Ядуу өвгөн том хүүгээ:
- Ажил хийж, юм олж ир гээд явуулжээ.
Том хүү нь зэргэлдээх тосгон руу явж байтал нэгэн лам дайралджээ.
- Надад ажил хийж өг. Г эхдээ хугацаанаасаа нэг өдрийн өмнө явбал хөлс төлөхгүй шүү. Нэг ч мөнгө өгөхгүй гэж лам хэлэв.
Залуу эр юу ч хэлсэнгүй, ламынд нэг жил ажиллахаар тохиролцжээ.
Лам албатаа үүрээс өмнө сэрээж үдшийн харанхуй болтол ажиллуулж, өдөрт нэг удаа муу хоол өгдөг байжээ.
Хүнд хүчир ажил, өлсөж цангаснаас болж залуу эр турж эцэн хөлөө ч даахгүй болжээ.
- Хугацааг дуусгах гэвэп амьд үпдэхгүй юм байна.
Ингэж бодоод ажлын хөлс ч яамай гээд гар хоосон гэртээ
буцжээ. Албатаа хугацаанаасаа өмнө буцаасай гэж хүсэж байсан ламын сэтгэл ханажээ. Хүнд хүчир ажлаа хийлгэчихээд мөнгөний гарзгүй үлджээ.
Дараа жил дунд хүү нь ажил олж хийхээр явжээ. Нөгөө ламынд ах шигээ хагас жил зүдэрч, зүтгэж байгаад гар хоосон буцжээ.
Гурав дахь жил нь бага хүү нь ажил олж хийхээр явжээ.
Бага хүү нь ах нарынхаа ажиллаж байсан нөгөө ламынх руу шууд очжээ.
- Яасан сайн юм бэ! Би албат эрж байсан юм. Ажилла, мөнгө хөлс хайрлахгүй. Г эхдээ хугацаанаасаа өмнө явбал нэг ч мөнгө өгөхгүй шүү, өөртөө гомдоорой.
- За тохиролцлоо гэж залуу хариулжээ.
Ингээд тохиролцжээ.
Маргааш өглөө нь лам албатаа үүрийн харанхуйгаар сэрээж байна гэнэ.
- Босоорой, морь тэргээ хөллө, хадлангаа зөөе гэжээ.
Залуу албат морь тэргээ хөллөх зуур лам сайн гэгч ундаалж
амжжээ. Харин ламын авгай залуу эрд өчигдрийн хоолноос үлдсэн хоёр төмс өгч:
- Замдаа идээрэй. Одоо манай лам яарч байна, уурлана... гэж гэнэ.
Тэгээд тэр хоёр явжээ. Дөнгөж тосгоны захад гармагцаа залуу албат тэргэнээсээ үсрэн бууж:
- Зогсоорой, зогсоорой, лам гуай минь! Би дээсээ мартчихаж гүйж очоод аваад ирье.
Лам морио барьсаар үлджээ.
Залуу албат буцан гүйж ирээд:
- Авгай минь, лам гуай дугуй цагаан талх, загастай гурван бялуу аваад ир гэж байна гэв.
Ламын авгай талх, бялуу боож өгчээ.
Залуу албат пингээс нэг дээс шүүрч аваад буцжээ.
- За явъя, дээсээ авчирлаа.
Хол явчихаагүй нь их юм гэж лам үглэв. Хадландаа хүрч өвсөө ачиж багласаар удав.
Оройдоо буцах замдаа оржээ.
Лам:
- Зам сайхан, би нэг жаахан дугхийгээдхье. Чи тэр салаа зам дээр очоод зүүн тийш эргээрэй гээд дулаахан хүрмээрээ толгойгоо хучаад хэвтээд өгчээ.
Залуу албат бялуу, дугуй талхаа идэж цадаад өвсөн дээр таатайхан хэвтэж явжээ. Салаа зам дээр морио зүүн тийш биш баруун тийш эргүүлжээ. Тэгээд өвсөн дээр хэвтээд «Урт дээлтэд үзүүлээд өгье байз, намайг мартахгүй болтол нь үзүүлээд өгье» гэж бодон инээж явав.
Замаар эргэснээс хойш арван таван мод газар явжээ. Гэтэл лам сэрж өөр зүг рүү явж байгааг мэдээд харааж загнан:
- Өө, эргүү амьтан! Зүүн тийш эргээрэй гэж байхад юугаа харж, юугаа бодож явдаг амьтан бэ? гэж хашгичав.
Залуу албат:
- Юу гэнээ, хаашаахарлаа?Та өөрөө баруунтийш эргээрэй! гэсэн шүү дээ гэжээ.
«Би буруу хэлчихэж дээ» гэж лам бодоод:
- Одоо яая гэхэв, тойруу замаар явахаас. Арваад мод газар яваад тосгон дайралдана. Тэнд хонохоос доо. Их ч орой болж, өлсөж байна гэдэг жигтэйхэн.
- Лам гуай минь, та өвс идээд үз. Би өвснөөс идээд бүр цадчихаад явж байна гэж залуу албат хэлэв.
Лам өвсний зөөлнөөс чимхэж аваад зажилж зажилжтургиж хаяв.
- Энэ ч надад тохирохгүй хоол байна.
Тэгээд тэд хоёр цаг яваад тосгонд хүрэв.
Баян худалдаачны хамгийн том байшинд дөхөж очоод лам:
- За хонуулаач гэж гуйгаад ир. Өлсөөд гар хөл минь хүртэл чичирч байна гэв,
Залуу албат хаалгыг нь тогшин:
Сайн санаат хүмүүс минь, замын хүнийг хонуулаач! Эзэн гарн ирэн:
- Ор, ор, орон гэрээ тээж явдаггүй гэдэг дээ гэв.
- Би ганцаараа биш ээ. Надтай цүг нэг лам яваа, бие нь муу юм. Жаахан ухаан солиотой юм. Ерөнхийдөө ч номхон, харин нэг юмыг дахин давтан хэлбэл араатан мэт уурлан хүмүүс рүү дайрдаг юм гэж залуу эр гэрийн эзэнд шивгэнэн хэлжээ.
- За за, мэдлээ. Гэрийнхэндээ ч хэлье гэж эзэн хариулав.
Залуу албат морио тэргэнээс нь мултлан өвс өгч, ламыг
өвсөн дээрээс түшин буулгав.
Байшинд орцгоов. Гэрийн эзэд ламыг болгоомжлон харж дуугүйхэн байцгаана.
Хоол идэцгээх болж.
Эзэгтэй:
- Зочид минь, бидэнтэй сууж хоол идэцгээ гэж хэлэнгүүт залуу албат шууд ширээнд очиж суув. Харин лам шууд суухаасаа нэрэлхэн дахин урихыг нь хүлээв.
- Эзэгтэй дахин хэлэхээсээ айж дуугүй байв.
- Цөм хоол идэцгээв. Лам «Шуүдл суудаг байж» гэж өөрийгөө хараан уурлан сууна.
Ингээд лам юу ч амсалгуй суусаар тэр айлынхан ч хооллож дуусав.
Эзэгтэй аяга саваа хураачихаад лам залуу албат хоёрт ор засаж өгөв.
Залуу албат дэрэн дээр толгой тавингуутаа бөх гэгч унтав. Гэрийн эзэд ч унтав.
Харин өлссөн ламын нойр хүрсэнгүй.
Лам албатаа түлхэн сэрээж:
- Өлсөж үхэх нь, юм идмээр байна.
- Яагаад хоол идээгүй юм бэ?
- Дахиадурих байх гэж бодсон юм.
- Пийшингийн хажууд тавиур дээр ваартай будаа байна лээ, би харсан. Та очоод идчих гэж залуу албат заав.
Лам босож явснаа төдөлгүй албатаа дахин сэрээж:
- Ваартай будаа оллоо, харин халбага алга.
Залуу албат уурлан:
- Халбага би хаанаас олох вэ! Ханцуйгаа шамлаж байгаад гараараа ид гэв.
Лам хомхойрон хоёр гараа ваар луу дүртэл вааранд будаа биш халуун давирхай байжээ. Дахиад л албатаа сэрээн, гартаа углаатай ваараа сэгсчин:
- Гар, гар түлэгдлээ. Гар давирхайд наалдчихаад байна, яах вэ, үхлээ...
- Ээ зайлуул гэж. За тэр, хана түшүүлсэн билүү чулууг харж байна уу? Тэр билүүнд ваараа хага цохь, юу байхав гэж албат дахин заав.
Лам ваараа билүүн дээр хамаг хүчээрээ буулгатал ваар ч бут үсрэв. Тэгтэл ч нэг хүн муухай дуугаар:
- Амь авраарай, аллаа! гэж орилов.
Лам ч байшингаас гүйн гарч зугтав.
Тэр айлынхан сэрцгээж үймээн шуугиан болж, лаа асаавалгэрийн эзний толгой нэл давирхай болжээ. Гэрийн эзэн дуу тавин ёолно.
Гэрийн эзний хөвгууд ч албат руу давшлан:
- Эцгийг минь чи л эрэмдэг зэрэмдэг болголоо?
- Би гэж үү? Би хараа ч үгүй, сонсоо ч үгүй, унтаж байсан. Харин та нар өвчтэй ламыг яачихав? Лам хаачсан бэ? гэж залуу албат хашгирав.
Гэрийнхэн ийш тийш гүйлдэн эрж хайвч лам алга болжээ.
- За харж байгаа биз дээ, гэрийн эзэн ч ухаан орлоо, харин лам алга. Та нар боломжтой хүмүүс байна, зуун рублийн барьцаа өг! Би үүгээр чинь аргалъя. Тэгэхгүй бол ламыг алга болгосон хэрэгт та нар татагдана шүү гэж залуу албатыг хэлэхэд гэрийн эзэд тээнэгэлзэж тээнэгэлзэж нэг зуун рублийн бараа өгөв.
Залуу албат барааг аваад морин тэргээ хөллөөд тэндээс хөдлөв.
Тэгээд тосгоноос нэг мод хиртэй газар яваад байтал овоолттой сүрэл дороос лам мөлхөн гарч ирэв.
- Гэрийн эзэд чамайг тавихгүй байх гэж айж байлаа шүү.
- Гэрийн эзнийг би биш та алсан шүү дээ. Та л шоронд суух болж дээ. Намайг юу боллоо гэж барих билээ?
- Тэгээд бүр үхчихсэн үү?
- Тэгэлгүй яах вэ, та юу гэж бодоов? Одоо занги зална гэж байна лээ.
Лам халаглаж, айн чичирч:
- Өө, ямар их гай вэ! Яаж ийгээд аргалж болохгүй юм байх даа? гэхэд залуу албат:
- Аргалж болох нь болох л байх. Өвгөнийг тэртэй тэргүй амилуулахгүйгээс хойш гэж би ч гуйгаад үзсэн л дээ.
- За тэгээд юу гэж байна?
- Яах юу байх вэ, үнэрхэж байна.
- Би юугаа ч хайрлахгүй, хэргийг аргалдаг юм бол бүх юмаа өгнө!
Тэд хоёр морь, гурван зуун рубль нэхэж байна лээ. Тэгээд надад бас шан болгож зууг өгнө биз дээ.
«Ээх, бурхан минь, ашгүй амархан саллаа» гэж лам дотроо бодоод залуу албатдаа дөрвөн зуун рубль, хоёр морио өгөв.
- За хурдан аваачаад өг, үгээ буцчихаас нь өмнө аваачаад
өг!
Залуу албат үтрэм дээр очиж морьдоо уяад тэнд жаал сууж байгаад лам дээр буцаж ирэв.
- За зовох юмгүй, гэртээ харь! Бүгдийг аргаллаа гэв.
Лам баярлан гэр лүүгээ ухаан жолоогүй харайлгав.
Залуу албат гэртээ хоёр морь хөтөлчихсөн, их мөнгөтөй
буцаж иржээ.
- Ингэж сэргэлэн албат ах нарынхаа болон өөрийн ажлын хөлсийг ламаас салгаж авсан гэдэг.
No comments:
Post a Comment