Friday, May 11, 2012

1000 наслаж болох уу?

 
                            
Францын эрдэмтэн, биологич Жан Ростон дөрвөн жилийн өмнө “Хорт өмөн үүгээс урьдчилан сэргийлэх буюу түүнийг анагааж чадах эм, мөн хүний өтлөж зөнөх явдлыг зогсоож чадах аргыг олсны дараа намайг дахиад сэргээгээрэй” гэж өндөрнасалсан өвгөд хөгшид үр хүүхэддээ гэрээслэн захиад амьсгалаа хураах цаг ирнэ гэж бичжээ.
Америкийн Уэйний их сургуулийн тоо - физик, одон орны судлалын профессор Р.С.Эттингер хэлэхдээ, одоо ч гэсэн, хүнийг үхсэний нь дараахан амь оруулж болно гэдэг ажээ. Бидний хэнийг ч үхсэний маань дараа дахин амь оруулж болох нь ээ.
Хүний үхсэн даруйхан биеий нь гели гэдэг наран хийн шингэн уусмалд дүрж, туйлын хүйтэнд /хасах 273 градуст/ хөлдөөгөөд, үхэл үүсгэсэн өвчнийг анагааж чадах болтол хэдэн арваад буюу зуугаад жилийн турш тусгай байранд хадгалж байгаад дахин амь оруулж болох ажээ.
Хүнийг мөнхрүүлнэ гэдэг чинь худлаа байх аа? гэж та нар эсэргүүцэх байх.
Гэтэл, үхэл бол туйлын үнэн, хууль зүй юм гэж бидний боддогт 20 дугаар зууны үеийн биологийн эрдэмтэд эргэлзэж, үхэл бол гайтай тохиолдол болохоос, өөр юу ч биш юм гэж үздэг болжэз. Олон тэрбум эсийг зохицуулан жолоодож байгаа нарийн зохион байгуулалттай системийн ажиллагааг гэнэт зогсоож, аажмаар задлан эвддэг нэг зүйл байгаа юм. Үүнийг бид үхэл гэдэг. Амь гэдэг энэ системд учирсан гайтай тохиолдол бүгд найдваргүй хэрэг биш ээ. Энэ системд тохиолдсон эвдрэлийг засч болох юм. Хүний үхсэн даруйхан түүний биеийн бүх эс амьд байдаг байна. Хэрэв ямар нэг тодорхой арга хэрэглэж, хүний үхэхэд алдагдсан биологийн тэнцвэрийг дахин бий болгож чадах юм бол үхсэн бие амь орж чадах юм.
Анагаах ухааны шинэ салбар реаниматологи /дахин амь оруулах ухаан/ одоо шинжлэх ухаанд чухал суурь эзэлж байна. Энэ ухааныг үүсгэн хөгжүүлэгчдийн нэг нь Москвагийн профессор В.А.Неговский, төрөхдөө бүтэж үхсэн олон нялх хүүхэд, цус алдсан буюу зүрхний нь цохилт зогссоноос болж үхсэн өвчтөн олон хүнийг дахин амьдруулсан билээ. Одоо үед үхсэн хүмүүсийг амьдруулах талаар дөнгөж анхны алхмууд хийж байгаа юм. Тэхдээ эмч нар үхсэн олон хүнийг дахин амьдруулж чаддаг болох нь эргэлзээгүй.
Хүн амьсгалаа хурааснаас хойш зургаан минутын дотор 'огтворгүй завсрын үхэлд оршиж байдаг байна. Үүний дараа -архины эсүүд задрахад жинхэнэ үхэж эхэлнэ. Энэ гайтай зургаан минутыг удаашруулж чадвал үхсэн хүний тархины эсүүд задарчэвдрэхээс өмнө түүнийг хөлдөөж болох юм гэж профессор Эттингер үздэг.
Үнэндээ хөлдөөх асуудал огт шинэ зүйл биш юм. 1766 онд Английн физ^.ологич Хантер бичихдээ “Хэрэв хүн насныхаа эцсийн арван жилд биеэ хэд дахин хөлдөөлгөх ба гэсгээлгэвэл насаа мянга хүртэл уртасгаж болох юм” гэжээ.
Амьдрал, амь гэдэг маань жирийн үгээр хэлэхэд дулааныг үүсгэдэгхимийн урвалуудын ижбүрэн явц юм. Хүйтэн бол химийн солилцоог удаашруулдгийг онолын судалгаа, амьдралын туршлага нотолсон билээ. Амьд бие цогцсыг хөлдөөхдөө тэдгээрийн эсүүдийг задарч эвдрэхэд хүргэлгүйгээр, зөвхөн дотор нь явагдаж байгаа химийн урвалуудын явцыг үнэн хэрэг дээрээ зогсоох болтол удаашруулах хэрэгтэй юм. Тэгэж чадвал хэвийн халуунтай амьд хүний биед нэг секундын дотор явагдаж өнгөрөх хувиралт, өөрчлөлтүүд хөлдүү биеийн дотор нэг жилийн турш барагцаалбал 30 дахин удаан явагдах болно. Энэ учраас ч бид сүү, мах мэтийн хүнсний зүйлийг гашилах, бээж ялзрахаас нь хамгаалахын тулд хүйтэн газарт хадгалдаг.
1956 онд Югославын эрдэмтэд 6 градус хүртэл хөлдөөсөн модон сүүлт оготнуудыг дахин амьдруулж чаджээ. Эдгээр дахин амь орсон оготнууд улам ч тэсвэртэй чийрэг болсноор барахгүй зүрхний нь цохилт сайжирсан байв.
1958 онд Францын эрдэмтэн Луи Рэ шохойлог хальснаасаа гараагүй тахианы ангайхайн зүрхийг шингэн азотод хийж хөлдөөхөд тэр нь чулуу шиг хатуу болчихсон боловч дахиад гэсгээхэд цохилж эхэлжээ. 1963 онд Зөвлөлтийн биологич Лозина-Лозинский эрдэнэшишц^н эрвээхэйний 20 авгалдайг шингэн гелид хийж 269 градус хүйтэнд хөлдөөгөөд гэсгээхэд 13 нь амь оржээ.
Глицерин амьд бодисын эсүүдийг задрахаас нь хамгаалж чаддаг маш жижиг талстуудын бүрэлдэн тогтоход тус болдог чанартай болох нь улам бүр нотлогдож байна.

No comments:

Post a Comment