Friday, March 16, 2012

16 оронд визгүй зорчиж байна



Манай улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд Белорусс, Гүрж, Израиль, Казакстан, Киргиз, Куба, Лаос, Малайз, Сингапур, Тайланд, Турк, Украин, Филиппин, Хятад /Хонгконг, Макао/ зэрэг 16 оронд 15-30 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчих эрхтэй байдаг аж. Дээрхээс бусад оронд зорчихоор шийдсэн бол тус улсынх нь ЭСЯ манайд байхгүй тохиолдолд Бээжинд суугаа ЭСЯ-нд виз мэдүүлдэг байна.

Албан ажлын шугамаар гадаад оронд зорчих албан болон дипломат паспорттай төрийн албан хаагч визний материалаа ГХЯ-ны Консулын газраар дамжуулан хүргүүлдэг гэнэ. Харин хувийн шугамаар яваа энгийн болон албан, дипломат паспорттай иргэд өөрийн биеэр очих, эсвэл тухайн ЭСЯ-нд материалаа шуудангаар хүргүүлж визээ мэдүүлэх эрхтэй байдаг аж.

No comments:

Post a Comment