Tuesday, March 6, 2012

Ц.Элбэгдорж: Улстөрөөс маш том аюул ирнэ

Эдийн засгийн чуулганы салбар хуралдаанууд дуусч дүгнэлтээ танилцуулав. Нийт 11 салбар хуралдаан болсны ихэнх нь Монгрл Улсын хүрэн эдийн засгийг ногооруулах сэдвийг хөндсөн. мөн хоёр дахь өдрийн салбар  хуралдаанууд “нүүрс үү салхи уу” хэмээн эрчим хүчний  ирэх жилүүдэд  ирэх өсөлтийг хэрхэн хангах,  сэргээгдэх эрчим хүчээр хангах талаар ярилцаж зөвлөмж гаргахаар боллоо. Мөн  Тавдугаар цахилгаан станц байгуулах, нүүрс шингэрүүлэх үйлдвэр, хууль  эрх зүйн орчинг сайжруулах ажлыг нэн тэргүүнд хийх шаардалгатай байна гэжээ.
Дэлхийн банкны зөвлөмжид эдийн  засаг хэт өндөр өсөлттэй байна. Эрсдэлээ тооцож өсөлтөө хадгалах хэрэгтэй. Санхүүгийн хямрал ойрхон байна гэдгийг анхаарууллаа. Төр төдийгүй хувийн хэвшлийнхэн эрсдэлээ сайтар тооцохгүй бол хямралын давтамж ойрсоор байна гэсэн анхааруулга нэлээд гарсан гэдгийг дүгнэлтэд дурдлаа. Уг форумыг хааж Ерөнхий сайд үг хэлэх байсан ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танхимд ирж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
 Ерөнхийлөгчийн хувьд форумын үр дүнд сэтгэл дундуур байгаа илэрхийлж хатуухан шүүмжлэлийг зохион байгуулагчдад хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг тоймлон хүргэе.
-Монголчууд ярьж чадаж байна. Чуулганы зохион байгуулалт, хэлбэр тал нь сайн байгаа үр дүн, ахиц дэвшил гарсангүй. 2011 оны форумаар уул уурхайн сэдвээр ярьсан. Өмнө жилүүдэд би үг хэлж, илтгэл тавьж байсан. Гүйцэтгэл байхгүй байгаа болохоор би энэ жил үг хэлээгүй. Гэхдээ бид эдийн засгийн форумыг жл бүр хийх хэрэгтэй. Энэ жилийн форумын ололт нь эрсдэлийг ярьсанд байна. Энэ сэдэвт би анхаарал хандуулж сонслоо. Харин өнгөрсөн жил ярьж байсан төмөрзам, цахилгаан станц, төмөртэйн орд гээд яриад л байсан.
Өнөөдөр шийдэгдээгүй, бүтээчихсэн зүйл алга. Өнөөдөр Дотоодын нийт бүтээгдэхүүн 17 хувиар өслөө гэж байхад нөгөө талд нь төрийн зардал 53 хувиар өссөн байна. Монголд уул уурхай, төр бараадсан хоёр сектор амжилттай ажилтай явж байна. Энэ монголын хамгийн том эрсдэл болчихоод байна. Ажлын байр нэмэгдлээ гэж байна.
Гэтэл уул уурхайд 20 мянга, төрийн албанд 40 мянган ажлын байр нэмэгдсэн. Үүнийг ажлын байр нэмэгдсэн гэж үзэж болохгүй. Мөн Замын-Үүдийн эрсдэл гэдэг нэр томъёо гарсан байна. Эрээнээс найман замаар  бараа бүтээгдэхүүн нийлүүлж байхад манайх хоёрхон замаар  тосч авч байна. Зүйрэлбэл, хятадын талаас 80 литр ус өгөхөд бид 20 литрийн хувин бариад тосч байна гэсэн үг. Эдийн  засгийн форум  хоёр дахь өдөр найман салбар хуралдаан боллоо. Үүнийг авлигын асуудал хэлэлцсэн салбар хуралдааныг гадны төлөөлөгчөөр удирдуулсан байна. Дүгнэлт мэдээллийг нь англиар сонслоо. Энд сууж байгаа та бүхэн ойлгосон уу. Энэ тохиолдлын бус гэж харагдаж байна. Үүнийг хараад миний инээд хүрлээ.
Миний хэлэх дуртай нэг үг бий. Дарга байхдаа, эрх мэдэлтэй байхдаа л шударга бай. Асуудлыг Монголын эрх ашгийн төлөө шийд. Үнэхээр энэ хүн үүнийг шийдэж чадсан шүү гэж цаг хугацааны явцад ярина. Улстөрөөс их аюул ирэх гээд байна. Энэ жилийн сонгуулиар том том зүйл амлахгүй байгаасай гэж бодож байна. Сонгуулийн өмнө хойно их зүйл болж магадгүй. Сонгуулийн дөрвөн жил улстөрийн давтамжаас болоод хавчигдсан бодит,  бодит бус эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй. Өнөөдөр ингэж ярилцаад маргааш  нөгөөдөр Засгийн газар хуралдаад асуудлыг шийдээд явах хэрэгтэй. Гэхдээ би үр дүн гарна гэж найдахгүй байна хэмээн хэлсэн юм.

No comments:

Post a Comment