Thursday, May 31, 2012

Орос ардын үлгэр : МЭРГЭН УХААНТАЙ ӨВГӨН



Ийм явдал болсон юмуу, үгүй юу мэдэхгүй. Сонссоноо л яръя.
Нэгэн тариачин байжээ. Г анц хүүтэй юмсанжээ. Хүү нь өсөж гэрт гадаагүй ажилд нь тусалдаг болоход эцэг нь:
-    Ажаад байхад ажилд дөртэй болох нь байна. Цаг цагаараа байдаггүй. Залуу нь өсөж хөгшин нь өтөлнө. Удахгүй чи эр болж эхнэр авч гэр толгойлох болно. Тэгэхлээр би чамд захих зүйл байна. Т осгон бүрд гэртэй бай, өдөр бүр шинэ гуталтай яв, хүмүүс чамд дандаа мэхийн ёсолж байхаар яв. Тэгвэл чи өрхийн сайн тэргүүлэгч болж чадна гэжээ.
Хүү нь энэ үгийг сонсоод гайхан:
-    Аав минь, энэ чинь юу гэсэн үг вэ? Би тосгон бүрд өөрийн байшин барьж чадна гэж үү? Яаж өдөр бүр шинэ гутал худалдан авах вэ? Бас яаж амьдарвал хүмүүс надад мэхийж ёслох вэ?
Эцэг нь инээмсэглэн:
Зовох юмгүй ээ, хүү минь. Миний захиасыг биелүүлэхэд эмархан. Тосгон бүрд гэртээ байгаа юм шиг байя гэвэл тосгон 5үрд үнэн итгэлт нөхөртэй болох хэрэгтэй. Тэгвэл тосгон бүрд гэртэй боллоо гэсэн үг. Өдөр бүр шинэ гүталтай байхын тулд орой болгон гутлаа арчиж цэвэрлэж тосло. Өглеө хамгийн зрт бос, бүгдээс урьтаж ажилдаа гар, тэгвэл чамаас орой боссон хүмүүс чамайг хүндэтгэн мэндэлж байх болно. Ийм л амархан захиас шүү дээ гэжээ.
Ингээд хүүтом болж айл гэртолгойлон, аавынхаа захисныг үргэлж санаж явж сайн сайхан амьдрах болов гэнээ.
«Эцэг минь тун үнэн юм хэлжээ. Ингэж амьдрах нь дээр юм» гэж бодно.
Тэрулсадтэр цагтажил хийж чадахаа байсан хөгшин хүнийг хааны цагдаа нарт өгөх хуультай байжээ. Харин тэд хөгшдийг зандалчинд тушааж тэгээд хөнөөдөг байв.
Хүүгийн эцэг ч хөгшрөв. Хүү нь эцгээ өрөвдөн хайрлаж хааны цагдаа нарт өгөхийг хүссэнгүй. Тэгээд аль эртнээс байшингийнхаа дээвэр доор нэг дулаахан өрөө хийж бэлтгэжээ. Энэ ерөөг хэн ч олж мэдэХгүй айхтар аргаар хийжээ. Тэгэзд хүмүүст мэдэгдэлгүйгээр эцгээ тэндээ нуужээ. Эцэг нь ингээд нууцгай амьдарч байв.
Удсан ч юмуу, үгүй ч юмуу нэгэн удаа хааны цагдаа нар давхин ирж:
-    Эцэг чинь хаана байна? Бид түүнийг авахаар ирлээ гэхэд
хүү:
-    Мэдэхгүй. Гурван өдрийн өмнө л хаашаа ч юм бэ яваад одоо болтол эргэж ирээгүй байна.
Цагдаа нар байшинд орж эрээд, булан бүрийг нь нзгжиж амбаар савыг нь үзсэн боловч эцгийн нь байгаа нууц өрөөг анзаарсангүй. Айлынхнаас нь асуув, Тэд:
-    Өнгөрсөн долоо хоногт гэртээ байсан, харин сүүлийн гурав дөрвөн өдөр огт харагдахгүй байна гэжээ.
-    Эргэж ирэхээр нь бидэнд мэдэгдээрэй! гэж цагдаа нар тушаагаад хоосон буцацгаажээ.
Хэдэн өдрийн дараа цагдаа нар дахин ирэв. Хүү нь ч, айл хөршийнхөн нь ч цөм:
-    Түрүүн явснаасаа хойш одоо болтол эргэж ирээгүй байна... гэжхариулав.
Өвгөн нууц өрөөндөө суугаад хэнд ч үзэгдэхгүй байв. Жижиг сажиг юм хийж гэрийнхэндээ туслан, бас юуг яаж хийхийг хүүдээ зөвлөнө.
Хавар болов. Өвгөн:
-    Энэ зун их ган болох шинжтэй. Зуны тариагаа чи нам дор, чийгтэй хотгор газар тарь гэжээ.
Хүү эцгийнхээ хэлснээр чийгтэй хотгор газар тариагаа тарьжээ. Хүмүүс шоолон:
-    Энэ чинь одоо яаж өвчигнөж байгаа нь энэ вэ? Хотгор газар суулгаад юу ч ургахгүй, тариагүй хоцрох нь! гэцгээв.
Тун хуурай, халуун зун болов. Бороо огт орсонгүй, өдөр бүр нар шарж байв. Тариа хураах цаг болж, хотгор газрын тариа сайн ургаж хүү их ургац авчээ. Өндөр хуурай газрын тариа наранд шарагдаж айл хөршийнхөн нь тариа будаагүй хоцров.
Хойтон хавар нь хүмүүс нам дор, чийгтэй хотгор газар тариагаа тарьж эхлэв. Харин өвгөн хүүдэз:
-    Энэ зун бороо ихтэй, хуртай зун болох шинжтэй. Чи хэнийг ч бүү дуурай. Дэнж дэв газарт тарь. Ургац их авна гэжээ.
Яг л өвгөний хэлсэнээр болжээ. Зунжингаа бороо орж, нэг ч өдөр өнжсөнгүй. Нам дор, хотгор газарт тарьсан тариа ус чийгт ялзрав. Харин өвгөний хүү ахиад их ургац авав. Хүмүүс гайхан шагширч:
-    Тариагаа хаана тарихыг урьдаас мэдээд байдаг. Энэ ер нь чөтгөр шулмастай нөхөрлөснөөс зайлахгүй, буруу номтон! гэцгээх боллоо.
Ургац тариа их авдаг урагштай залуугийн тухай яриа улс даяар түгж хааны сонорт хүрчээ. Хаан:
-    Хэрэв тэр тийм урагштай, ухаантай эр юм бол миний ордонд хувцастай ч биш, нүцгэн ч биш хүрч ир гэж зарлиг буулгав.
Энэ зарлигийг сонсоод хүү уйтгарлан гуниглаж толгойгоо
ганзагалан суухыг харсан эцэг нь:
-    Хуү минь, юунд царай барайлгана вэ? Ямар гуниг сэтгэлийг чинь шаналгана? гэхэд хүү хааны зарлигийг хэлжээ, Эцэг нь:
-    Уйтгарлаж гуниглаад хэрэггүй. Энэ хэцүү биш ажил. Хуучин тор олж аваад биеэ ороон хааны ордонд оч. Чамайг хувцастай ч гэхгүй, нүцгэн ч гэхгүй гэжээ.
Хүү эцгийнхээ хэлснээр хийжээ. Хаан түүнийг хараад:
-    Сайн байна! Миний зарлигийг яаж биелүүлэхээ мэдэж байна!
Тэгээд залууг гал зууханд очиж хоол унд идээд ир гэжээ. Дараа нь хэлсэн нь:
-    За май, энэ чанасан арван өндөг. Чиний тахиа энэ өндөгнүүдийг дараад гурван долоо хоногийн дотор дэгдээхэй болгог! За яв!
Хүү гзртээ их гунигтай буцаж ирэв. Эцэг нь:
-    За, хаан юу гэж байна?
-    Эхлээд магтлаа. Зарлиг сайн биелүүлж гэлээ. Гэхдээ бүр хэцүү даалгавар өгсөн болохоор ямар хэрэг байх вэ дээ!
-    За ярь, би тус болж ч магад? Бүгдээрээ хэлцвэл буруугүй... гэдэг бус уу гэж эцэг шалгаав.
-    Юугаар ч тус болохгүй байхаа. Чанасан өндгийг дарж дэгдээхэй болгоно гэж байх уу?!
-    Хүү минь, бүү гунигла, хэрэв ухаантай хандвал тус болж болох л юм байна. Алив, чанасан өндгөө аваад ир. Хоёулаа хооллочихъё. Харин чи хаанд нэг сав чанасан шар будаа аваачиж өгөөд «Энэ будааг тарьж ургуулна уу? Нөгөе чанасан өндөгнеөс гарсан дэгдээхэйнүүд зөвхөн ийм л амуу идэх болно» гэж хэлээрэй гэжээ.
Хүү ч эцгийнхээ хэлснээр хийжээ. Хүү хаанд сав чанасан шар будаа авчраад:
Хаан эзэнтэн минь, энэ чанасан шар будааг тарьжамуу тариа ургуулж өгнө уү? Таны өгсөн өндөгнөөс гарсан дэгдээхэйнүүд зөвхөн ийм л амуу идэх болно гэв.
Хаан гайхаж «Аа аан, чи тийм зоригтой сэргэлэн толгой юм бол би бүүр ч ухаантай хандана даа хөө» гэж бодоод:
Энэ зарлигийг минь зөв хариуллаа, сайн байна! Гурван өдрийн дараа явган ч биш, морьтой ч биш, бэлэгтэй ч биш, бэлэггүй ч биш миний ордонд ир. Хэрэв энэ зарлигийг минь биелүүлбэл их шан өгнө, биелүүлж чадахгүй бол өөртөө гомд. Миний сэлэм гялс, чиний толгой бөндгөс! Ойлгов уу! гэв.
Хүү гэртээ бүүр царай алдчихсан ирэв.
Эцэг нь санаа зовон:
Юу болов, хүү минь? Ямар гай зовлон учрав! гэхэд хүү:
Яагаад хаан намайг ингэж өшин хорсоно вэ? Энэ хорвоогоос тонилгох гээд байх шиг байна. Энэ удаа ч үхлээс аврагдаж чадахгүй байх. Эхлээд намайг сайн гэж магтлаа. Тэгээд дахиад шинэ даалгавар өглөө. Гурван өдрийн дараа морьтой ч биш, явган ч биш, бэлэгтэй ч биш, бэлэггүй ч биш хүрч ир гэнээ. Хэрэв биелүүлэхгүй бол цаазлах гэнэ. Энэ чинь шууд л үхэл рүү аваачна гэсэн үг биз дээ? гэж ярьжээ.
Зүгээрээ хүү минь, зүгээр. Гайгүй, болж бүтэх байх. Өглөө үдшээс мэргэн гэдэг. Одоо хоолоо идээд унт гэж эцэг хэлэв.
Маргааш нь эцэг хүүгээ өглөө эрт сэрээж:
Ойд яв. Туулай бөднө хоёр амьдаар нь бариад ир. Хааныг яаж аргалахыг би чамд зааж өгье гэжээ.
Хүү өдөр дунд эцгийн хэлснээр туулай бөднө хоёр амьдаар нь бариад иржээ.
За сайн байна. Ангийн хийморьтой хүү байна гэж эцэг нь магтаад, -Нөгөөдөр хааны ордон руу очихдоо туулайгаа унаж яваа юм шиг хөлөөсөө уячих бөднөө өвөртөө нуучих. Тэгээд ингээд...
Яаж юу хийхийг хүүдээ зааж өгчээ.
Нөгөөдөр нь хүү хааны ордон руу явжээ. Хаан залуу хүүг хармагцаа нохойгоо тавь гэж тушаажээ.
«Хашаанд ороод ирмэгц нь л ноход дайран хэдэн хэсэг тасдаж хаяг!» гэж боджээ.
Залуү хүү нохдыг хармагцаа туулайнхаа уяаг тайлж, туулай ч зугтан ноход ч туулайн хойноос элдэн одож түүнд хүрсэнгүй. Тэгээд хаан довжоон дээрээ зогсож байхыг хараад зоригтой өгсвн очиж:
Хаан таны зарлигаар би явган ч биш, морьтой ч биш, туулай унаад ирлээ. Аа, энэ миний бэлэг гээд өврөөсөө бөднө шувуугаа атган гаргаж ирэв. Хаан авах гээд гараа сунгахад залуу хүү алгаа тэнийлгэв... Бөднө шувуу нисэн одов.
Таны зарлигаар бэлэгтэй ч биш, бэлэггүй ч биш ирлээ.
Энэ зарлигийг бас биелүүллээ, сайн байна! гэж хаан магтаад, - За одоо үнэнээ хэл! Чиний хөгшин эцэг хаачсан бэ? Хаана нуугдаж байгаа вэ? Хаана байгааг нь зааж үнэнээ хэлбэл шагнал хайрлахгүй, хэлэхгуй бол цаазална! гэв.
Эцэг минь намайг өсгөж, хөлийг минь дөрөенд гарыг минь ганзаганд хүргэсэн билээ. Гэтэл би ачтай буурал эцгээ яаж чиний цагдаа нарт амь насыг нь хороолгохоор өгөх билээ? Тэгээд байшингийнхаа дээвэр доор нэг нууц өрөө хийгээд тэндээ эцгийгээ суул гаж байгаа билээ... Эцэг минь надад дарамт болохгүй. Харин ч гэр зуурын ажил элбэлцэн, амьдралын мэргэн зөвлөлгеө сургамж өгч сайн сайхан амьдрахад минь тусалдаг билээ.
Бусад хүмүүс тариа будаагүй хоцорсон ган гачигтай, ус чийгтэй хоёр жил эцгийнхээ зевлөлгөөг дагаж ямар их ургац авснаа ярив.
Эцэг минь наддаа юунаас ч илүү үнэтэй билээ. Түүнгүйгээр амьдрал амьдрал биш гэжээ.
Миний зарлигийг биелүүлэхэд эцэг чинь тусалсан уу?
Эцэг минь хэлж зевлөөгүй бол би яаж таны зарлигийг биелүүлж чадах билээ? гэж хариулжээ.
Энэ ярианы дараа хаан тунгаан бодоод хегшин хүмүүсийг хороож байх хуулиа өөрчилжээ.
Энэ чинь л надад болон бүх хүнд хамгийн том шагнал боллоо! гэж залуу хүү хэлэв.
Сонин үлгэр үүгээр төгслөө, сонссон хүнд гялайлаа.
 

No comments:

Post a Comment