Saturday, May 26, 2012

Хамгийн хамгийн......

Хамгийн хамгийн......
  • Дэлхий дээр хамгийн том эрэгтэйчүүдтэй орон бол Руанда Бурунди юм. Тэнд амьдардаг туси гэдэг үндэстний дундаж өндер нь 1 м 80 см юм. Харин Европын черногерцүүд хамгийн өндөр хүмүүсийн нэгэнд ордог бөгөөд дунджаар 1 м 78 см өндөр юм.
  • Дэлхийн хамгийн намхан хүмүүс Энэтхэгийн далайн Малый Антаман гэдэг арал дээр суудаг онга үндэстэн юм. Тэдний хамгийн өндөр нь 1 м 22 см юм. Европод өмнөд Италид дунджаар 1 м 58 см өндөр хүмүүс байдгийг хамгийн намхан гзж үздэг байна
  •  
  • Жорж Бюффон “Байгалийн түүх” гэдэг номондоо дэлхий дээрх хамгийн намхан хүний тухай онцлон тэмдэглэж бичсэн бий. Тэр хүний өндер нь 40.8 см бегөөд эмнэлгийн түүхэнд үүнээс намхан хүн өөр олдоогүй болно.
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй хүн Америкийн Юнг бололтой. Тэр хүн 32 настай байхдаа 484.7 кг байсан юм. Гэтэл Английн Хоукинс 17 настайдаа 5.44 кг байсан аж.
  • 1961 оны долдугаар сарын 3-нд Туркт хамгийн хүнд хүүхэд төрсөн. Тэрээр 10 кг 880 г жинтэй байсан байна. Хамгийн жаахан жинтэй хүүхэд 1932 онд төрсөн бөгөөд тэр охин ердөө л 283 г жинтэй байлаа. Гэвч эрүүл энх өсөн бойжсон юм.
  • Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад оршин суугч Джон Камуянга 2.75 м өндөр ажээ. Тэрээр галт тэрэг, онгоц, хөнгөн тэрэг, мотоцикль, унадаг дугуй зэргийг ашиглах боломжгүй учир өөрийгөө хамгийн золгүй хүн гэж үздэг гэнэ.
  • АНУ-ын иргэн Роберт Хьюз 480 кг хүнд байжээ. Оршуулахад нь өргөгч цамхаг хэрэглэжээ.
  • Оросын хатагтай Василет /1816-1872/ гэгч 69 хүүхэд төрүүлжээ. Тэрээр 16 удаа хоёр ихэр, 7 удаа гурван ихэр, 4 удаа дөрвөн ихэр хүүхэд тус тус төрүүлжээ.
Эмэгтэйчүүд яагаад урт насалдаг вэ?
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 6-гаар илүү насалдаг байна. Үүнийг эрдэмтзд одоо хүртэл үнэн зөв тайлбарлаж чадаагүй байна. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс ялгагдах зарим зүйлийг доор толилуулбал:
-Эмэгтэй хүний тархи эрэгтэй хүнийхээс дунджаар 100 г хөнгөн байдаг. Хэдий тийм боловч эмэгтэйчуудийн сэтгэж бодох нь илуү бөгөед эрэгтэй хүнээс илүү сэргэлэн байдаг байна. Эмэгтэй хүний булчингийн хүнд нь эрэгтэй хүний булчингаас дунджаар 11 кг хөнгөн /эмэгтэй хүний булчингийн хүнд нь 16 кг, эрэгтэй хүнийх 27 кг/. Гэвч эмэгтэйчүүд булчингийнхаа чадлыг илүүгээр ашигладаг.
-Эмэгтэй хүний зүрхний цохилт дунджаар минутанд 72 цохидог бол эрэгтэй хүнийх дунджаар минутанд 65 удаа цохидог нь эмэгтэй хүний зүрхний цохилт эрэгтэйнхээс илүү байдаг нь харагдаж байгаагаас гадна эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс зүрхний өвчнөөр бага өвчилдөг байна.
-Эмэгтэй хүний уушигны багтаамж бага байдаг боловч уушигны өвчнөөр эрэгтэйчүүдээс бага өвчилдөг.
Амьсгал авахад эмэгтэй хүний цээжний өргөн дунджаар / тойргоор/ 80 см, эрэгтэй хүнийх 94 см болдог байна.
-Эмэгтэйчүүдийн цус эрэгтэйчүүдийнхээс 1.5 литрээр бага байдаг. Гэхдээ эмэгтэйчүүдийн цус эрэгтэйчүүдийнхээс нөөц ихтэй, хурдан солигддог байна.
-Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 10 хувь илүү өөхтэй байдаг. Гэвч өөх нь эрэгтэйчүүдээс илүү махтайгаа зохицсон байдаг байна.
Эдгээр ялгаанаас ямар нэгэн дүгнэлт гарах ёстой. Гэвч тодорхой дүгнэлтэд хүрээгүй байна.

No comments:

Post a Comment