“Хөнгөвчлөх” гэдэг нь “ажил хаялт” зарлаж, хойрголохын нэр биш. Харин амар хялбараар хийх ёстой үүрэг даалгавраа бүгдийг нь гүйцэлдүүлэхийг хэлж байгаа юм. Та доорх энгийн аргуудаар бичиг цаасанд дарагдсан, бишгүй завгүй өдрөө дарамтгүй өнгөрүүлж чадна.
1. Эхлээд эргэн тойрноо цэгцэл.
Танд нэг өдрийн дотор том ажлын ард гарах хэрэг гарсан бол хамгийн хурдан анхаарлаа төвлөрүүлэх арга нь эргэн тойрныхоо хэрэггүй зүйлсээс салах явдал юм. Элдэв ноорог цаас, аяга, гардаггүй бал, чихэвч сэлтийн утас зэрэг таныг сатааруулах бүх зүйлийг хараанаасаа холдуул. Ингэх нь ямар их цаг хэмнэж, таны сэтгэл санааг чөлөөлдөг болохыг та төсөөлөх ч үгүй байх.
2. Помодоро техникийг ашигла.
Ажлаа хийж эхлэхдээ stopwatch дээр 25 минутын сэрүүлэг тавь. Сэрүүлэг дуугармагц 5 минут завсарла. Энэ үйлдлээ дахин давт. 2 цаг орчмын дараа 15-30 минутын завсарлага ав. Үүний гол зорилго нь таны бодол санааг төвлөрүүлэхэд оршино.
3. Хийх ажлынхаа жагсаалтыг богино байлга.
Төлөвлөгөөний дэвтэр дээрээ тавхан чухал ажлыг л тэмдэглэ. Энэ нь таны сэтгэл санааг ч дээрдүүлж, ажлыг илүү хурдан хийхэд тань тус болно.
4. Эрт тар.
Хичээгээд хичээгээд хуруугаа хөдөлгөж болдоггүй, залхуутай өдөр бүх хүнд байдаг. Ийм үеүүдэд ажлаа түр зуур хойш нь тавиад, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөхөөс бүү эмээ.
5. Та ганц гартай.
Нэг л ажлыг барьж авч хийгээд, түүнийгээ дуусахаас нааш дараагийн ажил уруу бүү ор.
6. Үгүй гэж хэл.
Хамтран ажиллагч, дарга, найзад чинь таны тусламж хэрэгтэй болов уу? Танд бусдад зарцуулах илүү цаг байгаа бол эелдэг нь аргагүй зөвшөөрч болох юм. Харин өмнөө байгаа ажлын хойно яаж гарах аргаа мэдэхгүй байгаа атлаа, хэн нэгэнд нэмж амлалт өгөх юм бол та өөрөө л хэцүү байдалд орно.
7. Ажлынхаа өдрийг аяга цайгаар эхлүүл.
Компьютерынхаа урд суухдаа дэргэдээ аяга ургамлын гаралтай цай тавь. Энэ нь таны бие махбодийг сэргээж, их ажлын өдөрт тань бэлтгэх болно.
8. И-мэйлээ битгий шалга.
И-мэйл, мессенжэр бол цаг зав, үр бүтээлийн хамгийн том дайсан. Фэйсбүүк, Твиттерийг нэг шалгачихад, хэсэгтээ орохгүй байж болдог. Харин мессенжэрээр сайн найзтайгаа нэг яриа эхлүүлчих л юм бол, тэр нь хэзээ дуусах нь мэдэгддэггүй. Хэрэв и-мэйлээ шалгах шаардлагатай бол өдрийн төгсгөлд л бол. Чатлах зуураа юу хийж амжуулж болохоо бодоорой.
9. Зорилгоо хязгаарла.
Хүсэл зорилго нь хүнийг ядарч байгаагаа ч анзаарах сөхөөгүй болгодог. Нэг зорилгодоо хүрмэгц, ахиад л түүнээс улбаатай шинэ зорилго гарч ирдэг учир бид “түүнээс” хэзээ ч уйддаггүй. Гэхдээ заримдаа зорилго танд саад боддог. Хэрэв та өмнөө дэндүү олон “очих цэг” тавьчихвал, өөртөө итгэх итгэлээ алдаж эхэлнэ.
10. Өдөр бүр хэлдэг уриа үгтэй бол.
No comments:
Post a Comment