Sunday, March 18, 2012

Хүн төрөлхтний хачирхалтай рекордууд 2

    Бидний дунд гайхмаар эсвэл бие эвгүйцмээр явдлууд дандаа болж байдаг боловч төдийлөн мэдэлгүй өнгөрөөдөг. Гэтэл зарим хүн түүнийг мэдэхээр зогсохгүй дэлхийд рекорд тогтоож, түүхэнд нэрээ үлдээхийг хүсдэг байна. Ингээд 10 хүний нэрийг толилуулъя.

1. Бүлтэрдэг нүдтэн: Бразил улсын иргэн Клаудио Пинтогийн нүдний 95 хувь нь ил гарч, бүлтэрдэг. Өөрөөр хэлбэл дөрвөн см гардаг гэнэ. Тэр одоо дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг.

2. Урт хумстай эмэгтэй: Өнөөдрийн 21 настай залуус төрж байхад энэ эмэгтэй хумсаа хамгийн урт болгохоор шийдэж байсан. Ле Ридмонд гэдэг энэ хүн хумснаасаа болж хоол хийх, хувцас угаах, гэр цэвэрлэх, хүүхэд болон нөхрөө асарч чадаагүй. Үүнийг будахад хэдэн хумсны лакны шил хоосрох бол?

3. Нэг саяын бичээч: Австрали гаралтай Лес Стьюарт амьдралынхаа 16 жилийг тоо бичихийн тулд бичгийн машины ард өнгөрөөсөн. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав... гэж явсаар "...есөн зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн ес, нэг сая" гэж бичсэн хүн юм. Энэ бол мэдээж дээд амжилт.

4. Хамгийн олон футболктой эр: Түүнд хэдэн мянган футболк байхгүй л дээ. Гэхдээ тэр нэг дор 121 футболк давхарлаж өмссөнөөрөө дээд амжилтын эзэн болжээ. Түүнийг Дэвид Александр гэдэг,

5. Хамгийн урт өдрийн тэмдэглэл: АНУ-ын нийслэл Вашингтон хотын иргэн Роберт Шиэлдс 20 жилийн турш өдрийн тэмдэглэл хөтлөхдөө тухайн өдөр болсон бүх зүйлийг бичиж иржээ. Хоногийн дөрвөн цагийг тэмдэглэлдээ зарцуулдаг байсан бөгөөд 35 сая үгтэй учир хамгийн урт гэдэгт итгэж байгаа гэнэ.

6. Хамгийн олон "ээмэгтэй" эр: Робинсон гэдэг энэ залуу биеийнхээ энд тэнд нийтдээ 1016 ширхэг ээмэг, бөгж, зүүлт, шигтгээ хийлгэснээрээ дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг гэнэ. Тэр эдгээрийн 1015-ыг нь нэг дор суугаад л хийлгэсэн аж. Хөмсөг нь одоо ч ургасаар л байгаа.

7. Хамгийн урт хөмсөг: Хятад хүүхэлдэйн кинонд л хамгийн урт хөмсөг харж байсан бол амьдрал дээрх рекорд нь 8.7 см/3,5 инч/ хүрдэг гэнэ. Леонард Траенкенщух гэдэг энэ эрийн хөмсөгний хоёр үс л ингэж урт ургажээ.

8. Шоколадан цамхаг: Гиннесийн дээд амжилтын эзэн болохоор шийдсэн Алэйн Роби шоколадаар цамхаг байгуулж эхэлжээ. Энэ нь явсаар 20 фут 8 инч буюу 620,3 см хүрсэн байна.

9. Рэзинэн бөмбөг: Дэлхийн хамгийн хүнд рэзинэн бөмбөгийг Стив болон Эугень Милтон нар бүтээжээ. Нийт 4594 паунд буюу 2088.1 кг жинтэй резинэн бөмбөгийг туузан резин ашиглан бүтээжээ. Тэдний энэ амжилт 2006 онд болж байсан гэнэ.

10. Хамгийн том жигнэмэг: "Аварга жигнэгч" Иммакюлэйт бэйкинг компани өөрсдийн сурталчилгаанд үүнийг ашиглажээ. 2003 онд хийж байсан уг жигнэмэгний диамерт нь 30.48 метр. Нийт 18143.6 тонн гурилаар жигнэмэгийг бүтээжээ

No comments:

Post a Comment