Өнгөрсөн гуравдугаар сарын 19-ний өдөр орон даяар эхэлсэн “Эрүүл хүүхэд” аяны эхний шат дүнгээ гаргаж, Монголын нийт хүүхдийн 60 гаруй хувь нь эмгэгтэй болох нь оношлогдлоо хэмээн холбогдох албаныхан мэдэгдэж байна. Тус аянд 18 хүртлэх насны нийт хүүхдийн 82 хувь буюу 787 мянга 370 гаруй хүүхэд хамрагджээ. Эдгээр хүүхдийн 68 хувь нь ямар нэгэн байдлаар эмгэгтэй гэсэн дүгнэлт гарчээ. Холбогдох албаныхан тус аяны эхний шатанд хамрагдаж, эмгэгтэй хэмээн ононшлогдсон эдгээр хүүхдүүдийг эмчилгээнд хамруулж, анагаах ажил эхэлсэн аж.
Ер нь насанд хүрэгчдийн архаг өвчний 60 хувь нь хүүхэд насандаа эхэлж, ямар нэгэн шинж тэмдэггүй явсаар хожуу үедээ илэрдэг байна. Тиймээс хүүхдийн 3, 5, 12, 17 насанд үзлэг оношилгоонд бүрэн хамруулж байх, санхүүжилтийг улсын төсөвт тусгах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болжээ. Ингэж чадвал ирээдүйн иргэд маань бие эрүүл, оюун ухаан, ёс суртахууны өв тэгш хүмүүжилтэй болж улс орны үсрэнгүй хөгжих боломж бүрдэнэ гэж албаныхан үзсэн байна.
П.Наран

No comments:
Post a Comment