Wednesday, July 11, 2012

Малын нас, тэдгээрийн нэр


Би Монгол хэмээн бахархадаг хүн бүхэн үндэснийхээ өв уламжлал ёс заншлыг бүрэн гүйцэт сайн мэддэг байх нь чухал юм.Тиймээс үндэсний их баяр болсон наадмын энэ өдрүүдэд зориулан бид таны мэдлэгт нэмэр болгож таван хошуу малын насны ангилал болон зүсийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Малын зүс
Малчинд малын зүсийг эрт үеэс эхлэн үснийхэн өнгөөр ялган нэрлэсээр ирсэн байдаг юм. Монголчуудын малаа бүртгэх гол арга нь тоолохгүй, зүслэж бүртгэдэг аман хууль болон уламжлагдсан нь нэн гайхалтай юм. Ингээд малын зүсийг нэрлэвэл:
Хонь: хар, харандан, харлаг, бор, борондон, борлог, шарандан, халзан, хар халзан, шар халзан, бор халзан, хөх, хөх хүзүүт, хар хүзүүт, улаан хүзүүт, хөх шанаат, шар нүдэн, хар нүдэн, бор нүдэн, улаан нүдэн, хөх нүдэн, цахир,
хялман, улаан, хар түрүүт, бор түрүүт, хөх түрүүт, хундан, хув, таг, хар толгойт, бор толгойт, улаан толгойт
Ямаа: хөх, хар, улаан, хөх, орог саарал, цагаан, цоохор, сарман, орог, зэгэл, манхан, хар халзан (бүх биө хар зөвхөн магнай халзан), хөх халзан
Адуу: хүрэн, хээр, халтар, ухаа, зээрд, хул, хул алаг, хонгор, цавьдар, шарга, саарал, бор алаг, бор/хөх/, бор алаг/борлог/, цоохор, харлаг, борлог, загал, буурал, халиун, халзан, хээр
алаг, хар, шаазгай, хар халтар, улаан буурал, бүүдэн, цагаан, цэгээн
Үхэр: цагаан, ягаан, хөх алаг, хар тарлан, улаан тарлан, бор тарлан, ухаа, халзан, хүрэн, бидэртэй хүрэн, улаан
Тэмээ: улаан, цагаан, хар, бор, зандан хүрэн гэж зүсэлдэг байна
Малын нас, тэдгээрийн нэр
Адуу
1 настай адууг Унага, 2 настай бол Даага, харин 3 настай бол Шүдлэн, 4 настай бол Хязаалан. 5 настай адууг Соёолон, 6 настай адууг хавчиг соёолон, түүнээс дээш настай бол морь, гүү хэмээн хэлдэг. Харин эцэг адууг Азарга гэнэ.
Үхэр
Нэг настай бол тугал, 2 настай бол Бяруу, 3 настай бол гуна\эр\, гунж \эм\, дөрвөн настай бол дөнө \эр\, дөнж \эм\ түүнээс дээш бол шар, үнээ хэмээн нэрлэнэ. Эцэг үхрийг Бух гэнэ.
Тэмээ
Нэг настай бол Ботго, 2 настай бол тором, 3 настай бол гуна\эр\, гунж \эм\, дөрвөн настай бол дөнө \эр\, дөнж \эм\ , түүнээс дээш бол Ат, Ингэ хэмээн нэрлэнэ. Эцэг тэмээг Буур гэнэ.
Хонь
Нэг настай бол хурга, 2 настай бол төлөг, 3 настай бол шүдлэн зусаг \эм\, 4 настай бол Хязаалан зусаг \эм\, түүнээс дээш Ирэг, эм хонь гэнэ. Харин эцэг хонийг бол Хуц гэдэг.
Ямаа: Нэг настай бол ишиг, 2 настай бол Борлон, 3 настай бол шүдлэн зусаг \эм\, 4 настай бол Хязаалан зусаг \эм\, түүнээс дээш бол Сэрх, Эм ямаа гэдэг. Харин эцэг ямааг малыг Ухна гэнэ.

No comments:

Post a Comment