Saturday, March 17, 2012

Шинэ ном


Монгол Улсын Гавъяат багш  Пүрэвийн Увшийн  “Америк боловсрол”,” Америкийн өгүүллүүд”  хос ном хэвлэгдэн гарчээ.
“Америк боловсрол” номдоо зохиогч   АНУ-ын боловсролын  тогтолцоог сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд, ахлах болон  дээд боловсролын хүрээнд судлан үзэж, америкийн  их дээд сургуулийн төрөл хэлбэр,  сургалтын онцлог, номын сан,  элсэлт,төгсөлтийн талаар дэлгэрэнгүй авч үзсэнээс гадна америкийн боловсролын түүхийн он дарааллын хураангуй болон америкийн сургалтын идэвхтэй нэр томьёоны англи-монгол тайлбар толь зэргийг багтаажээ.
“Америкийн өгүүллүүд” бүтээлдээ зохиогч Индианагийн их сургуульд зочин судлаачаар ажиллаж байхдаа бичсэн өгүүллүүдээ нэгтгэн  бодлого,судлалын мөн чанар, нийгмийн бодлогын дэлхийн улс орнуудын онцлог,боловсрол судлалын чиглэлээр боловсролын тогтолцоо, технологийн шинэчлэл, насанд хүрэгчдийн боловсролын хөгжлийн чиг хандлага болон америкийн их дээд сургуулийн бүтэц ангилалыг нэлээд нарийвчлан судлаж улмаар Индианагийн их сургуулийн хөгжилд үе, үеийн ерөнхийлөгчдийн гүйцэтгэсэн үүрэг, удирдлагын арга барилыг эх зохиол ашиглан дэлгэрэнгүй авч үзжээ. Соёл, түүхийн чиглэлийн бүтээлдээ нийгэм дэх олон соёл, боловсролын салбарын удирдах ажилтны сэтгэл зүйн соёлыг бүрдүүлэх төлөвшүүлэх асуудал  болон эртний Урианхайчуудын нэр нүүдэл, сууршлын талаар  сонирхолтой, эртний эх сурвалжид тулгуурлан бичжээ.
Профессор П. Увшийн эдгээр бүтээл нь америкийн боловсролын тогтолцоо, сургалтын мөн чанарыг  сонирхогч  бүх хүнд тустай байх болно
Б.Энхболд

No comments:

Post a Comment