Өмнийн их буурал говьд Эргэлийн зоо хэмээх өдөрчийн газраас хөхөртөн хөндөлдөх нэгэн урт сайхан нуруу бий. Ойрын сүр багатай ч, холын бараа ихтэй алсаараа өгсүүр өндөр тэр их нуруу өөд мацан явсаар дээр нь хөл тавихын цагг нөгөө алс тэртээгээс асарлан цэнхэртээд байсан уул маань энэ мөн үү биш үү гэж гайхаш төрмөер армаг тармагхан харгана, буттай хээр, тал, хялгана шивээ ганхсан намхан шаргал зоо үргэлжилнэ.
Гэвч хойт зүг ирсэн замаа эргэн харвал тэнгэрийн хаяатай нийлсэн ар хөндийн эх захгүй их говь тэртээ дор, бараг хөлийн өлмий дор шахуу цэнхэр хөөг татан будантах нь Эргэлийн зоо гэдэг энэ хайрхан тийм ч намхан уул биш болох нь хар аяндаа мэдэгдэнэ. Эргэлийн зоо дээр гарсан хүнд говь нутаг эрт галавын үед их далайн ёроол, ай сав байсныг халуун салхитай хамт амтагдах хужир шүү, алхам бүрт шахам дайрапдах аварга гүрвэлийн чулуужсан яс, уулын эрэг мөргөцгийн хурдас чулуулаг хэлээд өгнө.
Эртний аварга гүрвэлийн яс өндөг, өвс ургамлын үлдэц, чулуужсан загас, шувуугаараа олон арван жилийн тэртээгээс харийн орны эрдэмтэн, мэргэдийн анхаарлыг татаж дэлхийд данстай болсон энэ уул эрт галавын тэр нэгэн цагт тэнгис далайн эрэг, их усны хөвөө хязгаар байсан тухай ном зохиолд бичсэн нь бий. Манай нэгэн нэрт яруу найрагчийн хэлснээр "Арслан заантай цуг бэлчиж, сая жилийн тэртээ байж л байсан" тэмээ гэдэг энэ сайхан амьтан чухамдаа Эргэл хайрханы энгэр бэлээс үүсэж бий болсон мэт тэндхийн өвс ургамал нь хүртэл заг, шаваг бут бударгана, хайлаас, тоорой гээд яахын аргагүй тэмээний нутаг.
Тиймээс ч Эргэлийн зоогийн арын их говиос алдарт тэмээчин, хөдөлмөрийн баатар Чимэддорж тодорсон биз ээ гэж бодогдоно.
Эргэл хайрхан дэлхийд данстай... Манай говийнхон тооно тэгнэдэг гэр амьтай амьтан хэмээн тэмээг мал малаас эрхэмлэн үздэг. Адгийн наад зах нь аргал, ус ойртуулахаас эхпээд хол ойрын нүүдэл суудал, аян жин гээд тэмээгүйгээр бүтэх ажил гэж хөдөөнийхөнд нэгээхэн ч үгүй. Уядаг морь, уургын морь, хонины морь гэдэг шиг тэмээ тэмээний дотроос тооно, бурхан ачдаг ат, хүүхдийн өөжин дөрвөлж тэгнэдэг зөөлөн явдалтай ингэ, тэрэг хөллөдөг атанцар цөм нүүдэл суудалд ачаалж эдэлдэг гарын дор номхон тэмээ говийн айл бүрт саяхан болтол байлаа.
"Уулыг утсаар хөтлөнө" гэсэн тэмээний тухай оньсогоноос үзсэн ч тэмээ овортом биетэй ч цөлх тайван араншинтай номхон дөлгөөн мал болох нь нэвт шувт харагдана. Машин тэрэг цөөн тавиад оны дунд үе хүртэл бараа таваар ачсан олон атан тэмээд минь аян замын уртыг алхаагаараа туулж, хамаг хүнд хүчрийг нуруундаа үүрч явсныг мартахын аргагүй. Жинд явсан тэмээ яаж үйлээ үздэгийг говийн хүмүүс андахгүй. Аян жинд явж, тааруухан эзний гараар орсон тэмээний ул таваг нь цоорч, нуруу хасаа холгож чухам л чөмөг нь тасардаг байж.
Гэтэл ийнхүү эн жаргалаа хуваалцаж явсан тэмээгээ говийнхон тэрэг, техниктэй хөл залгамагцаа егүүтгэж эхэлсэн. Сүүлийн тав зургаан жилд тэмээ өм цөм хорогдов. Хүн бүхэн тэмээ гэдэг амьтны тоо өдрөөс өдөрт цөөрч байгаад сэтгэл түгшиж байна хэмээн эмгэнэл илэрхийлдэг ч бууз хуушуур амтархан идсээр л байна. Гэтэл тэмээг хэн ингэж хөнөөгөөд байна гэсэн эзэнгүй асуулт Монголоор нэг хий үзэгдэл мэт тэнүүчлэн явна. Жинхэнэ хөнөөдөг эзэд нь малчид, тэмээнийхээ дэргэд хутга, олс хоёр бариад зогсч байхад түүнийг хот суурин газраар эрэх хэрэг юу байна.
"Галбын говийн улаан", "Хос зогдорт", "Ханан хэцийн хүрэн" зэрэг дэлхийд гайхуулдаг сонгомол үүлдрийн тэмээд маань эрлэгийн хаалгаар цувран одов. Нэгдлийг тараахад малчид өмч хувьчлалаар өгсөн хэд гурван эмнэг догшин тэмээгээ алдахаасаа өмнө мах болгосноос тэмээ гэдэг амьтныг хэлмэгдлийн хар сүүдэр дайрч "1937 он" нүүрлэсэн. Ер нь нэг үгээр хэлэхэд дал наяад онд тэмээгээр нүүдэг айл бараг үгүй болсон. Энэ үед тэмээг зөвхөн бууз хуушуурын зориулалтын мал мэт үзэх болов. Цагийн сайханд тэмээг уудаг усанд нь тосч, дурангаар хариулж байгаагаас хагас зэрлэгшин эзэн хүний гарын мал болж чадахгүй байна.
Ноос үсийг нь салхи, харгана хоёрт алдав хэмээн шүүмжилдэг байсан. Гэтэл эдүгээ дурангаар ч хариулах тэмээгүй болж амар сайхандаа жаргах нь бололтой. Урьд алдуул малын дийлэнхийг тэмээ эзэлж нэгдлийн дансанд дааж давшгүй өр авлага болон бичигддэг байлаа. Харин эдүгээ алдуул мал бүхэн "эзэн"-тэй болж "арван цагаан буяныхаа замаар" ордог цөвүүн цаг ирж.
Байгалийн болон биологийн талаас нь аваад үзсэн ч тэр, зуун эхээс авах төлийн тоогоор нь бодсон ч тэмээ хоёр жилд нэг ботголдог өсөлт удаантай эмзэгхэн амьтан гэдгийг махны гарцнаас нь болоод мартагнах гээд байна уу даа гэж сэтгэл зовох юм. Говийн аймгуудад нийтийн хоолны газруудын ихэнхийг тэмээний махаар хөдөлгөж байна гэвэл нүгэл болохгүй. Захиргаадалтын үед ч тэмээ гэдэг амьтны амь хутганы ирэн дээр байсан, төвлөрсөн төлөвлөгөөнөөс татгалзаад зах зээлийн үед дордсон уу гэхээс дээрдсэн нь даанч үгүй.
Мал өсгөх улсын төлөвлөгөө гэж байхад хорин хонь нядалснаас нэг тэмээ гайтуулсан нь эдийн засгийн хувьд аль аль талдаа ашигтай байснаас бусад малын золиосолсноор хэлмэгдэж байсан нь үнэн. Ер нь түс тас хэлэхэд мал малын дотроос хамгийн урт насалдаг /30-40 жил/ тэмээ маань махнаасаа болж хамгийн богино настай амьтны нэг боллоо.
Нэгдэл гэж байхад эмнэг догшин тэмээг сургаж номхруулж чадахгүй хэмээн халгаж заазлах нэрээр өсвөр залуугаас нь цаазалж байснаас сүргийн бүтэц, тохироо аль эрт алдагдсаныг эдүгээ ч залруулж амжаагүй л явна. Харин сүүлийн жилүүдэд нэгдэл, нийгмийн хэдэн машин, трактор хувь хүний гарт очиж, бензин шатахууны үнэ өдөр өдрөөр нэмэгдэж буйн буянаар, хөдөөний айл бүр гэрээ үүрч нүүхгүйн тулд хэд гурван тэмээтэй болсон нь баярлууштай.
Хөл, чац урттай, бэлчээр холтой тэмээ маань одоо л нэг гэр, хүн хоёрт ойртож эзнийхээ гарын мал болох нь уу гэсэн горьдлого төрөх боллоо. Түүнээс гадна Дорно-говийн Одончимэд ерөнхийлөгчтэй тэмээ хамгаалах олон улсын "Алтан тэмээ" төв олны анхаарлыг тэмээний зүг хандуулж, түүний удмын санг хамгаалах, өсгөж, сурталчлах талаар багагүй ажил хийж байгаа нь малын хулгайчтай тэмцэх нийгэмлэгтэй эн тэнцэхүйц буянтай үйлс мөн гэлтэй.
Хангай шиг том биетэй ч тэмээ шиг уян зөөлөн, эмзэг энхрий мал үгүй билээ. Тэмээ эзнээ ширүүн дориун аашлах, шоовдорлож гадуурхахыг ер анддаггүй мал. Тэр ч чанараараа өт батганд идэгдэх, халуун тамгаар түлж баалуулах, туулай хамрыг нь сэтлэх, ул тавгийг нь цоолох элдэв новш ноохой хүзүүнд нь зүүж, зос будгаар цоохорлон тэмдэглэх зэргээс болж тэмээний өнгө зүс гутан тарга тэвээрэг алддагийг зарим хүмүүс тэр болгон анзаардаггүй бололтой.
Бидний багад ижий минь үнсэн дээр налж хөрвөөсөн тэмээний биеийг хатгана гэхдээ сүвэгч нь сэтэрсэн зүү тэвнийг галд хийдэггүй, газарт булдаг байсан нь малаа гэсэн монгол хүний нэгэн сайхан сэтгэл, их том ухаан байжээ. Манай говийнхон хээлтэй ингийг ботголох дөхөөд ирэхлээр нь хэзээ маргаашгүй төрөх болсон хөл хүндтэй бүсгүй хүнтэй адилхан санаж гаравч, оровч нүд салгадаггүй. Төрөх хүн, тэмээ хоёр хоёулаа адилхан шилэрч гэр мал, олны хөлөөс зугтан оддог гэмтэй гэлцэнэ.
Аарцаг хэвлий уужим, дэлэн хөх сүү сааль ихтэй ингэ, шил зогдор сайтай, хел тавхай бахим, цээж хүдэр зузаан, бие хаа томтой ааш авир зөөлөн, номхон дөлгөөн буурыг эцэг эхийн удам угшлыг харж хар багаас нь сонгон сүүтэй ингэний ботгоор тавих жишээтэй. Говийнхон сая гарсан нялх ботгыг зулайнаасаа жиндэнэ гэж эрүүвч малгай өмсгөдөг. Энэ нь хүн, тэмээ хоёр бас адилхан өр, зулай нимгэнтэй гэх. Нэг нь ертөнцийг хувьсгах гайхамшигт оюун ухаантай, нөгөө нь экваторын шугамаар ч болов дэлхийг тойрох эр зааны тэнхээтэй ч хүн, тэмээ хоёр төрөхийнхөө цагт адилхан орон байраа орхин тогтвор апдан шилэрдэг хийгээд үр төл нь адилхан эмзэг энхрий учраас ийнхүү малгай өмсгөдөг ажаам.
Дэлхий дээр байгаа арван зургаахан сая тэмээний арван хувийг хоёр бөхтэй тэмээ эзэлдэг. Манай улс хоёр бөхтэй тэмээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Сонгомол
үүлдрийн хоёр бөхт тэмээний өвөг дээдэс, элэнц хуланц хавтгай хэмээх тэмээн гөрөөс зөвхөн Монголын говьд л байдаг гэж гадаадынханд гайхуулдаг цаг маань домог, түүх болж улиран одох вий гэж хааяа сэтгэл эмзэглэх л юм.
Тавиад оны эхээр сая шахам тэмээтэй байсан Монгол Улс өнөөдөр 360 мянгаадхан тэмээ тоолуулж буй нь энэ янзаараа уруудах юм бол арваадхан жилийн дараа хөдөөнийнхэн маань эр нь тооно, униа баглан үүрч, эм нь тогоо шанагаа тэврэн нүүх инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй цаг айсуйг үгүйсгэхийн аргагүй. Зөвхөн өмч хувьчлалын хоёрхон жилд гэхэд л хатуухан хэлэхэд хоёр зуугаад мянган тэмээгээр тогоо тосолжээ.
Тэмээ цөөрч машин олшрох нь тийм ч сайн юм биш. Мал дагавал хошуу тосдоно, машин дагавал хувцас тосдоно гэж ч үг бий. Анх амлахдаа эхийнхээ уургийг цадтал хөхсөн ботго хэр баргийн салхи шуурганд даарч зутардаггүй.
Ингэний сүү, хоормог буцалгаа, ааруул дотрын гэм, архагшсан ужиг хүнд өвчнийг анагаахдаа баавгайн домти, бугын цусан эвэр, тэхийн шээг, хулангийн ундаа, чацарганы тос, алтан гагнуур, алтан утас, хойлгийн махтай эн чацуу ач тустай. Тэмээ голдуу бут, бударгана, шар мод, харгана, хайлаас, бүйлсний навч, халгай, хармаг, агь гашуун зэрэг халуун чанарын модлог ургамал иддэг болохоор сүү нь илчлэг, төрөл бүрийн амин дэм элбэгтэй байдаг учраас гэдэс ходоод, элэг цөсний өвчин анагаахдаа гойд сайн болохыг шинжлэх ухаан аль эрт нотолсон.
Ингээд бодохлоор тэмээ гэмээнэ эмч оточ, эм рашаан ажгуу. Эргэл хайрханы ар хөндийн Гурван гашууны говиос тэмээчин Чимэддоржийнх жилийн жилд холдохгүй. Тэмээтэй, чонотой орчлонд Чимэддоржийн тэмээний бэлчээр, элстэй, буттай тэр говьд хаврын хаварт ботго, бэлтрэг хоёр хоёулаа борвио тэнийлгэн хөлд орно. Энэ Чимэддорж сүрхий ухаантай, нохой хүн. Чонотой хүртэл хэл амаа ойлголцож бие биендээ хал балгүй айл, саахалт шахуу олон жил аж төрж байгаа юм. Жилийн жилд хорь гучин ингэ ботголуулдаг хэрнээ ганц ботго ч чононд алдаж үзээгүй. Чоно ч гэсэн муухан хүнээс илүү ухаантай амьтан.
Машин, мотоциклтой хүн тэр бүр давхиад очихооргүй элс буттай говьд тэр олон тэмээний хөл дор хүний санаанд оромгүй газар, айлын гадаа үр зулзагаа төрүүлж амар жимэр амь зуух нь сонин. Чимэддоржоос өөр хүн байсансан бол тэр хэдэн чоныг аль хэдийн бодийг нь хөтлөх гэж үүр, зулзагыг нь түйвээгээд хэдэн ботгоноосоо салах байсан биз. Тэр бүү хэл хамар дороо буй мөнөөх чоноо мань эр буу цоор үүрсэн улсаас нууж, манай энэ хавьд чонын мөр ч үзэгддэггүй юм гэж хээвнэг чулуу хөөлгөж худал ярьж суудаг юм.
Ажилтай ухаантай сайн хүний нөмөрт хүн мал байтугай чоно хүртэл айх түгших аюулгүй айл, саахалт аж төрдөг бололтой. Үргэж цочоож, муу юм хийхгүй л бол чоно одооны муусайн явган хулгайч шиг хаяагаа хадардаг "мөс яс муутай амьтан биш ажээ" хэмээн нутгийнх нь ярилцана.
Хөдөлмөрийн баатар Чимэддоржийг тэр нэгэн зун жин үдийн халуунд тэмээгээ ноослож байхтай таарсан хотын нэгэн сэтгүүлч "Та тэмээгээ заавал энэ үдийн халуунаар ноослох гэж ингэж биеэ зовоохын хэрэг юу байна. Өглөө, оройны сэрүүнд ноослохгүйдээ гэвэл тэрээр: Жин үдийн гaн халуунд ноословол тэмээ номхон байдаг юм" гэж хариулсан.
Эмнэг догшин тэмээ хүртэл тэсвэр алдан номхордог говь нутгийн жин үдийн халуун нарнаас ч хар толгойгоо халхлах завгүй хэрнээ чонотой хүртэл үг хэлээ ололцож чаддаг Чимэддорж мэтийн цөөхөн хүмүүс өнөөдөр тэмээгээ гэсэн сэтгэл өвөрлөн өлсөх, өвдөх биегүй юм шиг зүтгэж явах шив дээ. Говийн өвс ургамал үндэс холтой, тачир сийрэг ч гэсэн ааг амттай, малынх нь хошуу уран учраас тарга тэвээрэг амархан авдаг. Үүн лүгээ тэмээ гэдэг амьтан үржил өсөлт удаантай, мал малын өмнөөс гайтаж хэлмэгдэх нь цөөнгүй ч, зуныг зун, зудыг зуд гэдэггүй тэсвэр тэнхээтэй тулдаа л үр үндэс нь тасралгүй XXI зууны босгоор дөнгөн данган алхан оров бололтой.
* * *
Энэхэн алаг замбуулингийн нар тойрон аргамжааны ботго адил эргэлдэх өвөл, зуны дөрвөн улиралд үдшийн гялаанаас үүрийн цолмон хүртэл аяны харгуй хотолзуулан бурантаг сунган алхуулах түмэн түмэн тэмээд мину...
Нийгмийн хөгжлийн холч их нүүдэлд манийгаа машин, техниктэй залгуулан аян жингийн хувьсгал хийлцсэн атан олон тэмээд мину...
Сайнаас сайн зураач сан бол би
Сайхан говио тэмээтэй нь зурна
Сансрын нисгэгч байх юм бол
Сарны шороон дээр тэмээгээ зурна гэсэн говийн нэгэн авьяаслаг яруу найрагчийн зүрхний халуун үгээр энэ бяцхан өгүүллээ өндөрлөе!
Уншигч таны билгийн нүд, сэтгэлийн толинд онгод ухаан хайрлах есөн хүсэл шиг есөн цагаан ботго зэргэлээ наадуулан тэшин тэшин очих болтугай гэж ерөөе.
Сүвэгч нь сэтэрсэн зүү, тэвнийг галд бүү хийгээрэй, тэмээ минь хөөрхий.
Балжирын Догмид /МУ-ын Төрийн соёрхолт зохиолч, СГЗ/

No comments:
Post a Comment