Wednesday, May 2, 2012

Аристотель

Аристотель бол эртний үеийн суут гүн ухаантан, эрдэмтэн байсан юм. Формаль логикийн сургаалийг боловсруулж гүн ухааны бараг бүр салбарыг баяжуулж шинжлэх ухаанд их хувь нэмэр оруулсан билээ.
Түүний олон үзэл санаа он цагийн уртад хуучирсан тал бий. Гэхдээ түүний шинжлэх ухаанд хандаж байсан хандлага нь ач холбогдлоо алдаагүй байна. Хүний амьдрал, нийгмийн үйл ажиллагааны ямар ч асуудал шинжлэх ухааны судалгааны обьект байж болно, дэлхий ертөнц санамсаргүй тохиолдол, олон ааш ариншинтай бурхны далдын хүчний бүтээгдэхүүн
биш чухамдаа зүй зохистой хуулиудад захирагддаг юм, байгаль ертөнцийн үзэгдэл бүрийн мөн чанарыг хүн эрэмбэ дараатай танин мэдэх ёстой, бид аливаа дүгнэлт хийхдээ туршилтын ажигаалт төдийгүй учир шалтгааны баталгааг үндэс болговол зохино гэсэн Аристотелийн үзэл бодол түрүүчийн үеийн ягшмап үзэл баримтлалыг таягдан хаяж өрнөдийн соёл иргэншлийн хөгжилд том алхам болсон билээ.
Манай эриний өмнөх 384 онд Македон улсын Стагира хотод нэртэй эмчийн гэр бүлд төрж 17 настайдаа Афин хот орж Платоний академид суралцжээ. Тэнд хорь гаруй жил амьдарч ажиллаж Платонийг өөд болсны дараа л орхин явжээ. Төрсөн эцгээсээ биологи, «практик шинжлэх ухаан»-ыг Платоноос гүн ухааны бясалгал хийх сонирхлыг өвлөн авсан ажээ.
Манай эриний өмнөх 342 онд Аристотель эх нутаг Македонид буцан ирж хааныхаа, хожмоо түүхэнд аугаа их Александр Македонский нэрээр мөнхөрсөн 13 настай хүүгийн гэрийн багш болжээ. Александрийг хэдэн жил сургаж түүнийг хааны ширээнд заларсны дараа Афин буцан ирж лицей сургууль нээж 12 жил ажиллажээ. Эдгээр жилүүдэд Александр Македонский байлдан дагуулалт хийж байхдаа багшаасаа зөвлөгөө авдаггүй байсан боловч судалгааны ажил хийх хөрөнга мөнгөөр тасралтгүй хангаж байлаа. Энэ бол эрдэмтэн хүн судалгааны ажилдаа төрөес ихээхэн хэмжээний санхүүгийн дэмжлэг туслалцаа авч байсан анхны тохиолдол болсон юм. Дараагийн хэд хэдэн зуунд ч тийм явдал гараагүй юм.
Аристотель өөрийн шавь Македонскийн эзлзн түрэмгийлэх бодлогыг тууштай эсэргүүцэгч байсан юм. Тийм учраас Македонский багшийнхаа ач хүүг урвалаа гэж цаазлахдаа золтой л багшийгаа мөн шийтгэчихээгүй юм. Манай эриний өмнөх 323 онд А.Макөдонскийг өөд болсны дараа Афин хотод Македоний эсрэг бүлэглэл хүчээ авсны улмаас Аристотель аргагүйн эрхээр хотоос оргон зугтаж хэдэн сарын дараа 62 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Аристотель зүйргүй ажилсаг хүн байжээ. Бидний өнөө үөд түүний зохиосон 47 зохиол нь евлөгдөн ирсэн ч нийтдээ 170 орчим ном туурвисан ажээ. Түүнээс гадна атаархам өргөн мэдлэгтэй хүн байжээ. Түүний бичсэн номууд нь тухайн үеийнхээ шинжлэх ухааны нэвтэрхий толь байлаа. Одон орон, амьтан судлал, эс судлал, газар зүй, геологи, физик, анатоми, физиологи зэрэг эртний Грект мэддэг байсан шинжлэх ухааны бараг бүх салбарт бүтзэлээ туурвижээ.
Аристотель үнэхзэр гарамгай гүн ухаантан байжээ. Бясалгалын гүн ухаанд ихээхэн хувь нэмэр оруулж ёс зүй, метафизик, сэтгэл зүй, эдийн засаг, улс төр, шашин судлал, гоо зүй, уран илтгэлийн онолын тухай том бүтээлүүд бичжээ. Тэрчилэн олон орны үндсэн хуулийг харьцуулан судалж байжээ. Түүнийг гүн ухааны логикийн салбарын үндсийг тавигч гэж
зүй ёсоор хүндэлдэг. Судалгааны ажилдаа ямагт эрүүл саруул ухааныг дээдзлж түүний дэвшүүлсэн олон тодорхойлолт, категориуд шинжлэх ухааны олон салбарын хөгжлийн үндэс болжээ.
Өрнөдийн шинжлэх ухааны сэтгэлгээний хөгжилд Аристотелийн оруулсан хувь нэмрийг хэмжээлшгүй их билээ. Эртний болон дундад зууны үед түүний зохиолуудыг латин, сири, араб, итали, франц, иврит, герман, англи хэл дээр орчуулжээ. Түүний зохиолууд лалын шашны гүн ухаанд мөн гүнзгий нөлөө үзүүлжээ. Арабын гүн ухаантнуудын шүтээн болох Аверроэс лалын шашны онол болон Аристотелийн гүн ухааныг нэгтгэн цогц сургаал бий болгохыг оролдож байсан бол дундад зууны үеийн еврейн алдарт сэтгэгч Маймонид мөн иудаизмийн шашинтай Аристотелийн гүн ухааныг нэгтгэхийг зорьж байлаа.
Дундад зууны үед Аристотелийг хэт бишрэн шүтэснээс шинжпэх ухааны хөгжлийг хойш татсан явдал гарсан нь үнэн билээ.

No comments:

Post a Comment