Tuesday, June 19, 2012

Дэлхийн хүн ам 287 сая тонн жинтэй

dn21945-1_300 Биологичид энэ дэлхий дээр амьдардаг хүн амын жинг 287 сая тонн хэмээн бодож гаргасан байна. Энэ нь 5400 ширхэг "Титаник" хөлөг онгоцоос ч илүү жинтэй гэсэн үг юм. Дээрх 287 сая тонны 15 сая нь жингийн илүүдэлтэй хүмүүсийнх гэнэ. Хойд Америк хөгжлөөрөө тэргүүлдэгийн адил буруу амьдралын хэв маяг, жингийн илүүдлээрээ ч толгой цохьдог байна.
Техник технологи хөгжиж, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөхийн зэрэгцээ хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдлийг дагуулдаг. "Дэлхийн долоон тэрбум хүнийг нэг аварга биетнээр төсөөлбөл түүнийг хоол тэжээлээр хангахын тулд дэлхий өнцөг булан бүрт “элдэв” –ийн л хүнс үйлдвэрлэх нь мэдээж. Аварга биет гэдсээ дүүргэж буй мэт хэврэгхэн биеэ хэрэггүй хүнсээр дүүргэх хэрэггүй. Илүүдэл жин биднийг "Титаник"-ийн адил мөхөл сүйрэлд унагах болно" гэж анхааруулж байна.

dn21945-1_300
dn21945-1_300
М.Уянга

No comments:

Post a Comment