Thursday, May 3, 2012

Хүний оюун ухаан хүч чадал

 
•    Өмнөд Африкийн иргэн Ян Христиан Смэтс нас тогтсон хойноо 5000 номыг бүхэлд нь цээжилж, харин Бирмийн иргзн Висситабм Вумса 1974 онд 6000 хуудас Буддын сургаалийг цээжилжээ.
•    Японы иргэн Хидеаки Томоери тооны таслалын арын.40 мянган тэмдэгтийг цээжээрээ хэлжээ.
•     Мехмед Али Халиси гэдэг Анкарагийн оршин суугч 1967 оны аравдугаар сарын 14-нд Коран судрын 6666 шүлгийг 6 цагийн дотор цээжээрээ уншжээ. Түүний ой санамжийн гайхалтай чадварыг хориод академич шалган хянасан байна.
•    Валерий Лавриенко хоёр минут гаруй хугацааны дотор 100 тэмдэгт цээжилдэг гэнэ. Харин 3 минутын дотор 200 тэмдэгт цээжилдэг.
Тэгэхдээ ихээр бодоход 2-3 алдаа л гаргадаг гэнэ. Тэрбээр тоонуудыг ямар ч дараалалд оруулж хэлж чаддаг бөгөөд хэлсэн хүмүүсийн гадаад төрхийг дүрсэлдэг юм байна. Хятадын иргэн 26 настай Гу ЯньлиньХарбины 15Тасманы оператор Паула Прентис 128603 байгууллагын нэр хаяг, байршил, утасны дугааруудыг цээжээрээ мэддэг. Тэгээд бас сургуулийн математикийн шалгалтандаа дандаа унадаг байсан гэнэ. Аврах албаны хүмүүс хэрэг гарвал түүн рүү залгадаг юм байна. Гайхалтай нь тэр өөрийн утасны дугаараа цаасан дээр бичээд цүнхэндээ авч явдаг юм байна.
•     Самвел Гарибян еөрт нь хэлсэн 10000 үгийг ямар ч дуудлагын алдаагүй, ямар ч хэлнээс дууриан хэлдэг байна. Үүнд нь фарси, пушту, кхмер, бенгал гэх хэлүүд багтдаг ажээ.
•     Барбара Мур гэдэг америк бүсгүй 1852 дууны аяыг төгелдөр хууран дээр нотгүй тоголжээ. Түүний концерт 1988 оны аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 13 хүртэл тасралтгүй үргэлжилжээ.
•     1996 онд Канадын Гиннесийн дэлхийн дээд амжилтын музейд Дэйв Ферроу 52 хольсон хөзөрнүүдийн дарааллыг ганцхан хараад л хэлж чаджээ. Тэрбээр тавхан алдаа гаргасан байна.
•     Польшийн “Гурник” хөл бөмбөгийн клубын кассир Леопольд Хелд 12 жил ажиллахдаа бүх тоглолтын гол, нарийн мэдээлэл, олсон орлого болгоныг нь цээжээрээ мэдэж байжээ.
•    Дэлхийн бүх казино клуб албан ёсоор, бичгэн хэлбэрээр гэрээ гаргаж англи иргэн Доминик  Брайанд казинод орохыг хоригложээ. Тэрбээр ямар ямар хөзөр үлдсэнийг цээжээрээ санадаг болохоороо их хэмжээний мөрий тавин банкийг нэлэнхийд нь авдаг юм байна. Доминик цагийн дотор 300 гадаад үг цээжилдэг бөгөөд 2-3 өдрийн дараа шинэ сурсан хэл дээрээ уншдаг гэнэ. 1994 оны гадаад үг хэллэг цээжээрээ хэлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр Доминик 15 минутын дотор 152 хятад үг цээжилж аварга болсон. Түүний шүтэн бишрэгч Нью- Жерсигийн зураач Линкольн Ерөнхийлегчийг амьдралдаа ганц удаа харжээ. Тэгээд Ерөнхийлөгчийг алагдахад ихэд харамсан түүний хөрөг зургийг ой санаанд нь үлдсэн дурсамжаар их сайхан зуржээ. Шинжээчид уг зургийг огт харалгүй зурсан гэхэд маш их адил болж хэмээн их үнэлдэг юм байна.

No comments:

Post a Comment