Шинжлэх ухааны задлан шинжилгээний аргын хөгжилд онцгой байр суурь эзэлдэг Италийн алдарт эрдэмтэн бол Г.Галилей билээ. 1564 онд Пиза хотод төрж хотынхоо их сургуульд элсэн орсон ч төлбөрөе барагдуулаагүй учир гарчээ.
Гэвч 1589 онд их сургуульдаа багшийн ажилд орж хожим нь Падуаны их сургуульд шилжиж тзнд 1610 он хүртэл ажиллахдаа шинжлэх ухааны гарамгай нээлтүүдийнхээ дийлэнхийг хийсэн байна.
Галилей чухал нээлтүүдийнхээ анхныхыг механикийн салбарт хийжээ. Хүнд биес хөнгөнеө бодвол илүү хурдтай унадаг гэсэн грекийн гүн ухаантан Аристотелийн томъёоллын үнэн эсэхийг Галилей шалгахаар шийдэж хэд хэдэн туршилт хийсний дараа энэ томъёолол буруу болохыг нотолжээ. Хүнд болон хөнгөн биес агаарын үрэлт саад хийж байгаагаас бусад тохиолдолд адилхан хурдтай унадаг гэсэн дүгнэлтийг Галилей хийв. Түүнээс гадна тухайн хугацаанд унаж байгаа биеийн туулж өнгөрүүлсэн зайг хэмжиж унаж байгаа биеийн замын урт нь уналт явагдсан хугацааны үржвэртэй тэнцүү болохыг тогтоов. Хурдасгалын байнгын коэффициент гэж нэрлэгддэг энэ нээлтээрээ аугаа эрдэмтний тоонд зүй ёсоор багтсан юм.
Г.Галилей олон тооны туршилтуудынхаа дүнг математикийн томъёоллоор илэрхийлж байсан нь маш чухал ач холбогдолтой байлаа. Орчин үеийн шинжлэх ухааны тодорхойлох онцлог нь математик томъёолол, математик аргуудыг хэрэглэж байгаа явдал билээ.
Түүний дараагийн бас нэг том ололт нь инерцийн хуулийг нээсэн явдал юм. Хөдөлгөөнд байгаа бие цааш нь түлхэх хүч нөлөөлөхгүй бол хурд нь саардаг гэж хүмүүс үздэг байсныг Галилей туршилт хийж өерчлөв. Үрэлт зэрэг хөдөлгөөнийг саатуулж байгаа нөлөелөл байхгүй бол унаж байгаа бие хөдөлгөөнөө цааш эцэс төгсгөлгүй үргэлжлүүлэх болно гэсэн дүгнэлтийг Галилей хийжээ. Хожим нь И.Ньютон шинээр томъёолсон энэ зарчим нь физикийн шинжлэх ухааны суурь зарчмуудын нэг болсон билээ.
Галилей хамгийн гайхамшигт нээлтуүдээ одон орны судлалд хийсэн билээ. ХҮI зууны эхнээс Коперникийн гелио төвийн онолыг баримтлагчид болон гелио төвийн эртний онолыг хамгаалагчдын хооронд маргаан үүсэж удтал үргэлжилсээр байлаа. Коперникийн зөвийг ойлгож байсан ч Галилей нотолж чадахгүй байлаа. Тэгж байтал 1609 онд Голланд улсад телескоп зохион бүтээгдсэнийг Галилей дуулаад түүний ажиллах зарчмыг нь амаар яриулж байгаад илүү боловсронгуй телескоп бүтээж туршилт хийсээр жилийн дараа цуврал нээлтүүдээ олон нийтэд танилцуулжээ.
Галилей Сар руу дурандан ажиглалт хийж түүн дээр олон тооны галт уулын цар, өндөр уулс байна, тэнгэрийн эрхэсийн гадаргуу тэгш биш манай дэлхий шиг овон товонтой юм байна, Тэнгэрийн заадсыг харсаар тэр бол манан будангаар битүү бүрхэгдсэн цул бие биш хүн энгийн нүдээр алсаас харахад нэг юм шигхарагдаж буй маш олон тооны одоос бүрддэг юм байна гэдгийг хүн төрөлхтөнд ойлгуулсан юм. Т эрчилэн Бархасвадь гаригийг тойрон түүний дөрвөн дагуул байнга эргэлддэг юм байна, иймд тэнгэрийн эрхэс гариг зевхөн манай эх дэлхийг тойрч эргэлддэг бус мөн аливаа гаригийгтойрч эргэлддэг юм байна гэж Г алилей мэдэгдлээ.
Нар руу ажиглалт хийж Нар дээр толбууд байдагт эрдэмтдийн анхаарлыг хандуулж чадлаа. Тэрчилэн Цолмон гаригийн үелэл Сарныхтай адилхан болохыг олж мэджээ. Эдгээр нээлтүүд нь манай эх дэлхий болон бусад гаригууд Нарыг тойрч эргэлддэг гэсэн Коперникийн онолыг баттай нотлоход их тус дэм болжээ.
Галилей ийнхүү Коперникийн онолыг дэмжсэнд шашны хүрээнийхэн дургүйцэж 1616 онд түүнд дээрх онолыг сурталчлахыг хоригложээ. Галилей энэ хоригийг нилээд хэдэн жил эсэргүүцзж байсан боловч 1623 онд Ромын хамба лам насан өөд болсноор дээрх хориг үйлчлэхээ больжээ. Г.Галилей дараагийн зургаан жилийг «Дэлхийн хамгийн гол хоёр системийн тухай харилцан яриа» гэсэн алдарт бүтээлээ туурвихад зориулжээ. Энэ ном 1672 онд хэвлэгдмэгц шашныхан дургүйцэж 1616 оны хоригийг зерчлеө гэж буруушаасан ч түүнийг шоронд суулгаж арай зурхэлсэнгүй, Арчетри дахь шилтгээнд нь гэрийн хорионд байлгах шийтгэл ногдуулжээ. Тэрчилэн Эх дэлхий Нарыг тойрч эргэлддэг гэсэн онолоосоо олны өмне татгалзах шүүхийн шийдвэр гарсныг 69 настай Г.Галилей биелүүлэв.
Алдарт эрдэмтэн маань Арчетри дахь шилтгээндээ механикийн асуудлуудыг судапж байсаар 1642 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Түүний хийсэн шинжлэх ухааны нээлтүүдээс илүү түүний шинжлэх ухааны арга зүйг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр зүйргүй аугаа билээ. Түүнээс өмнөх үеийн Аристотелийн чиглэлийг барьсан гүн ухаантан-эрдэмтэд өөрсдийн ажиглалтын чанар, үзэгдлүүдийн ангилалд онцгой анхаардаг байсан бол Галилей аливаа үзэгдлийг судлахдаа үнэн бодит байдал, тоон үзүүлэлтүүдийг эрхэмлэх болжээ. Тэр үеэс тоон үзүүлэлтүүдийг яг таг тооцох нь шинжлзх ухааны судалгааны үндсэн арга болсон юм.
Г.Галилей шинжлэх ухааны танин мэдэхүйд туршилтын хандлага чухал ач холбогдолтойг өргөн сурталчилж аливаа нэр хүндтэй хүний үг биш чухамдаа туршилт бол шинжлэх ухааны үнэний нотолгоо гэж үздэг байжээ.
Чин үнэнийг хэлэхэд Г.Галилей шашны гүн шүтлэгтэй хүн байж шашин сүмээс хэзээ ч татгалзаж байгаагүй ч гэсэн шинжлэх ухааны асуудпыг шийдвэрлэхэд шашны засаг захиргаа саад хийхийн эсрэг шийдвэртэй тэмцдэг байлаа. Хойч олон үеийн эрдэмтэд Галилейг хэвшмэл номлолыг ягштал баримтлах, сэтгэлгээний эрх чөлөөг дарах гэсэн бүдүүлэг оролдлогыг эсзргүүцэхийн билгэ тэмдэг гэж өнөө үед ч бахархан дээдэлсээр байна.
No comments:
Post a Comment