СЕО

40    Сафра Катз-“Oracle“-ын ерөнхийлөгч

39    Жин Сүк Чан-тэрбумтан

38    Эллен Куллман- Америкийн бизнесмэн

37    Кэрол Бартз-Yahoo Inc-гийн CEO

36    Хелен Гейл-Хүмүүнлэгийн сангийн тэргүүн

35    Синтия Кэрролл-“Anglo American PLC” компанийн захирал

34    Сара Пэлин-АНУ-ын Аляск мужийн амбан захирагч, Бүгд найрамдах намын нөлөө бүхий улстөрч

33    Чан Лаива-Хятадын тэрбумтан

32    Гаил Келли-“Westpac Banking” корпорацийн захирал

31    Ариана Хаффингтон-“Huffington Post” сониныг үүсгэн байгуулагч

30    Жозетт Ширан-НҮБ-ын Хүнсний программын захирал

29    Анжелина Жоли-Холливудын од

28    Эми Паскал-“Sony Pictures”-ийн захирал эмэгтэй

27    Урсула Бернс-“Xerox” корпорацийн CEO

26    Энг Сан Сүү Каи-Мьянмарын сөрөг хүчний лидер

25    Энн Свини-“Disney Media Networks”, “Disney ABC Television Group”-ын ерөнхийлөгч

24    Мэри Шапиро-АНУ-ын улстөрч

23    Жулиа Гиллард-Австралийн ерөнхий сайд, сүүлийн үед дуулиант скандалд орооцолдоод буй эмэгтэй

22    Мишель Бахманн-АНУ-ын Бүгд найрамдах намын нөлөө бүхий улстөрч бөгөөд 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обамагийн гол өрсөлдөгч болно хэмээн үнэлэгдэж байгаа.



21    Маргарет Хамбург-АНУ-ын улстөрч



20    Чер Ванг-Тайванийн “HTC Corporation” болон “VIA Technologies” нарын эзэмшигч бизнесмэн, тэрбумтан



19    Жина Райнхарт-Америкийн уул уурхайн магнат Лэнг Хэнкокийн охин ба “Хэнкок Проспектинг”-ийн өв залгамжлагч, тэрбумтан



18    Бейонси Ноулез- Алдарт дуучин



17    Кристина Фернандез-Аргентины ерөнхийлөгч



16    Сюзан Вожички-Гүүглийн удирдах албан тушаалтан

15    Жанет Наполитано-Америкийн ардчилсан намын улстөрч эмэгтэй

14    Опра Уинфри

13    Кэтлин Себелиус-АНУ-ын Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Канзас мужийн амбан захирагч асан. Ардчилсан намын нөлөө бүхий улстөрч эмэгтэй.

12    Жилл Абрамсон-Хэвлэл мэдээллийн салбарын хүчирхэг эмэгтэй. Америкийн “Нью-Йорк Таймс”-ын эрхлэгч



11    Лэди Гага- Лэди Гага нэрээр дэлхий алдаршсан Стефани Жоанни Анжелина Жерманотта дэлхийн хүчирхэг бизнесмен улстөрчид эмэгтэйчүүдтэй хамт энэхүү жагсаалтад оржээ.



10    Айрен Розенфельд-Дэлхийн чанартай хүнсний үйлдвэрлэлээр нэрд гарсан “Крафт Фүүдс”-ийн CEO.



9    Кристина Лагард-Францын сангийн сайд байсан хатагтай Лагард хэл ам дагуулсан ОУВС-гийн суудалд заларсан эмэгтэй. Түүнийхээ ачаар ийнхүү дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад дээгүүр бичигджээ.

8    Мишель Обама-АНУ-ын тэргүүн хатагтай. Өнгөрсөн жилийн энэхүү жагсаалтын нэгт бичигдэж байсан Мишель Обама рейтинг нь буурсан ч эхний аравт багтаж тогтсон байна.



7    Сониа Ганди-Энэтхэгийн үндэсний Конгресс намын тэргүүн эмэгтэй дэлхийн хүчирхэг улстөрч эмэгтэйчүүдийн нэгэн учир ийнхүү зүй ёсоор жагсаалтын эхний аравт багтжээ. Тэрбээр Энэтхэгийн ерөнхий сайд асан Ражив Гандийн эхнэр бөгөөд нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж байгаад улс орныхоо төлөө Манмохан Сингхд сайн дураараа албан тушаалаа шилжүүлэн өгч байсан нэгэн.



6    Мелинда Гейтс-Билл ба Мелинда Гейтс сангийн тэргүүн тэрбээр Микрософтыг үүсгэн байгуулагч алдарт Билл Гейтсийн эхнэр юм. Сүүлийн найман жилийн дотор Microsoft-ийн орлогоос 24 тэрбумыг буяны үйлсэд зарцуулсан түүнийг эх дэлхийн хамгийн томоохон энэрэнгүй үйлстний нэг хэмээдэг. Алдартай тэрбумтан бүр ийм эхнэртэй байсан бол хүн төрөлхтөн огт өөр болох байсан ч билүү хэмээн нэгэн улстөрч дуу алдаж байсан гэдэг.



5    Шерил Сандберг-Америкийн алдартай бизнесмэн эмэгтэй. 42 настай Шерил Facebook-ийн интернет энтерпрьенер хариуцсан CEO. Өмнө Google-ийн дэд ерөнхийлөгч байсан гээд бодоход интернэтийн салбарын хамгийн хүчирхэг эмэгтэйд зүй ёсоор тооцогдоно.



4    Индра Нуий-Алдарт Пепси корпорацийн CEO. Энэтхэг гаралтай эмэгтэй түүнийг Америкийн эдийн засагт нөлөөтэй нэгэн гэдэг. Хүн төрөлхтний цангааг тайлагч ч хэмээн түүнийг егөөдөн дуудах нь бий.



3    Дильма Руссефф-Бразилийн 36 дахь ерөнхийлөгч эмэгтэй Дильма Руссефф өдгөө 64 настай. Энэ оны нэгдүгээр сараас ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа авсан тэрбээр жил тутам дэлхийд хүч нөлөөгөө ихэсгэж байгаа Бразил улсыг амжилттай удирдаж явна.



2    Хиллари Клинтон-АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга, нэгэн үе тус улсын тэргүүн хатагтай болж явсан хүчирхэг улстөрч эмэгтэй билээ.

1    Ангела Меркель-Германы канцлер 57 настай тэрбээр дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйг тэргүүлж өнгөрсөн онд Мишель Обамад алдсан байраа буцааж авчээ. Ангела Меркель Герман улсыг европын төдийгүй дэлхийн эдийн засаг, улстөрийн бүхий л геополитикийн тоглолтод идэвхтэй оролцуулж их гүрний статусыг нь буцаан авчирч байгаа хүчирхэг улстарч эмэгтэй билээ. Тэрбээр энэ жагсаалтыг 5 дахь удаагаа тэргүүлж байгаа юм.

No comments:

Post a Comment