Гүзээлзгэнэ, нэрс зэрэг улаан, ягаан өнгөтэй жимс тархины үйл ажиллагааг сайжруулж, ой санамжийг илүү залуу байлгадаг болохыг Бостоны "Брайхам" эмэгтэйчүүдийн эмнэлгийн судалгаа нотоллоо. Эдгээр жимсгэнийг долоо хоногт 2-3 удаа хэрэглэж байвал ой санамж алдагдахыг удаашруулж, ой ухааныг сэргэг байлгадаг ажээ. Гүзээлзгэнэ, нэрсэнд байдаг флавонойд хэмээх бодис ийм нөлөө үзүүлдэг байна. Тус эмнэлэг 1976 оноос эхлэн дийлэнх нь 30 эастай 121 мянган эмэгтэй дээр судалгаа явуулж иржээ. Мөн 1995-2011 онд 70 нас хүрсэн 16 мянган эмэгтэйг хамруулсан байна.Нэрс, гүзээлзгэнэ, интоор зэрэг антиоксидант (эд эсийн исэлт, муудалтыг удаашруулдаг бодис), флавонойд ихтэй жимсийг тогтмол хэрэглэдэг хүмүүсийн ой ухаан эдгээр жимсийг хэрэглэдэггүй хүмүүсийг бодвол 2-3 жилийн хойно муудаж эхэлдэг ажээ
No comments:
Post a Comment