Өнөөдөр “Хүүхдийг зодож, шийтгэхгүй байя” уриатай Олон улсын өдөр тохиож буй. Хүүхдийн сэтгэлд “сорви” үлдээхгүй байхыг уриалж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор 1998 оноос АНУ-д анх энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн гэдэг.
Гуравхан жилийн дараагаас эхлэн дэлхий даяар дэмжин Олон улсын тэмдэглэлт өдөр болгон зарлаж, “Хүүхдээ зодож шийтгэхгүй байя!” уриатай олон улсын өдөр болгон олон нийтийн түвшинд зохион байгуулах болсон аж. Энэ өдөр дэлхийн олон оронд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, тэднийг хэрхэн хүмүүжүүлж байгаа тухайгаа эрэгцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг болсон юм. Өдгөө дэлхийн 200 гаруй тусгаар улсаас Герман, Финлянд, Австри, Дани, Унгар зэрэг 24 улс орон хүүхдийн сэтгэл санаа, бие махбодийн шийтгэлийг хуулиар бүрэн хориглоод байна.
Монгол Улс 2008 оноос эхлэн Их Британий Хүүхдийг ивээх сантай хамтран ажилласанаар “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриатай өдрийг жил бүр тэмдэглэдэг болжээ. Гэвч НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсад хүүхдийг зодож шийтгэж байна гэсэн дүгнэлтийг 2005, 2010 онд тус тус гаргасан байна. Мөн НҮБ-ын Монгол Улсын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийг авч хэлэлцээд Хүүхдийн Эрхийн Хорооноос гаргасан дүгнэлт зөвлөмжинд гэр бүл болон хүүхдийн халамж, асрамжийн үйлчилгээний тогтолцоо зэрэг нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг бүх хэлбэрийн хүчирхийлэл тэр дундаа бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг хуульчлан хориглох, урьдчилан сэргийлэх талаар хууль тогтоомж баталж хэрэгжүүлэхийг зөвлөсөн юм. Гэвч Монголчуудын хувьд хүүхдийг зодож шийтгэх нь хэвийн үзэгдэл, хүмүүжүүлэх нэг арга хэмээн үзсээр байгаа ч орчин үеийн хүүхдэд алганы амт нь хүмүүжлийн бус хүчирхийллийн арга гэдгийг дэлхийн нийт ярьж хэлж байна. Монгол хүүхдүүдийн төлөөлөл болсон хэдхэн хүүхдийн үгийг хүргэе.
5 настай Б:
-Ээж аав намайг бараг зоддоггүй. Гэхдээ хааяа ээж аав уурлаад намайг чангаар загнаж, гар луу минь алгаддаг. Би ээж аавдаа уурлахаар нь гомддог. Надад хайргүй юм байна гэж бодоод уйлаад л байдаг. Ээж маань “Үгэнд орсонгүй” гэж загнаж, аймаар харахаар айгаад байдаг юм.
14 настай Т:
-Ээж маань намайг хааяа загнадаг. Загнахад нь би гомддоггүй. Харин аав хааяа уурлахаараа толгой руу чанга цохидог. Ихэнхдээ дүүгээ анхаарсангүй гэж буруутгадаг. Би дүүдээ хайртай. Гэхдээ би ч бас хүүхэд шүү тээ. Намайг том болсонд минь буруутай юм шиг аашилдагт гомддог.
9 настай Г:
-Ээж, аав намайг зодох үед би гэрээсээ явчихмаар санагддаг. Болдог бол ганцаараа хаана ч хамаагүй амьдармаар санагддаг. Хайртай болохоор буруу зүйлээс хамгаалж, анхааруулахдаа зодож байна гэдэг. Гэхдээ би зодуулсны дараа хөхөрсөн газар нь халуу шатаж, өвдөх бүрт нь “надад хайргүй” болоод л ингэж байгаа байх гэж бодогдоод уйлдаг.
16 настай Ц:
-Би бага байхдаа ойр, ойрхон зодуулдаг байсан. Тэр үедээ миний шар улам хөдөлж, өөдөөс нь зөрүүдэлж хэрэлдмээр санагддаг. Сахилгагүй хүүхэд байсан болохоор тэднийхээ уурыг ч их хүргэдэг байсан болов уу. Миний бодлоор эцэг, эх хүүхдүүддээ ойлгуулж хэлэхийн оронд зодох нь харин ч тэднийг гөжүүд болгодог юм шиг ээ. Намайг ээж, аавдаа зодуулдаг гэдгийг бусад хүмүүс мэдчих вий гэхээс хамгийн их айж, бас ичдэг.
13 настай Э:
-Аав, ээж маань салчихсан, тус тусдаа амьдардаг юм. Ах маань намайг үргэлж зодож, загнаж бүх юмаа хийлгэдэг. Би ахаасаа их айдаг. Цаг л гарвал ээжтэйгээ байхыг хүсдэг. Харин ээжийн маань суусан хүн намайг их сайн ойлгодог ах бий. Би тэр хүнд маш их баярладаг.
Зургаа авахуулахыг хүсээгүй дээрх хүүхдүүдийн яриа бол өнөөгийн нийгэмд оршин байгаа бодит түүхүүд. Хэдийгээр монголчууд эрт дээр үеэс үр хүүхэддээ алганы амт үзүүлж, ойлгуулж, ухааруулж ирсэн “Буруудсан юм алга”хэмээн бага насаа дурсах томчууд ч цөөнгүй байдгийг үгүйсэхгүй. Гэвч нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хирээр хүмүүсийн амьдралын хэмнэл, орчин нөхцөл, сэтгэлийн хямрал, стресс зэрэг олон асуудал бидний эргэн тойронд үүсч байна. Тэр ч бүү хэл хариуцлагагүй хайхрамжгүй хэн нэгний буруугаас монголын маань ирээдүй болсон нялх балчир үрс минь цаг бусаар хорвоог орхих явдал ч гарах болжээ. Үр хүүхэд гэдэг ээж аавтайгаа адилхан дүр төрхтэй орчлонд мэндэлж, хүн таны энэ амьдралын тань үргэлжлэл болдог гэдгийг битгий мартаасай. Зүрхнээс ундарсан хайр, өөрт байгаа хамаг сайхан бүхнээ дээжлэн байж, харамгүй зориулаж хайрлах ёстой нандин шүтээн бол таны үр хүүхэд.
Үүнийг уншиж буй эрхэм та “Аав, ээждээ алгадуулахгүй хаа явдаг юм, ганц сайн алганы амт үзүүлээд өгөөч” гэх мэт харгис үгсийг хэнэггүйхэн хэлдэг бол, “Зодоод байхад үгэнд орохгүй хачин хүүхэд шүү” гээд улам л ширүүн аашилдаг бол “Ямар үр тарина, яг тийм ургац авна” гэдэг мэргэн үгийг нэг бодож үзээрэй. Магадгүй та хамгийн хайртай үр хүүхэддээ гудамжинд тааралдсан хэн нэгэнд, анд нөхөддөө ч хэлж үзээгүй муухай, хатуу, ёс бус үгийг хэлдэг юм биш биз.
Хүүхэд тань үгэнд орохгүй байгаа мэт санагдаж, хүмүүжилгүй мэт санагдаж байгаа бол бурууг та өөрөөсөө хайгаад үзэхэд илүүдэхгүй болов уу. Хүүхэддээ үлгэрлэн дуурайгч нь та өөрөө, тэднийхээ хүмүүжлийн суурь үндсийг тавих хүн нь ч та өөрөө. Тийм болохоор гэнэн цагаахан, ариун сэтгэлтэй, хэлэхсэн гэсэн үг, сэтгэл хоёр нь нүдэнд дээр нь бичээтэй байдаг хүүхэд хэмээх “Шүтээн бурхан”-даа хатуу үг хэлэхээ урьтал болголгүй хайрынхаа үгээр ухаарал хайрлаасай.
П.Наран

No comments:
Post a Comment