Бидний оюун ухаан маш хүчтэй! Бид хэр их баяр хөөртэй, хэр их уйтгар гунигтай байна бүгд бидний юу бодож байгаагаас хамаарч байдаг. Тиймээс амьдралаа өөрчлөхийн тулд бид бодлоо нэн түрүүнд өөрчлөх хэрэгтэй.
Оюун ухаанаа өөрчлөх боломжтой юу? Хэрхэн өөрчлөх вэ? – Оюун ухаанаа өөрчлөх бүрэн боломжтой. Хэрхэн өөрчлөх вэ гэдгийг мэдэхийн тулд тархины үйл ажиллагаа хэрхэн ажилладаг талаар маш товч сонирхож үзье.
Тархи юунаас бүтдэг вэ? – Neuron гэж нэрлэгддэг эсээс бүрэлдэнэ. Тархины эс нэг бүр нь маш нарийн бүтэцтэйгээс гадна өөрийн гэсэн төв болон салаануудтай байдаг. Мөн дохио гэж нэрлэгдэх цахилгаан импульсийг хүлээн авч, илгээж байх бөгөөд энэ нь тархины эс хооронд холбоосыг бий болгодог. Энэ холбоосыг Neural Net буюу сүлжээ гэж нэрлэдэг.
Энэ нь цаашлаад сэтгэн бодох, суралцах үйлийн үндэс болдог. Байнга хэрэглэж байгаа холбоосууд бат бөх холбоос болж үлддэг. Харин цөөн хэрэглэгдсэн холбоосууд устаж алга болдог.
Тэгэхээр бидний өдөр тутмын боддог бодлууд, мөн бидний байнга үргэлжлүүлэн боддог нэг төрлийн бодлууд тархинд Neural Net гэх сүлжээг үүсгэж байдаг юм байна гэдгийг бид мэдлээ. Тиймээс ижил төстэй бодлуудыг дахин дахин бодох бүрт энэ бодлын дагуу үүссэн холбоосуудыг улам бат бөх болгодог. Жнь: “Би чадахгүй”, “би азгүй”, “дараа больё ” гэх мэт бодлуудыг өдрөөс өдөрт давтан бодвол энэ бодлын дагуу үүссэн холбоосууд бэхжиж, энэхүү бодол нь бидний зуршил болж байдаг. Харин бид бодлоо өөрчилж “би чадахгүй” гэдэг бодлыг “би чадна” гэдэг бодлоор сольсноор энэ бодлын дагуу шинэ холбоосууд үүсэх ба түүнийгээ дахин давтан бодсноор холбоос бэхжиж бид эерэг бодол боддог дадалтай болно гэсэн үг.
Энэ бүгдийг би маш энгийн жишээн дээр дахин тайлбарлая.
“Хэн ч урьд нь амьдарч байгаагүй тийм тал газар та нэгэн байшинд нүүж оржээ гэж төсөөл. Байшингаас урагшаа яваад нэгэн дов байдаг гэж төсөөлье. Тэр довны нөгөө талд худаг байрладаг. Тиймээс та ундны усаа авахын тулд тэр довыг тойрч гарч худаг дээр очих ёстой гэж бодьё. Анхны өдөр та өглөө босоод хувингаа аваад худаг явна. Анх удаа худаг орж байгаа учраас та мэдээж явж байгаа замаа сайтар анхаарч, юун дээр гишгэж, хаагуур явж байгаадаа анхаарлаа маш сайн төвлөрүүлнэ. Дов хүрэхэд та довны баруун талаар тойрч гарах шийдвэрээ гаргаж баруун талаар нь тойрч худаг дээр очино. Маргааш нь мөн ялгаагүй явж байгаа газраа та дахин анхаарна яагаад гэвэл худаг орох зам гараагүй, явж байгаа газар маань бас шинэ хэвээрээ байгаа учраас. Ингэж өдөр болгон явсаар байгаад нэг мэдэхэд худаг орох жим гарч, та ч замдаа анхаарал тавихаан болисон байна.
Нэг өдөр та “ер нь ягаад би заавал довны баруун талаар явах гэж, маргаашнаас эхлүүлээд довны зүүн талаар явж үзнээ” гэж өөртөө хэллээ гэж бодьё. Тэгээд маргааш өглөө нь та өөртөө зориудаар, бүр хүчээр өөртөө довны зүүн талаар явахыг сануулна. Үгүй бол та нэг л мэдэхэд өөрийн эрхгүй баруун талыг сонгоно, учир нь таны зуршил болсон учраас. Анхны өдөр довны зүүн талаар явахад урьд нь баруун талаар яаж явсан яг түүн шигээ явж байгаа зам, гишгэж байгаа газар дээрээ анхаарлаа төвлөрүүлнэ. Ингээд дараа өдөр нь мөн өөртөө довны зүүн талаар явахыг сануулна, замандаа мөн ялгаагүй анхаарлаа төвлөрүүлнэ. Ингэж давтан яваад хэсэг хугацааны дараа довны зүүн талд жим үүссэн байх ба та мөн ялгаагүй автоматаар зүүн талаар тойрч явдаг зуршилтай болсон байх жишээтэй.
Харин довны баруун талд үүссэн жимийг ашиглахаан больсон учраас өвс ногоо эргэн ургаж, жим бараг харагдахгүй болно.”
Яг үүний адил хэрэв та өөрийнхөө хүсээгүй тэр бодлыг бодсон тохиолдолд ТЭР ДОР НЬ БОДЛОО эерэг бодлоор өөрчилж, нөгөө жим үүсдэгийн адил шинэ зам болох шинэ холбоосыг үүсгэж, түүнийгээ бат бөх болгохын тулд тэр бодлоо дахин дахин давтан бодно гэсэн үг. Тэгж чадснаар энэ эерэг бодол бидний дадал болж, мөн бидний амьдрал ч гэсэн энэ бодлын дагуу өөрчлөгдөж эхлэнэ. Харин бага бодож байгаа эсвэл бодохоо болисон сөрөг бодлууд маань нөгөө баруун талын жим адил устаж алга болно.
Хэрвээ та биеийн тамираар хичээллэх юмсан гэж боддог мөртлөө огт хичээллэдэггүй бол өөрийнхөө оюун ухааныг биеийн тамир спортоор хичээлэснээр үүсэн гарах эерэг үр дүн дээр байнга төвлөрүүлэн бодсноор таны бодол өөрчлөгдөж өөрийн эрхгүй биеийн тамираар хичээллэж эхлэх жишээтэй.
Тийм ч учраас АМЖИЛТЫН ТАРНИ нь өөртөө сануулах хамгийн зөв арга болдог.
Тиймээс өөрсдийн бодлоо эерэг бодол руу чиглүүлж, оюун ухаанаа дасгажуулж сурцгаая!
Бидний оюун ухаан маш хүчтэй! Бид юу бодно тэр биелдэг. Хэрвээ бид амьдралаа өөрчлөхийг хүсвэл оюун бодлоо өөрчлөх хэрэгтэй.

No comments:
Post a Comment