Ном бол ертөнцийг харах цонх хэмээн хүндэлдэг. Тиймээс улс үндэстэн бүр номын өргөө болох номын сангуудаа хамгийн сайхнаар тохижуулан, тэрхүү оюуны үнэт бүтээлийг шимтэн унших таатай нөхцлийг бүрдүүлэхийг хичээдэг. Номын хорхойтнууд цуглардаг дэлхийн хамгийн том номын сангуудыг танилцууъя.
2. Нидерланд улсын Одон орон
судлалын Ютрих их сургуулийн төв номын сан нь Европын хамгийн том номын сангаар
тодорсон. Арван долдугаар зууны үеийн буюу 1636 оноос өнөөг хүртэл ашиглаж
байгаа хамгийн эртний гэж хэлж болох номын өргөө юм.
3. Дани улсын Копенгагн хотын
дээдсийн номын сан. Тус номын сан нь 1648 онд III Фредрих хааны хүсэлтээр
байгуулагдаж байжээ. Дээдсийн хэмээгдэх энэхүү номын сан “Хар алмааз” нэрээрээ
илүү алдаршсан юм. Хар алмааз шилтгээн Данийн алдарт дизайнер Шмит Хаммен
Лазенын бүтээл аж. Дээдсийн номын сангаар үе үеийн хаадууд үйлчлүүлдгээрээ
алдартай.
4. Нюь- Иорк хотын нийтийн
номын сан. Мөн л эртнийд тооцогддог бөгөөд 1848 онд байгуулагдаж байсан АНУ-ын
хоёр дахь том номын сан юм. Хамгийн олон салбартай номын сан гэдгээрэ илүү
нэрд гарчээ. Бүх салбарын номыг нэгтгэвэл 53 сая орчим болдог
аж.
5. Английн Бристол хотын
нийтийн номын сан нь мөн л түүх өгүүлсэн байгууламжуудын нэг. Бристолийн
номын санг VII Эдвард хаан Дурсгалын өдөрт зориулан байгуулсан байна. 1899
он буюу VII Эдвардын үеийн хамгийн өндөр байшингаар тодорч байсан аж. Эдвард
хаан өөрөө дизайныг нь зохиож байсан нь номын сангын онцлог болсон гэдэг.
6. Голландын нийслэл Дублин
хотноо байрлах Тринити коллежийн номын сангын бүх ном зохиогчийн эрхээр
хамгаалагдсан байдгаараа онцлогтой. Гэхдээ энэ номын сан түүхэнд хамгийн
удаан буюу 31 жил барьсан гэж тэмдэглэжээ. Номын санг 1625-1656 оны хооронд
бүрэн барьж дуусгасан аж.
7. Австралийн Мелбурн хот дахь
хатан хаан Викториагийн нэрэмжит төв номын сан. 1853 онд байгуулагдасан уг
номын сан хоёр сая гаруй номтойгоос гадна 16 мянган эртний дүрс бичлэг
хадгалагдаж байдгаараа бусад номын сангаас онцлогтой. Нэгэн зэрэг 500
уншигчид үйлчлэх хүчин чадалтай.
9. Канадын парламентын номын
сан. 1876 онд нийтийн номын сангийн зориулалттай үүдээ нээж байсан ч 1916
онд шатаж байжээ. Шатсны дараагаар сэргээн засварлан Парламентын номын сан
болон өөрчлөгдсөн юм. Энэхүү номын санд бүх цаг үеийн улс төрийн
холбогдолтой номууд хадгалагддаг. Мөн хамгийн үнэтэй номын санд
тооцогддог.
10. Канад улсын нийслэл
Ванкоувер хотын төв номын сан. 1869 онд архитектороор Моше Сафде барьжээ.
37.000 кв метр талбай бүхий энэхүү номын сан нь Ванкоувер хотын төвд
сүндэрлэдэг. Энэ нь Канадын хамгийн том номын сан бөгөөд ойролцоогоор 2.8
сая гаруй номтой, 22 тасагтай аж. Нийт 375 мянга гаруй хэрэглэгчтэй гэнэ.
No comments:
Post a Comment