Saturday, May 12, 2012

Гадаадад аж төрж буй монголчууд 6 сарын 10-нд саналаа өгнө


Гадаад оронд аж төрж буй монголчууд анх удаагаа 2012 онд УИХ-ын сонгуульд санал өгөхөөр болсон билээ. Үүний тулд юуны урд 5 сарын 30-ныг хүртэл тухайн оршин бүс нутгынхаа Монголын дипломат төлөөлөгчдийн газарт иргэний үнэмлэх, гадаад паспорт, түүнийхээ хуулбарыг авч очин бүртгэлээ хийлгэх юм байна. Хэрвээ ингэж бүртгэлээ хийлгээгүй тохиолдолд сонгуульд саналаа өгөх эрх нь үүсэхгүй аж. Ингээд 2012 оны 6 сарын 10-ны ням гаригт дахин очиж, саналаа өгөх гэнэ. Нийтдээ 31 газарт Монголын дипломат төлөөлөгчдийн газраар дамжуулж санал авах ажиллагаа явагдана хэмээн бас мэдээллээ.

Гадаадад аж төрж буй иргэд саналаа өгөхдөө зөвхөн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор өгөх юм. Ингэхдээ нийт 76 гишүүний 48 нь тойрогт нэр дэвшиж буй учир, үлдсэн намын квотоор орох 28 суудалд нь л саналаа нэмэрлэнэ гэсэн үг. Одоогоор СЕХ-нд 11 нам, эвсэл сонгуульд оролцохоор бүртгүүлээд байгаа.
Албан бус мэдээгээр гадаадын 70 орчим оронд 200 000 орчим монголчууд аж төрж буй гэдэг ч өнгөрсөн оны тооллогын мэдээгээр 35 оронд 107 140 монголчууд аж төрж буй гэсэн мэдээлэл бий.
Даяар Монгол онлайн

No comments:

Post a Comment