Sunday, March 18, 2012

Манай үеийн 24 сайхан эр хэн бэ?

    Өнөөдөр монгол эр цэргийн баярын өдөр. 24tsag.mn сайт манай үеийн 24 сайхан залууг нэрлэж байна. Гэхдээ энд эрэмбэ, дараалал тогтоогоогүй гэдгийг хэлье. Эх орноо хамгаалах, хөгжүүлэх, мандуулах ариун үйл хэрэгт залуу халуун нас, эрч хүч, эрдэм боловсролоо харамгүй зориулсан цэрэг эрчүүддээ баяр хүргэе.
1.    УИХ-аас Батлан хамгаалахын салбарыг тэргүүлэн яваа Ж.Энхбаяр гишүүний хувьд өнөөдөр сайхан баяр тохиож байна. Бүх цэргийн бие бүрэлдэхүүн түүний хамт баярлаж байгаа. Сайд залуухнаараа энэ том салбарыг удирдан яваа нь мөн л бахархмаар хэрэг билээ.
2.    УИХ-ын гишүүн С.Баярцогт:  УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон С.Баярцогтыг шаргал ордонд суудаг хамгийн дур булаам эр хүн гэж бүсгүйчүүд үнэлдэг. “Царайлаг” гэдэг бол үнэхээр түүнд тохирсон үг юм.
3.    Монгол улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ: Дөрвөн ч том ой давхацсан наадмаар одтой барилдсан бөхчүүдийн нэг бол яах аргагүй Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ. Уран мэх, үзүүштэй барилдаанаараа үзэгчдийг шуугиулсан түүнийг бүсгүйчүүд харц татсан сайхан залуу гэцгээдэг.
4.    Жүжигчин Г.Эрдэнэбилэг: Сайн, сайхан эрсийн дүр болгонд сонгогддог сүйхээтэй залуу. Тэрбээр авьяас чадвар, булчинлаг бие, донжтой стиль, нүдээрээ инээмсэглэсэн төрхөөрөө  энэ жагсаалтанд багтаж байна.
5.    Монгол улсын заан Ч.Санжаадамба: Давах цаг нь ирвэл  хэнийг ч давна, унахаа үе таарвал хэнд ч унадаг монгол бөх. Монголын үндэсний бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд түрүүлсэн бяртай зааныг сайхан эр хэмээдэг.
6.    Жүжигчин СТА, С.Болд-Эрдэнэ: Найруулагч аавынхаа асар их авьяасыг өвлөн төрсөн С.Болд-Эрдэнийг хүмүүс “алт” шиг мэдрэмжтэй, авьяастай залуу гэж үнэлдэг. Тэрбээр 50 гаруй жүжиг, 10 хол гарсан кинонд амжилттай ажиллаж, дүр бүтээжээ.

7.    Архангай аймгийн Батцэнгэл сумд төрсөн Даян аварга Г.Өсөхбаярыг сайхан ч бөх, сайхан ч эр хэмээцгээнэ. Даян аварга Н.Жамьян аваргын ач хүү улс ардынхаа сэтгэлийг сэргээсэн хийморьлог нэгэн.
8.    Даян аварга А.Сүхбат: 1990-ээд оны сүүлээр Бөхийн хорхойтнуудыг суудал дээр нь өндөлзүүлсэн уран хурц барилдаантай залуу бөх гарч ирсэн нь ирээдүйн Даян аварга А.Сүхбат байв. Түүнийг Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр ирснээс хойш үзэгчдийн суудал битүүрч, чухам л Монгол бөхийн өргөөг нураах шахам хашгирч, алгаа хорстол ташдаг байсан цаг саяхан.
9.    “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар: Цагтаа олон сайхан дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан “Guys” хамтлагийн дуучин Мийгааг хаанаас ч харсан жинхэнэ монгол төрхтэй сайхан залуу гэж хэн хүнгүй хэлдэг.
10.    СТА, дуучин Б.Амархүү: Монголчууд түүнийг сайхан ааштай, соёлтой залуу  гэж дүгнэдэг. Залуугаасаа их амжилтад хүрч чадсан энэ залууд олон охин хайртай байдаг гэнэ лээ.
11.    МУГТ, Х.Цагаанбаатар: Манай улсын урдаа барьдаг шилдэг жүдочдын нэг Х.Цагаанбаатар. Яалт ч үгүй монголчуудын бахархалын нэг болсон эр мөн билээ.
12.    Дуучин Д.Болд: Залуусыг байлдан дагуулсан, хамгийн хөдөлмөрч дуучин Болд. Тэрбээр үргэлж эрч хүчээр дүүрэн байж шинийг санаачилдаг нэгэн.

13.    УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг: Сайхан нэрэндээ тохирсон сайхан залуу. Өндөр бие, царайлаг төрх нь түүнийг парламентын цөөхөн сайхан залуучуудын жагсаалтанд оруулжээ.

14.    УИХ-д сонгогдон ажиллаж буй Б.Чойжилсүрэн. “Хурд” ХХК-ийг байгуулж байсан нь өнөөдөр манай улсын томоохон компаниудын нэгд тооцогдож байна.
15.    Олимпийн аварга Э.Бадар-Ууган: Монголын боксын түүхэнд өмнө нь гаргаж байгаагүй их амжилтын эзэн. Цаашид ч олон олон ялалт байгуулж монголчуудаа баярлуулах байх .

16.     Өөрийн өвөрмөц царай, дүр төрхөөр кино урлагт дүрээ мөнхөлсөн энэ эр Чингис хаан, баатарын дүрийг нэгэнтээ бүтээж явсан. Загвар өмсөгчөөс дутахааргүй царайлаг залуу чанартай уран бүтээлд л хүч үздэг чансаатай жүжигчин.
17.    МУГЖ, балетчин Ж.Алтанхуяг: МУГЖ, дэлхийн сонгодог урлагийн томоохон тайзыг эзэгнэж яваа бvжигчин Д.Алтанхуяг. Тэрбээр Орос, Канад, Япон, Италийн шилдэг бvжигчдээс уран хєдєлгєєн, євєрмєц техникээрээ ялгарч чаддаг нэгэн.

18.     Жүжигчин Б.Амарсайхан: "Намайг Амраа" гэдэг хэмээн өөрийгөө рекламдаж олонд танигдаад авсан жүжигчин Б.Амарсайхан. "Боолын гэрээ" ,"Бодлын хулгайч" зэрэг чансаатай уран бүтээлд тоглоод авсан түүнийг энэ цагийн кино урлагийн өнгө төрхийг тодорхойлогч гэж хэлж болно.
19.    “Ньюанс” хамтлагийн гишүүн Д.Дүйнхоржав: Нүдэнд дулаахан сайхан төрх нь түүний имиж.
20.    Жүжигчин Т.Бархүү: Түүнийг бүсгүйчүүд сайхан залуу гэж ярьдаг. Үнэхээр сайхан үгүйг нь энэ зурагнаас харна уу.

21.     Хас банкыг үүсгэн байгуулалцаж явсан залуухан эдийн засагч, улс төрч залуу улс орныхоо санг барьдаг сайд болжээ. Хөдөлмөрч, хүчтэй энэ залууг сайхан залуу шүү хэмээн ил, далд ярьдаг хүн цөөнгүй бий.
22.    “Моннис” группийн ерөнхийлөгч  Б.Чулуунбаатар: Ээдрээтэй амжилтын эзэн. Тэрбээр Б.Чулуунбаатар “Мonnis” группыг өөрийн их хүч, авьяас чадвар, тэсвэр тэвчээрээрээ босгосон гэдэг. Сүйхээтэй бизнесмэн эр.

23.    Япон улсын үндэсний бөх сүмогийн дэвжээг доргиож явсан Асашёорюү Дагвадоржийг хийморьтой, хүчтэй тэнхээтэй сайхан монгол эр гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тийм ч учраас манай үеийн сайхан эрсийн жагсаалтад багтахгүй байхын аргагүй.
24.    МУГТ, олимпийн аварга Н.Түвшинбаяр: Аймгийн арслан цолтой үндэсний бөхийн тамирчин 2008 онд олимпийн жүдогийн төрлөөр алтан медаль авсан нь Н.Түвшинбаяр байлаа. Бие хаа жигд, нүдэнд дулаахан төрхтэй түүнийг сайхан эр хэмээн шивнэлдэх эмэгтэйчүүд цөөнгүй.

No comments:

Post a Comment