Tuesday, March 20, 2012

Манай улс дундаж наслалтаараа 154 байрт жагслаа

mongolАНУ-ын Тагнуулын төв агентлагийн энэ жил Хятадын Хонконг, Макао, Тайванийг тусгайлан оруулж 221 орныг дундаж наслалтаар нь жагсаажээ. Гэтэл манай улс уг жагсаалтын 154-рт бичигджээ. Уг судалгааны тайланд монголчуудын дундаж наслалт өнгөрсөн жил 67.65 жил байсан бол энэ жил 68.63 болж нэмэгджээ. Үүнд эрэгтэйчүүд дунджаар 66, эмэгтэйчүүд арай илүү буюу 71.23 жил насалж байна гэж тооцоолжээ. Энэ удаа хамгийн урт насалдаг хүмүүстэй улсаар Монако дахин шалгарсан бөгөөд дундаж наслалт нь 89.68 жил юм байна. Хятадын Макао 84.43 жилийн дундаж наслалтаар жагсаалтыг удаалсан бол, 83.91 жилээр Япон гуравдугаарт,  83.75-аар Сингапур дөрөвдүгээрт,  83.07 жилийн дундаж наслалттай Сан Марино улс тавдугаарт жагсчээ. Харин дайн самуунтай, ядуу буурай Чад улс 48.69 жилийн дундаж наслалтаараа сүүл мушгисан байна. Судалгаанаас харахад, эрүүл мэндийн салбарын хөгжил, үйлчилгээ муутай, амьдралын төвшин доогуур орнуудын дундаж наслалт бага байна гэж шинжээчид дүгнэжээ.

No comments:

Post a Comment