Thursday, March 22, 2012

Н.Отгон: 30-50 мянган хүн сэтгэцийн өвчлөл, тулгамдсан асуудалтай байна

Сэтгэцийн євчлєлийн талаар СЭМVТ-ийн ерєнхий зєвлєх эмч Н.Отгонтой ярилцлаа. Тэрбээр тус эмнэлэгт 20 гаруй жил ажиллаж байна.
-Хавар, намар хvмvvс сэтгэцийн євчнєєр євчлєх нь ихэсдэг гэдэг. Улирлын нєлєє байдаг юм уу?
-Сэтгэцийн євчин тодорхой шалтгаантай. Улирлын vе нє­лєєлж байна гэж хэлж болохгvй. Гэхдээ хавар, намрын улиралд сэтгэцийн євчин илрэх, сэдрэх, дахихыг vгvйсгэхгvй. Олон жил ажиллахад ийм зvйл ажиглагдсан.


-Сvvлийн vед нийгмийг цочроож байгаа асуудал нь амиа хорлолт боллоо. Ялангуяа бага насны хvvхдvvд амиа хорлох нь ихэслээ. Арван хэдхэн настай хvvхдэд амиа хорлох шалтгаан бий гэж бодож байна уу?
-Сэтгэл гутралтай, амиа хорлох бодол байнга тєрдєг хvн энэ vйлдлийг хийж болно.Архидан согтуурсан vедээ бие биетэйгээ зохицоогvй харилцааны зєрчил vvс­­сэний улмаас амиа хорлох тохиолдол гар­даг. Шилжилтийн нас­ны охид, хєвгvvд бvтэлгvй хайр сэт­гэл болон, ман­суу­руулах бодист донтсон хvмvvс єєрсдийгєє хянах чадваргvй бол­сон, гэнэтийн цочролын нє­лєєнєєс vvдсэн амиа хорлох нь ихэсч байна. Хєгжиж байгаа орнуудад амиа хорлох байдал ихсэх хандлагатай байдаг. На­санд хvрээгvй хvvх­дvvд єєрийнхєє бодож, хийж буй vйлдэлд на­рийн дvн шинжилгээ єгєх чадвар суугаагvй болохоор ийм асуудалд их єртдєг.

-Амиа хорлохыг завдсан хvvхдvvдийн эцэг эхчvvд танай эмнэлэгт хэр ханддаг вэ?
-Манай эмнэлэг хvvхдийн эмч болон хэвтvvлж эмчлэх тасагтай. Сэтгэцийн тул­гамдсан асуудалтай хvvхдvvд ирэх нь нэмэгдсэн. Тусламж дэмжлэг, зєвлєгєє авч, хэвтэн эмчлvvлж байгаа.

-Мєн донтох євчин газар авч байна гэх юм. Дон гэж юу юм бэ. Архи, тамхинаас эхлээд залхуурлын дон хvртэл байдаг гэсэн ?
-Аливаа нэг зvйлд донтно гэдэг ямар нэг бодисыг ту­хайлбал, мансууруулах, сэт­гэцэд нєлєєлєх бодисыг удаан хугацаагаар хяналтгvй хэрэглэснээс болоод тухайн хvний бие сэтгэцэд хараат байдал vvсдэг. Тэр бодисуудыг хэрэглэхгvйгээр байж чада­хааргvй байдалд хvрдэг. Тий­мээс нєгєє бодисуудаа дахин хэрэглэхийн тулд улайран зvтгэдэг, бие сэтгэлээрээ автах байдлыг донтох гэж хэлдэг. Мансууруулах бодис автсан хvмvvс ноцтой том хэрэг vйлдэх нь тvгээмэл. Донтсон хvнд тэр бодисыг хэрэглэх маш хvчтэй дур, дон vvсдэг юм.

-Vvнээс салах арга бий биз дээ?
-Мэргэжлийн эмчид хан­даж, тэр бодисынхоо талаар тодорхой ойлголттой болох ёстой. Мєн гарах талаар сургалтад сууж, эмийн эмчилгээ хийлгэж байж сална. Иж бvрэн эмчилгээ хийхгvй бол донгоос салах хэцvv. Удаан хугацаанд сургалтад хамрагдаж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

-Таван хvний нэг нь сэтгэцийн єєрчлєлттэй байна гэсэн судалгаа гарсан байсан. Энэ хэр бодитой вэ?
-Манайхаас нарийн тоо гаргаж, тандалт судалгаа хийсэн юм байхгvй болохоор бодитой эсэхийг хэлж мэдэхгvй байна. Гэхдээ 2.7 сая хvний 30-50 гаруй мянга нь сэтгэцийн євчтэй, ямар нэгэн тулгамдсан асуудалтай амьдарч байна гэж vздэг. Vvний олонхийг оюуны хомсдлын євчтэй хvмvvс эзэлдэг.

-Оюуны хомсдол цус ойртсоноос vvсдэг гэдэг. Энэ нэг шалтгаан мєн vv?
-Гадаад, дотоод гээд олон шалтгаантай. Энэ євчнийг vзэж байгаа эмч л шалтгааныг нь тодорхойлно уу гэхээс амархан оношлох аргагvй. Мєн мэдээллийн хоцрогдолтой хvн олон байна. Энэ бол оюуны хомсдол биш. Мэдээллээр хангагдаад явах юм бол хэвийн хэмжээнд ажиллаж, амьдрах боломжтой.

-Тухайн хvн єєрийгєє сэтгэцийн ямар нэг єєрч­лєлттэй эсэхийг мэдэх энгийн арга юу байна. Ямар шинж илэрдэг вэ?
-Сэтгэцийн хувьд эрvvл хv­нийг энгийнээр тодорхойлох, нэгдvгээрт гэр бvл, хамт олон, нийгэмдээ дасан зохицож амьдарч чадаж байна уу. Чадаж байвал сэтгэцийн хувьд эрvvл. Энэ гурван хvрээний аль нэ­гэнд зохицож амь­дарч чадахгvй бол тухайн хvн сэтгэцийн асуудалтай гэсэн vг. Хvнээс буруу эрэхээсээ ємнє, єєрєєсєє буруу эрэх хэрэгтэй. Бусад нь зохицож байхад би яагаад болохгvй байна гэдгийг бодож vзэх нь зєв.

-Бvх хvн завгvй болжээ. Завгvй байх нь сэтгэцийн євчлєлд хvргэх шалтгаан мєн vv?
-Завгvй ажилтай хvн бие сэтгэцийн хувьд ядаргаанд ордог. Гэхдээ энэ сэтгэцийн євчин биш. Нойр­гvйдэх, бие сэтгэл, оюун ухааны хувьд сульдаж ядрах зэрэг асуудалд орж болно. Тvvнийг мэдрэлийн сульдал гэж хэлдэг. Ямар ч хvн мэдрэлийн ядаргаанд орж болдог. Энэ vедээ яаралтай эмчлvvлэх хэрэгтэй. Дахиж ядрахгvй бол ийм байдалд хvрэхгvй.

No comments:

Post a Comment