Wednesday, July 11, 2012
Н.ХҮРЭЛБААТАР: МОНГОЛД ӨВӨРМӨЦ, СОДОН НЭР 1000 ГАРУЙ БИЙ
Би Сүхбаатар дүүргийн Нийг мийн даатгалын хэлтэст байцаагчаар ажил ладаг. Анх Н.Багабанди гуайг Ерөнхийлөгч болоход Томбанди гэдэг нэртэй хүн байдаг болов уу гэсэн бодол төрж судлаад үзтэл Өвөрхангай аймагт Пүрэвийн Томбанди гэдэг нэртэй хүн байсан. Тэгээд л 1996 оноос хойш хүний нэр цуглуулж эхэлсэн. Нөгөө талаар манай ажил их ачаалалтай, өдөр болгон янз бүрийн хүн үйлчлүүлдэг. Нэг удаа шилжиж ирсэн хүнээс бичиг баримтыг нь аваад мэдээлэлдээ оруулахаар нэрийг нь асуутал дуугардаггүй. Дахиад “Хэн билээ” гэтэл өөдөөс хараад “Наад бичиг баримтаа унш даа” гэсэн. Түүний нэрийг “Хэнбилээ” гэдэг байж. Тэгсэн чинь тэр хүний материалд шилжүүлэг бичсэн хүний нэр нь “Хэн мэдэхэв” гэж байсан. Энэ мэтчилэн сонирхолтой тохиолдол олон байдаг. Тийм болохоор ажлаа сонирхолтой болгохын тулд хүний нэр цуглуулах болсон.
-Нэр цуглуулаад нэлээд удаж байгаа юм байна. Таны цуглуулгад хэдэн нэр байна вэ. Сонин, содон нэрнээс дурдаач?
-Монголд хэчнээн нэр байдаг та лаар тоймтой судалгаа одоогоор байдаггүй. Миний тооцоолсноор бол, 40 мянга орчим нэр бий. Одоогийн байдлаар би 20 орчим мянган нэр цуглуулсан. Үүнээс өвөрмөц, сонин содон нэр 1000 гаруй бий. Ту хайлбал, Бөөр, Хамар, Алагнүдэн, Магнайдүүрэн, Тавхай, Умай гэх мэтчилэн эд эрхтний нэртэй хүн байдаг. Хоол ундны нэртэй ч хүн байна. Алагшавай, Идэш, Ундаа, Боовхүү, Будаа, Төмс гэх мэт. Мөн үйл үг орсон Энэхайчив, Байв, Боль зэ рэг сонин нэртэй хүн байх жишээтэй. Өгүүлбэрийн шинжтэй Май гарав, Би ирлээ, Хэнмэдэхэв, Отгонбиз, Дүү дагуул, Хүн дөргүүл зэрэг нэртэй хүн мөн цөөнгүй байдаг. Түүнчлэн “тааруухан” нэртэй хүмүүс ч бий. Жишээлбэл, Туранхай, Түрэмгий, Хорхой, Угаадас, Шалбааг, Чалчаа гэх мэт. Их аятайхан нэрнээс дурдвал Чамбай, Хонгорбага хан, Энэ рэлт сэтгэл, Эрдмийн түл хүүр, Яруу сайхан гэх мэт. Мөн ах дүүсээрээ содон нэртэй ч улс байна. Тухайлбал, Дэгээ гэдэг айлын хүүхдүүд Бор, Цагаан, Улаан, Хөх, Ягаан гээд дандаа “өнгөт” нэртэй байх жишээтэй.
Мөн Бормагнай, Боргилмагнай, Бэрмагнай, Бэрх магнай, Түмэнмагнай зэрэг ах дүүсийн нэр ч байна. Гэр бүлээрээ содон нэртэй хүмүүс ч то хиолддог. Цагаанхүү, Ягаанхүү гэдэг эхнэр, нөхөр хоёр байна. Бас Дорноговьд нөхөр нь Ухна, эхнэр нь Ямаа гэсэн нэртэй хүмүүс бий. Мөн Хэнчбиш, Мэдэхгүй гэсэн нэртэй эхнэр, нөхөр байдаг. Энэ мэтчилэн дурдаад байвал нэ лээд бий. Түүнчлэн Бүргэд овогтой Шувууны Болж мор, Хужаагийн Оросоо, Хөнгөнцагааны Нимгэнцагаан, Төмөрцоожийн Гантүлхүүр, Хэнбэгийн Нэргүй гэх мэт овог, нэр нь хоёулаа содон тохиолдол ч цөөнгүй.
-Хамгийн урт ямар нэр байдаг вэ?
-Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар хамгийн урт. Одоо тэр хүн “Яаралтай тусламжийн төв- 103”-т нягтлан хийдэг. Тайлан дээрээ нэрээ багтааж бичих гээд будилдаг тухай ярьж байсан. Мөн зөвхөн монгол үг орсон урт нэртэй Монголэхорнынэгөглөө, Очирбаянмөнхдоржсүрэнжав, Олзмэдэххүүхэнбаатар, Энхтөгөлдөрбаясгалан Найманзуунандинцэцэг, Уламундрахтуяа, Уулынягаанцэцэг гэх мэт нэр бий. Түүнчлэн Аз, Оч, Од, Үр, Иш, Яа гэх мэт хоёрхон үсгээс бүтсэн богино нэр цөөнгүй байдаг.
-“Нэг олдох нэр нэг насны хань” гэдэг шүү дээ. Хүүхдэдээ ийм содон нэр өгөх нь хэр зөв сонголт бол?
-Сонин, содон нэр өгч байгаа нь дом шившлэгтэй холбоотой байдаг. Монголчууд өвчин зовлон ороодог, тогтдоггүй хүүхэдтэй айлд хүүхэд төрөхөд өвчин зовлон, муу юмыг хуурч зайлуулах гэсэн санаагаар Энэбиш, Хүнбиш, Хэнчбиш, Оргодол гэх мэт нэр өгдөг байсан. Дээхнэ үед надтай Хэнчбиш гэдэг хүн эмнэлэгт хэвтсэн юм. Нэрийнх нь учрыг асуухад “Намайг Батбаатар гэдэг байсан. Өвчин ороогоод байхаар нь нэрээ сольж Хэнчбиш болсон” хэмээн ярьсан. Хүмүүс нэрийг хувь заяатай холбоотой гэж ярьдаг. Хэл шинжлэлийнхэн, сэтгэл зүйчид нэр нь хүний хувь заяатай холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Монгол Улсын хуульд нэг удаа нэрээ солихыг зөвшөөрсөн заалт бий. Хэтэрхий содон нэртэй ч юм уу, нэр нь тохироогүй хүмүүс нэрээ сольсноор азгүйдэл, өөртөө итгэлгүй байдлаас гарч болдог хэмээн сэтгэл зүйчид үздэг. Ер нь хүүхдэдээ аль болох зөв нэр өгөөсэй гэж би туйлаас хүсэж явдаг.
-Зөв нэр гэж ямар нэрийг хэлдэг юм бэ?
-Хамгийн эхлээд хүүхэд нас, идэр нас, түүнчлэн ахмад болсон хойно нь ч дуудахад эвтэйхэн нэр байх хэрэгтэй. Мөн хэтэрхий содон биш, аль болох уугуул монгол нэр байвал зүгээр. Хэрвээ харь хэлний нэр өгвөл утга агуулгыг нь тодорхой мэддэг байх хэрэгтэй. Түүнчлэн нэр маань махбодын зохицлыг зөв мэдэрсэн богино бол бүр сайн. Бид таван махбод гэж ярьдаг шүү дээ. Махбодын зохицох ёсыг жаахан ч гэсэн мэдэж байх хэрэгтэй. Тухайлбал, модон махбодод төрсөн хүүхдэд төмөр гээд нэр өгчихөж болохгүй. Төмөр модыг хөрөөдөөд хаячихна. Тэр хоёр зохицохгүй шүү дээ. Мөн Гүндалай Нямдорж хоёр хоорондоо яагаад таарахгүй байна гээд ухаад үзтэл далай чинь усан махбод, ням нь нар буюу гал. Гал, ус хоёр угаасаа таарахгүй шүү дээ.
-Сүүлийн үед хүүхдэд ихэвчлэн монгол нэр өгдөг болсон тал ажиглагдсан?
-Тийм ээ, эцэг эхчүүд нэр өгөхдөө их нухацтай ханддаг болж. Өмнө нь бол санал зөрвөл шууд л будаанд хийгээд шигшдэг байсан бол одоо энэ хандлага өөрчлөгдөж, үзэг цаас шүүрдэг болсон байна. Тухайлбал, 2011 онд Энгүүн, Бэлгүүдэй, Есүй, Сэцэн, Энэрэл, Номин, Болор, Эгшиглэн зэрэг нэрийг их өгч байсан.
-Монголд хамгийн түгээмэл нь ямар нэр байдаг вэ?
-Монголд Бат орсон нэр түгээмэл. Мөн Оюунчимэг, Алтанцэцэг гэсэн нэр 13 орчим мянга байдаг. Энхтуяа, Батбаяр, Отгонбаяр, Эрдэнэчимэг, Болормаа, Ганболд гэх мэт нэр 10 мянгаас дээш байгаа.
-Таныг нэрнээс гадна нэртэй холбоотой сонин содон түүх, сонжоо зэрэг цуглуулдаг гэж сонссон?
-Нэртэй холбоотой хөгжилтэй явдлууд цөөнгүй бий. Хүний нэр сайн тогтоодоггүй дарга нэгэн ажилтнаа “Хулгайч аа” гээд дуудахад “Миний нэр Оргодол шүү дээ” гэжээ. Тэгэхэд нь дарга “За яагаав, ойролцоо л юм байна шүү дээ” гэсэн гэдэг. Бас нэг эмэгтэй барилга барьж байгаа хүмүүсийн нэгтэй уулзахаар очиж гэнэ. Уулзах хүн нь Балкон гэдэг орос нэртэй байжээ. Бүсгүй тэр нэрийг гайгүй сайн тогтоосон хэрнээ яг асуух үедээ андууран Кондоом гуай байгаа юу гээд асуучихжээ. Нөгөө хүн нь нэлээд шогч зантай байсан болохоор эмэгтэйг дамшиглаж “Кондоом гуай нь эмийн санд байгаа, очоод аваад ирэх үү. Манай энэ барилга дотор түүнийг хэрэглэж амжих сул өрөө байгаа шүү” гэжээ.
-Өөрийнхөө нэрийг судалж үзсэн үү. Намжимын Хүрэлбаатар гэж юу гэсэн утгатай вэ?
-Намжим гэдэг “сайтар зохистой” гэсэн утгатай төвд нэр. Харин минийх бол цэвэр монгол нэр. Урт удаан насалж, бат бэх байхыг бэлгэшээсэн Хүрэл, цог золбоотой, эрэлхэг зоригтой болохыг хүссэн баатар гэсэн хоёр үгнээс бүрдсэн нийлмэл нэр.
-Сонирхолтой юм аа?
-Монголчуудын дунд олон зуун жил хэрэглэгдэх явцдаа гадаад хэлний үг гэдэг нь бараг мартагдаж, монгол нэр мэт ойлгогдох болсон нэр цөөнгүй байдаг. Тухайлбал, Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн нэр эртний энэтхэг гаралтай юм. Гүр гэдэг нь лам, дээд, хувраг, Рагчаа нь сахиус, сахиул гэсэн утгатай байна. Нийлэхээрээ монгол утга нь Дээд сахиус болно. Харин Жүгдэрдэмид гуайн нэр нь Хиргүй үс гэсэн утгатай төвд үг юм. Ойдов аваргын нэрээр чөлөөт бөхийн мэхийг нэрлэлээ гэж бид баярласан. Зэвэгийн Ойдов гэдэг төвд нэрийн монгол утга нь Цогцолсон овогтой Шидбүтэх болно. Бөхийн мэхийн монгол нэр Шидбүтэх гэсэн үг юм.
-Үр хүүхдэдээ зөв нэр хайрлах нь нэг ёсондоо эцэг эхийн үүрэг, хариуцлага юм байна?
-Яг тийм. Нэргүй хүн гэж нийгэмд байх гүй шүү дээ. Хүний нэр нь нийгмийн олон талт харилцаанд тухайн эз нээ төлөөлж, өдөр тутамд оролцдог тул тал бүрээс нь нарийн бодож тунгаасан, оновчтой, утга төгөлдөр байх хэрэгтэй. Гэр бүлийн хуучин хуулийн 39 дүгээр зүйлд “Хүүхдийн нэр эх хэлнээ дуудах, бичихэд хялбар, утга төгөлдөр байна” гэж заасан байдаг. Харин Гэр бүлийн шинэ хуулийн 24 дүгээр зүйлд эцэг эх тохиролцсоны үндсэн дээр хүүхдэдээ нэр, овог өгнө гэсэн байдаг. Тэгэхээр хүүхдэд нэр өгөх асуудал хувь хүний төдийгүй төр засгийн анхааралд байдгийг эдгээр хуулийн заалтуудаас харж болно. Нэр нэрийн дотроос үр хүүхдийнхээ насан турш дуудуулж явах нэрийг сонгон өгөх үүрэг аав, ээж, ах дүүд нь оногдож байна. Нэг идэх хоол хагас өдрийн хань, нэг өмсөх хувцас хагас жилийн хань, нэг олдох нэр хамаг насны хань шүү дээ.
Д.ДАЙРИЙЖАВ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment