Tuesday, August 14, 2012

Ц.Төмөрбаатар: Би бусдын атаа хорслоос болж төрийн шагналаа буцаасан юм

Ц.Төмөрбаатар: Би бусдын атаа хорслоос болж төрийн шагналаа буцаасан юм
 
төмөрбаатар Эр хүн зоригтой бол чоно чацга алддаг гэх эртний үг бий. Чухам чоно чацга алдам зоригтой, омголон, бардам монгол эрсийн нэгтэй уулзаж хөөрөлдлөө. Цэл залуухан 25 насандаа Төрийн соёрхолт хэмээх хүссэн аавын хүү аваад байдаггүй хүндтэй шагналыг зүй ёсоор гардаж, хамгийн гайхалтай нь өөрийнхөө хүсэлтээр буцааж байсан жүжигчин Ц.Төмөрбаатарыг уншигчид маань алдарт Цагааны Цэгмид агсаны том хүү гэдгийг сайн мэдэх биз ээ.
- Шуудхан л “Үхэж үл болно Чингис хаан” киноны тухай яриагаар ярилцлагаа эхэлье. Та хэр сэтгэл хангалуун байна?

- Кино гарсанаас хойш үзэгчдийн хувьд маш их сэтгэл өндөр байгаа. Үзэгчдийн халуун алга ташилтаар кино маань дуусч байгаа тухай олон хүн ярьж байна. Ер нь бидний ажлын амжилт алга ташилтаар хэмжигддэг юм шүү дээ. Тиймээс энэ тал дээр сэтгэл дүүрэн байгаа.
Харин судлаач, шүүмжлэгч зарим мэргэжпийн хүмүүсийн яриагаар бол кино маань бүрэн дүүрэн болоогүй, сайн тоглож чадаагүй, киног ингэж хийдэггүй юм гэх мэтээр янз бүрийн үнэлэлт дүгнэлтүүдийг хийж байна. Миний бодлоор үнэлэлт дүгнэлт өгөх цаг хараахан болоогүй. Ц.Төмөрбаатар, А.Энхтайванаас Чингисийг дутуу гаргалаа гэж ч яригдаж байна. Тиймээс би жаахан гонсгордуу явнаа. Яагаад гэвэл кино маань бүрэн төгс болоогүй. Одоо хоёр анги бий. Энэ ангид зөвхөн Тэмүүжиний зөрчилдөөн, нөхөрлөл, овог аймгуудыг нэгтгэж байгаа явц, үр хүүхэд, улс орныхоо төлөө санаа тавьж байгаа процесс гарч байгаа. Тиймээс Төмөрбаатарын хувьд тоглолт гарах болоогүй. Өөрөөр хэлбэл Тэмүүжинг Чингис хаанд өргөмжпөөд энэ анги төгсөж байгаа. Хоёр, гуравдугаар ангид Чингис хаан гадаад, дотоод ямаршуу бодлоготой, ямаршуу ухаалаг хүн болсон, улс орны хөгжил дэвшил, үр хүүхэд, найз нөхөддөө яаж хандаж байгаа зэрэг илүү өөр түвшний юм гарна. Д.Мягмарсүрэн шүүмжпэгчийн ярьсанаар түүхээ мэддэггүй, Төмөрбаатар тоглож чадаагүй гэх мэтийн хүний үгээр хүчилж хэлсэн албадмал сөрөг дүгнэлтүүд их байгаа юм. Монголчууд аль болгон гэдсэндээ хөлөө жийлцэж байхав дээ. Ерөнхий масс сайхан кино болжээ, сонирхолтой байна гэж үнэлж байхад судлаач шүүмжлэгчид маань дутуу хараад байх шиг надад санагдаж байна.
Та гонсгор байгаа юм байна. Аргагүй л дээ. Чингис хааны дүрийг бүтээх гэж та асч шатаж явсан. Мөрөөдлөө биелүүллээ.

- Судлаачдын анхаарлыг татаж байна гэдэг бас сайн талтай байж ч болох?

Юм хийсэн хүн шүүмжпэлд өртдөг. Муу юманд хэлэх үг олддоггүй ч гэдэг. Сайн юманд асар их зөрчилдөөн, өрсөлдөөн гардаг. Тэр нь юм болов уу. Нөгөөтэйгүүр оролцож чадаагүйдээ эсвэл энэ надаас илүү гарчихпаа гэдэгтээ байдаг юм уу, миний зохиолоор хийсэнгүй гэдэгтээ байдаг юм уу, их тийм хорсол өрнүүлж, жижигхэн бодол өвөрлөсөн судлал шүүмжпэл яваад байх шиг санагдах юм. Монголчууд бид чинь цөөхүүлээ шүү дээ. Эв түнжин бидэнд хэрэгтэй, уг нь.
Саяхны сонин дээр манайхыг Улаанбаатар кино фестивалийг голсон гээд биччихсэн байна лээ. Үнэндээ өөрсдөө энэ киног оруулахгүйн төлөө тэмцэж байгаа хүмүүс байсан. Хэрвээ оруулчихвал асар их хэл яриа дэгдэхээр нөхцөл байдал бэлтгэгдчихсэн байсан. Бид үнэхээр хэл ярианаас залхчихлаа. Кино гарахгүй гэнээ, мөнгө төгрөгөө хоорондоо идэж уучихсан гэнээ, энэ кинонд баахан хөгшин улсууд тоголсон гэнэ, Л.Эрдэнэбулган кино хийдэг гэж ямар юм байдаг юм...Асар их яриа, асарихшүүхзарагболж байсан. Үнэндээбидиймюмнаасзалхажбайна. Тиймээс заавал тэр фестиваль энэ тэрд нь ороод байх шаардлага алга. Тэртэй тэргүй ойлгомжтой, ард түмэн маань шохоорхон үзэж, ам сайтай байгаа нь бид нарын хувьд бэлэг, шагнал.

- Та “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Чингисийн дүр надад оногддогүй юм бол Жамухыг би ингэж гаргана хэмээн шаралхаж, үнэхээр ч сайн бүтээж байсан. Та хувьдаа Жамухыг гаргасан дайны Чингист тоглож чадсан уу? 

Тэр үед нэлээн залуу байж дээ. Их эрч хүчтэй, энергитэй дүрдээ ордог байж. Өнөөдөр Төмөрбаатарын хувьд
дотогшоо, ухааныг нь гаргах гэж оролдсон, нүдээрээ тоглох гэж хичээдэг болчихсон. Жамухын дүрийг бүтээхдээ нэлээн шазруун, хүчтэй сэтгэлтэй тоглож байлаа. Дүр нь ч тийм юм даа. Өнөөдрийн Тэмүүжин маань нэлээн ухаалаг, бодлоготой.
Жүжигчний хувьд Тэмүүжин эгэл жирийн хүн юм, тэр дундаа 13-р зууны тэр олон түмний дундаас онцгойрч, ухаан, заль, суу, билэг оюунаар тодорч гарсан хүнийг л гаргах гэсэн юм. Д.Мягмарсүрэн,шүүмжлэгчийн бичсэнээр Чингис хаан ерөөсөө л мундаг, эхээс төрөхдөе л суу билэгтэй охиддоо хошуу дэвсдэг аав. байж л дээ. Хэдийгээр эхээс нөж атгаж төрсөн гэсэн домог яриа байдаг ч тэр чинь хүн шүү дээ. Авьяаслаг хаан, ухаантаи жанжин болж дэлхийн талыг эзэлсэн. Тэр ч учраас ухаан, дотоод сэтгэлээр тоглохыг би оролдсон. Тэрийг харж чадаагүй байна лээ л дээ. Харин ард түмэн маань харчихсан байна билээ.

- Ер нь манайд кино судлал, шүүмжлэл хэр мэргэжлийн түвшинд хөгжсөн юм бэ?

- Ерэн оноос хойш ер байхгүй байсан ш дээ. Сая л “Чингис хаан кино гармагц судлаач, шүүмжлэгчид маань нэлээн тодорч гарч ирлээ. Тэгэхээр зэрэг сайн бүтээл хийсэн юм болов уу гэж бодож баигаа. Хүмүүсийн сонирхлыг татаж, ухааныг тэлж, уурыг нь хүргэж, оюун санааг нь тэлсэн болохоор.

- Та өөртөө таалагдсан уу?

- Бүх уран бүтээлчид хэлдэг юм даа, ямарваа шнонд тоүпочухоод дараа нь өөршгөө өөрийгөө хара* «яч* ба^даг. Их халуун баидаг юм. Яасан л бол доо, за ямар ч байсан үзэгчид үзээд яах бол гэж л санагддаг юм даа. Өөрийгөө хараад байнга л голж байдаг. Гэхдээ өөрийн бодсон санасанаа хийж чадсанаа харахаар бахархмаар ч юм шиг.

- Хүн өөртөө таалагдах, бусдад таалагдах гээд таашаалын тухай олон үзэл баримтлал байдаг. Та аль бүлэгт хамрагдах вэ?
- Би өөрийнхөөрөө амьдардаг. Хүнд таалагдах гэж амьдрахыг би ойлгодоггүй. Хамгийн дургүй зан гэвэл тэр. Хүнд таалагдах гэж амьдарсан бол өнөөдөр Төмөрбаатар дарга даамал болчихсон, эсвэл учиргүй гавъяат жүжигчин, аягүй бол Ардын жүжигчин болчихсон явах байсныг үгүй гэх газаргүй. Зарим улсууд ярьдаг юм даа. Төмөрбаатар их хүн муутай, муу жүжигчин, царай муутай гэх мэтээр. Хэлэх муу үгээ олж ядсан ийм олон ярианууд байдаг юм. Хэн ингэж яриад байгааг ч би мэддэг. Гэхдээ би тэр улсууд дээр гүйж очоод элдэв янз болоод байдаггүй. Залуудаа бол их шазруун, омогтой, намайг муу хэлсэн хүн дээр давхиж очмогцоо уур, шараа гаргадаг байлаа. Одоо больсон. Би аль болох хүнд туслах гэж, хүний зовлонг ойлгох гэж хүнтэй нөхөрлөх гэж насаа барж байгаа. Гэвчиг муу хэлдэг. Хүнд таалагдахгүй байгаа учраас энэ байх л даа. Гэтэл би хүний өмнө сөхөрч, сөгдөж, долигнож. нялаганаж, юм барьж гүйж чадахгүй. Тийм зан надад байхгүй. Би өөрийнхөөрөө амьдарна.Ээж маань ч ийм занд сургасан. Юм хийвэл дуустал, чинээнд нь тултал хийдэг. Хүн жаахан эвгүй зан гаргахаар би хаячихдаг юм. Нэг тийм дутагдал бий.

- Уучилж чаддаггүй гэж үү?

- Уучилна гэдгийг би угаасаа мэддэггүй. Зүгээр мартчихдаг юм. Энэ зангаасаа болж амьдралдаа олон ч алдаж байсан. Тиймэрхүү муу зан бий, бий.
Хүн өөрийнхөө төлөө, амьдралынхаа төлөө явж байгаагаас хойш алдаа дутагдал байлгүй яахав. Хүн ш дээ. Зөндөө алдаа дутагдал бий. Төмөрбаатарыг 100 хувь гэж үзэхэд 80 хувь нь алдаа дутагдал бий. Би хаана ч нуухгүй. Түүнийгээ зөндөө ч ашиглуулдаг.

- Тэгвэл энэ цагийн өндөрлөгөөс эргээд харж байхад дээрхи алдаанууд таны зан араншингаас болсон байдаг уу аль эсвэл хувь төөргийнх үү?

- Хоёулангаас нь болдог. Залуу байхдаа би зан араншингийн хувы хурц, уурлаж хэрэлддэг байв. Гэхдээ зодоон цохион хийж байгаагүй. Хувь төөргийн алдаанууд надад зөндөө олон тохиолдож байлаа Наад зах нь гэхэд сониуч зангаасаа болоод амьдрал дээрээ ч, ажил дээрээ ч ямарваа нэгэн буруу үйлдэл хийж, маш их алдаж байсан Хоббиноосоо болж ч алдаж байсан. Сүүлийн үед ганцаараа байх их дуртай болж байна. Амьдралаа их эрэгцүүлж боддог болчихдог аж. Тэгэхэд монголчууд 60 хүрч ухаажаад 61-тэйдээ үхдэг гэдэг үг л санаанд ороод байдаг юм. Би ч их олон юман дээр алдаж явж дээ, олон юм ухаарахгүй явж гэж бодогдох юм. Болгоомжгүй алдаанууд давтагдах юм. Харин хувь заяаны алдаанууд дахиж давтагдахгүй.

- Бүр сониуч зан хөдөлчихлөө. Таны амьдрал, хувь төөрөгт нөлөөлсөн сэтгэлээс гардаггүй том сургамж үлдээсэн алдаа нь юу юм бол?- Аав маань анд хорхойтой хүн байсан юм. Буунууд нь бидэнд үлдсэн. Би багаасаа буунд их сонирхолтой. Янз бүрийн дуу цуглуулдаг. Нэг буу бариад үзэхээрээ бариад, аваад явмаар санагддаг. Романтик гэх юм уу даа. Тэр байдлаасаа болоод алдчихдаг. Ухаандаа нэгудаа театрын бууг барьж гүйж яваад цагдаад баригдаад. Тэр маань харахад буу боловч доторх эд ангиудыг нь салгачихсан өөрөөр хэлбэл ямар ч аюулгүй болчихсон эд л дээ. Түүнийг сониучирхаж гайхуулах гэсэн юм уу, буу гаргавал хүмүүс яаж айх бол гэж бодсон уу, биедээ авч явж байгаад цагдаад баригдчихсан хэрэг. Театрын эд зүйлсийг зөвшөөрөлгүй авч гарсан учраас хулгайн хэрэг болчихдог юм байна. Тэгж театрын буу “хулгайлсан” хэргээр баахан бангадуулав. Гэхдээ ял эдэлж байгаагүй л дээ. Дараа нь бас л нэг бууг тайзан дээр өөрийн дураар буудчихдаг юм байна. Түүнийг хэн цагдаад мэдээлчихсэн бүү мэд, цагдаа нар, иргэн хүнд байлдааны зэвсэг байж болохгүй гээд бууг маань хураагаад авчихсан. Одоо болтол тэр хобби маань байдаг. Гэхдээ ан гөрөө хийнэ үү гэхээс буу цуглуулахаа больчихсон. Хаширсан, айсан гэх үү дээ. Энэ мэт болгоомжгүй үйлдэл, хууль зүйн талаар мэдлэг нимгэн байсны балаг бий.
Нөгөөтэйгүүр амьдралдаа нэлээн их алдаа хийсэн. Залуу насандаа ханиа сонгож чадаагүй, хүнээ таниагүйгээсээ болж ханилж байсан ханиасаа салж байсан үе бий. Одоо харин сайхан амьдралтай, сайхан үр хүүхдүүдтэй, алдахын аргагүй эцэг явж байна.

- Ер нь ханиа зөв сонгохын ач холбогдлыг та юу гэж үздэг вэ?

- Сүүлийн үед их боддог сэдэв маань энэ болчихоод байна. Би өөрөө хоёр охинтой. Том болоод хүнтэй сууна. Миний хувьд бодоход наад зах нь эзний нь шинжихээр эх эцгий нь шинж гэх монголчууд хэлдэг дээ. Өөрөөр хэлбэл эцэг эх нь ямар хүмүүс юм, ямар удам судартайг нь харах ёстой гэж охиддоо хэлээд байгаа. Би өөрөө тэгж бодож яваагүй, танилцаад, хайр сэтгэлтэй болоод суучихсан. Болно гэж бодсон. Удам судар, эцэг эх нь ямархуу ухамсар, боловсролтой хүмүүс байсан гэдгийг л сайн харах хэрэгтэй байсан байдаг.

- Та ер нь яагаад анхны эхнэрээсээ салчихсан юм бэ?

Ерөөсөө хүнтэй суугаад л явчихсан. Би кинонд олон сараар явчихдаг. Нэг удаа явчихаад ирсэн чинь өөр хүнтэй суучихсан байсан. Ярьвал их сонин, айхтар түүх л дээ. Миний нэг найз нэг хүүхэнтэй танилцаад үерхэж байгаад ханилж сууя гэж л дээ. Тэгтэл найз маань Төмөрбаатараас асууж байж болно, миний найз учраас гэж. Тэгээд над дээр ирээд Төмөрөө, намайг нэг хүүхэн сууя гээд байна. Би өөрөө ДУРгүй байна, яах уу гэхээр нь би, “Төмөрбаатар зөвшөөрөхгүй байна” гэж хэлээд л больчих гэлээ. Бас их болгоомжгүй байхгүй юу. Тэгээд найз маань Төмөрбаатар зөвшөөрөхгүй байнаа гээд больчихож. Тэгтэл яг тэр бүсгүй манай анхны эхнэр болох хүний оюутан цагийн нэг ангийн бүсгүй байж. Тэгээд кинонд явсан хойгуур нөгөөдөхийг чинь авч хүнтэй танилцуулаад, гэр бүлийг салгах үйл ажиллагаа явуулчихсан байдаг. Өөрөөр хэлбэл Төмөрбаатараас өшөөгөө авсан нь тэр.

- Аймаар юм. Танд хүнд байсан байх даа?

Одоо яахав дээ. Хоёр хүний нэг нь дургүй бол нөгөөх нь хойноос нь яаж ч хөөгөөд эргүүлж авч чаддаггүй гэдэг шүү дээ.

- Хайр дурлал бол хүмүүс гэр бүл болох хамгийн том шалтгаан. Хайр дурлал таны амьдралд ямар үүрэг нөлөөтэй, хэр хэмжээний байр суурь эзэлдэг вэ? Мэдэхгүй ээ, миний амьдралд нэг ийм юм байдаг юм. Гэр бүл дээрээ сайхан байхаар ажил бүтдэггүй. Ажил дээрээ их сайхан амжилт гаргахаар гэр бүл бүтэлгүйтдэг. Ийм юмнууд их тохиолдож байсан.
Хайр сэтгэл, ханилж суух гэдэг их өргөн ойлголт юм. Тийм бай гэж би залуусыг сургаж байгаа юм биш л дээ. Бидний өвөг дээдэс яагаад ийм УДам судрын хүүхэнтэй хүүгээ гэрлүүлнэ, ийм айлаас хүргэн оруулна гэж дандаа удам судраар нь судалж, язгуур угсаагаар нь мэдэж байж суулгадаг байсан юм.Их учиртай.Нөгөө талаар би боддог юм, аав маань ээжээс хорь ах. Хорин насны зөрөө гэдэг үзэж харсан юмаараа ч, элээсэн оймсны тоогоороо ч хамаагүй илүү байж таарнаа даа. Тэгэхээр амьдралыг аваад явах ухаан суучихсан, тийм ч учраас тэр гэр бүлд тогтвортой, халуун бүлээн байдаг гэж би боддог. Юу ч болоогүй байж суугаад, хүүхэд гаргачихдаг Эхнэр нь хүүхдээ хараад гэртээ суугаад байдаг, залуу нь гадуур найз нөхөдтэйгээ уулзаад явдаг. Хардана, ойлголцохгүй. Тэгээд яах гэж үүнтэй суув аа гэж амаа барьдаг. Энэ мэтээс болж гэр бүл салж сарних асуудал их гарч байгаа байх. 
Залуу зандан насандаа явдагаа яв, үздэгээ үз, сурдагаа сур, амьдралыг үз, хар, мэдэр. Тэгээд амьдралыг би авч явах чадалтай болсон уу гэж асууж байж амьдралаа зохио. Миний ойлгосон юм энэ л байна. Гэхдээ амьдралд ямар нэг жор байхгүй л дээ.

- Та оюутнаа гэргий болгожавч суусан сүйхээтэй багш. Эхнэрийнхээ задгайдуу, өөрийнхөөрөө аашинд татагдсан тухайгаа та ярьж байсан. Ер нь ямар эмэгтэйчүүд эрчүүдэд таалагддаг юм бол?
- Ингэдэг гэнэ лээ, их хөөрхөн хүүхэн байна гэнэ. Энэ зураачдын яриа шүү. Хөөрхөн хүүхэн бүх муухай юмнаас бүрддэг гэнэ. Нүдийг нь салгаад авбап нэг п биш, хамрыг нъ сапгахаар бас биш. Ганцхан хөөрхөн гэдэг маань юу гэхээр тэр бүх юмны зохицопдоо бий болохоороо хөөрхөн болдог юм байна. Яг үүнтэй ижил хүнд хүнийг татах ямар нэг зан чанар эсвэл гадаад байдал нүүгдаж байдаг.
Миний нэг найз нэг охинтой үерхдэг байсан юм. Бид нар тоглоомоор, чи хөөрхөн охин байж энэ нэг муухай юмны юунд нь дурладаг юм бэ гэхээр, та нарт үүнийх шиг үс байхгүй, би үсэнд нь дурпадаг юм гэж байна. Тэр залуу үнэхээр гоё үстэй. Гэх мэт. Одоо залуучууд царай үардэк т р.эъ. "3>элү^ч"^|р,ч лх сэдлхам бална. Энэ эднрэа
өнгө, мөнгөндөө биш сэтгэпийг нь харах ёстой. Хоёрт, нөгөө л мэдлэг боловсрол, эцэг эх, удам судрыг нь харах хэрэгтэй юм болов уу. Гоё хүүхэн, сайхан хүүүхэн, хөөрхөн хүүхэн гэхээр огт өөр өөр ойлголтууд байгаа биз.

- Тэгвэл Таны гэргий аль категорит нь багтах вэ?

- Манай гэргий үнэхээр хөөрхөн нүдтэй. Гоё нүдтэй. “Сайн байна уу амьдрал минь” кинон дээр миний дурлалын десертацийн ажил бол эхлээд дурласан хүнийхээ сэтгэлийг татах гэж гардаг даа. Түүн шиг эхлээд хичээл ороход нэг тийм задгай зан нь намайг татсан. Сониучирхаад хараад энэ хүний юу нь намайг татаад байна гэсэн чинь, тэр нь нүд байсан. Тэгээд л нүдэнд нь уусаад орчихсон доо /инээв/.

- Та бүсгүйчүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

- Эмэггэй хүн боловсрол, соёл, сул дорой эсвэл дошгин гэх мэт зан чанаруудыг амьдралаас олж авдаг. Олдмол араншингууд гэсэн үг. Ааштай эцэг, эхийн хүүхдүүд аашгүй байна гэж хэзээ ч байхгүй. Сул дорой хүний хүүхэд сул дорой л байна. Эсвэл хэт хэрцгий хүний хүүхэд баригдмал, дорой, бодож сэтгэх чадвар нь хүртэл зогсонги болдог. Тэгэхээр энэ тал дээр ийм, тийм гэж хэлэхийн аргагүй. Ганцхан юм гэвэл эмэгтэйчүүд маань энгийн, байгаагаараа, хэнтэй ч харьцчихдаг 
байгаасай. Өөрийнхөө хөөрхнийг мэдэрсэн хүүхнүүд их зантай. хямсагнуур байдаг юм гэнэ лээ. Би тийм хүүхнүүдэд үнэхээр дургүй. Яадгийм бэ, муухүн байж болно, зүгээр мэндлээд, үгсолиод өнгөрчихөж болно биз дээ. Би өөрөө царай муутай болохоор тиймэрхүү юмнууд миний нүдэнд их соргог тусдаг байхгүй юу. Гайгүй залуучуудтай явж байгаад хүүхнүүдтэй уулзлаа гэж бодоход өнөө хүүхнүүд тэр залуустай харьцаад надтай харьцахгүй байх ч юм уу. Тэгээд ирмэгц л дургүй хүрээд явчихдаг. Тэгээд л гэнэт бардамнах сэтгэл төрдөг юм. Би чинь сайхан эхнэртэй, сайхан гэр бүлтэй хүн ш дээ, үүнтэй харьцах ямар шаардлагатай юм гэж бардамнах сэтгэл төрдөг юм. Эмэгтэйчүүдийг энгийн байгаасай л гэж хүсдэг.

- Таны отгон их жаахан байх шүү. Хэнз охидын аав их нялхарч, уярдаг гэдэг?

- Одоо гуравтай. Манай гэр бүл их халуун шүү дээ. Миний охины тэр ааш аяг бид нарыг хааш нь ч гаргахгүй барьчихдаг. Ухаандаа хүүхдүүд томорчихсон бол би гэр лүүгээ нэг их яарахгүй, биллъяард тоглоод алга болох ч юм уу. Гэтэл юун түрүүнд тэр жаахан амьтан бодогдоод гэр лүүгээ яарах сэтгэлтэй болчихдог юм байна. Ярьдаг сэдэв нь хүүхэд. Гэр дотор орилоон, чарлаан, тэрнээс өөр ярих юм байхгүй. Манай гэр тэр бяцхан амьтны л ноёрхол. Хэнз гэдэг утгаараа ч юм уу, хамаг биеэ дэвсээд л өгчихөж байгаа юм.

- Та анх хэдтэйгээ аав болж байсан бэ?
Хорьтойдоо аав болж байсан юм.

- Нэлээд эрт аав болж. Тэр үеийн мэдрэмж?

Залуу байсан болохоор нээх их сэтгэгдэл төрж байгаагүй. Ганцхан их сонин байж дээ. Би аав болчихлоо, надаас ямар хүүхэд гарсан бол гэж сониуч зан хөдөлнө. Тэгээд хараад л байдаг. Ер нь анхны хүүхэд хүний сонирхлыг их татдаг. Яаж том болох бол, хөлд хэзээ ордог юм бол гээд ажиглаж гарна. Гэхдээ бага байхад нь салчихсан юм л даа. Эхнэртэйгээ 15 жил амьдарч байна. Суугаад хоёр, гурван жил явж байж том охиноо гаргасан. Тэрнээс арваад жилийн дараа бага маань төрсөн. Их үнээр олдсоон. Хүүхэдтэй болохгүй энэ тэр гэж, эмчилгээ арчилгаа хийж байж төрсөн дөө.

Мөнхийн сэдэв гэж болохоор нууц амраг, гуравдагч хүний талаар та ямар бодолтой явдаг вэ? Гэр бүл ийм асуудалгүй амьдрахын тулд яах ёстой вэ? - Нууц амраг гэдэг бол гэр бүлийнх нь хувьд үгүйлэгдэх юм, тархины хэсэгт зай гарсан учраас бий болдог эдүүд гэж би боддог. Байх ёсгүй ч гэж хэлж чадахгүй, байх ёстой ч гэж хэлж чадахгүй нь. Нууц амрагтай болъё гэж боддог хүн их ховор байдаг болов уу. Амьдралын нөхцлөөс аяндаа бий болдог зүйл байх. Төмөрбаатар гэдэг хүний хувьд, нас ахисан гэдэг утгаараа ч юм уу, өнөөдрийн миний насан дээр тэгж явах завсар алга. Би маргааш л өнхрөөд өгч магадгүй. Тиймээс үр хүүхдүүдийнхээ төлөө юм хийх ёстой. Тийм учраас хэдийгээр харьяалагдах байгууллага байхгүй ч завгүй ажиллаж байна. Залуу зандан насандаа, сул чөлөөтэй явах үедээ энд, тэнд явж, янз бүрийн үйлдэл хийж байсаан.

- Та амьдралынхаа хамгийн хүнд бас аз жаргалтай үеийг дурсаач?

- Миний хамгийн аз жаргалтай үе өнөөдөр явж байна. Би юунд ч санаа зовох явдалгүй, өөрийнхөө бодож санасан зүйлийг хийж чадах сэтгэл зүй төлөвшсөн, мэргэжлийнхээ ямар ч ажлыг хийж чадалтай болсон үедээ явж байна. Нөгөөтэйгүүр миний амьдрал тогтчихлоо. Эхнэр, үр хүүхэддээ хайртай юу, хайртай. Хөдөлмөрийнхөө үр шимээр олсон хэдэн төгрөг минь байна уу, байна. Өнөөдөр юугаар ч дутахгүй амьдарч байгаа учраас аз жаргал минь оршиж байна.
За яахав, сэтгэл шаналгасан, амьдралын хар өдрүүд олон байсан. Ухаандаа ерээд оны үед би архи ууж байсан. 1995 он хүртэл нэлээн их уусан шүү. Эхнэрээ архи ууж, хоёр жил гаран их зовоосон. Эхнэртэйгээ сууж байхдаа архи уудаг байсан. Тэгээд яагаад намайг тоогоод суучихсан юм бол гэж гайхаад байдаг юм. “Миний хань өвгөнийгөө яг тэр архи ууж байх үед яагаад намайг тоогоод суучихсан юм?” гэж асуухаар “Мэдэхгүй”, би багаасаа л их том нэр төртэй гоё хүнтэй сууна гэж боддог байсан. Тэрэнд л татагдсан байх” гэж эхнэр маань ярьдаг юм. Тэгэхээр зэрэг би эхнэртээ айхтар том нэр хүндтэй, том хүн санагдаж л дээ.
Тэр архи ууж байсан таван жил маш муухай өдрүүд. Би яаж ийм айхтар ундааг ууж байсан юм бол гэж бодохоор гайхаад байдаг юм. Одоо архи уучихсан хүмүүсийг харахаар үнэхээр сэтгэл зовдог. Үнэрийг нь ч авч чаддаггүй. 1993 онд эхнэртэйгээ суугаад, хоёр жилийн дараа гэнэтхэн л нэг өдөр “За өвгөн нь маргаашнаас хойш архи уухгүй. Би чамайг зөндөө зовоолоо” гэж хэлээд л хаячихсан. Арвангурван жил огт архи амсаагүй. Одоо бол айраг ч бараг ууж чадахгүй.

- Архи уух бас шалтгаантай. Тэр нь юу байсан бол? 

- Шалтгаан ч гэж дээ, ухаандаа ерэн оноос хойш биеэ тоосон юм болов УУ даа. Мөнгө төгрөг нь илүү гарсан юм болов уу. Их аархаж, онгирч байсан үе юм болов уу даа. Хүн яаж ч ярьсан солиор, чиний мөнгөөр уугаагүй, би өөрийнхөө мөнгөөр ууж байна гэнэ.
Ерээд он гэдэг миний ид мандаж байсан үе. Залуу ч байж дээ. Аархаж л уусан юм уу даа. Тэнэгийн дотор амгалан гэгчээр би аливаа юманд сэтгэл зовниод байдаггүй хүн. Нэг эхнэрээс саллаа гэхэд, ухаандаа би өөрөө салж яваагүй учраас би тэр хүнд муухай харагдахыг хэзээ ч хүсдэггүй. Хаягдсан гэх муухай юм л даа. Тэр хүн амьдралаа өөрөө мэдээд яваад өгсөн учраас би аль болох гялалзаж, тэр хүн Төмөрбаатартай сууж байдаг байж дээ гэж амаа барьтал нь ажиллана, нэр хүндтэй амьдарна гэж боддог. Тийм зан надад байдаг. Тэрнээс хэн нэгэн намайг гомдоолоо гэхэд сэтгэл санаагаар унаад, хэрэг төвөгт ороолцолдоод байх хүн би биш.

- Тэгээд бодохоор амьдралын зовлон бэрхшээл хүнийг хурцалдаг ч юм шиг?

- Тийм. Гэхдээ үүнийг туулж чадах ч хүн байна, чадахгүй ч хүн байна. Ер нь хүн жаргал даадаггүй гэж үнэн үг юм байна лээ. Жаргалтай мөчид л хүн сагсуурч, онгирч, аархаж явдаг. Зовлон үзээд ирэхээрээ зовлон үзэх хэрээрээ хүнийг ч ойлгодог болно. Тэвчээр хат ч сууна. Жаргал хүнийг мөлийлгөдөг. Юм бодогдуулдаггүй.
Би эр хүн байхыг л хичээдэг. Эр хүн гэхээр мангардуу, бодь, бие бялдар сайтай гэх талаасаа биш. Наад зах нь зовлонг даах сэтгэлийн тэнхээтэй, хүнд тусалъя гэвэл тусалсан шиг тусалж чадах, муугаар ярьвал зодолдвол зодолдчихдог. Би хүнийг зоригийг их үнэлдэг юм. Зоригтой хүн шулуун шударга байдаг. Өөрөөр хэлбэл буруу үйл хийж байгаа ч түүндээ үнэнч байх, сайн үйл хийж байгаа бол түүндээ үнэнч байх ёстой гэж боддог. Урвамтгай, шарвамтгай эсвэл шийдмэг бус улсууд хувь хүнийхээ ч хувьд, гэр бүл, улс орныхоо ч хувьд асар сөрөг муу нөлөөтэй. Үзэл бодолдоо үнэнч үлдэх нь эр хүний гол чанар гэж боддог. Сэтгэлийн тэнхээ эр хүнийг авч явдаг юм даа.

- Та анхны эхнэр, хүүхэдтэйгээ уулздаг уу?
- Үгүй. Польшид байдаг юм л гэнэ лээ. Хүүхэд маань утсаар ярьдаг. Би энд ингэж явна, тэгж явна гээд ярьдаг. Том л доо, гараас гарчихсан. Өөрөө эхнэр хүүхэдтэй болчихсон.

- Хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөр тийш нь хандуулъя. Та мэргэжлийнхээ хувьд ямар нэг харьяалалгүй болоод ч тэр үү, ажил хийхгүй байгаа юм шиг харагдаад байх юм. Драмын театр бол таны байх ёстой газар. Тэнд тавигдаж байгаа жүжгүүдэд та хааяа ч болов яагаад тоглодоггүй юм бэ?
- Тоодог бол тогломоор байна. Гэхдээ Монголд урлагийн улсууд их байна ш дээ. Маш олон урлагийн сургуулиуд байна, олон залуус төгсөж байна. Над муугаар яах вэ дээ. Нөгөөтэйгүүр, би Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байсан хүн. Дараа нь И.Нямгаваа гэдэгхүн тэртеатрыг устгаж үгүй болгож олон хүн ажилгүй болсон. Олон хүн сэтгэлээрээ ч, амьдралаараа ч хохирсон. Тэрний нэг нь би. УДЭТ-д ажиллая гэхэд тэнд өмнө нь ажиллаж байгаагүй болоод ч тэр үү, мэдэхгүй ажиллаж чадаагүй. Хоёр жил хэртэй ажилласан. Надад нэг их таалагдаагүй. Тэгээд хувиараа чөлөөт уран бүтээлчээр ажиллана гээд гарч явсан. Манай дүү ч ялгаагүй, чөлөөт уран бүтээлчээр ажиллана гээд гарч явсан. Уг нь драмын театрын хүн шүү дээ, Төмөрхуяг маань. Болдоггүй юм байна лээ, тэр хүмүүсийн янз бүрийн ааш араншин, хийж байгаа үйлдэл, юу гэдэг юм, найр тавих, долигнох мэтээр явж чадахгүй учраас зохицоогүй. Ертөнцийг үзэх үзлийн хувьд таарахгүй юм билээ. Их хэцүү.

- Гэхдээ тэнд тавигдаж байгаа жүжгүүдийг үзнэ биз?

- Үзнэ ээ. Би их сонин, ер жүжиг, кино үзэж чаддаггүй юм. Сэтгэлээрээ үздэг болохоор хажуу хавийн хүмүүсийг цохиж нудрах, гар хөлөө сарвалзуулаад, хашгираад бусаддаа саад болоод байдаг юм. Тэрнээсээ зовоод театрт бараг очдоггүй. Хүмүүс жүжгээ үзэх биш намайг харж инээсээр байж таарна. Нүд ам, хамар их сонин болно.
Монголын урлагийн хөгжил гээд ярьвал хүмүүс янз бүрийн л байр суурьтай байдаг. Зах зээлийн нийгмийн араншингаар олон ч хүн хошин шог, шоу урлагт хүч үзэж байна. Та ямар бодолтой явдаг вэ?
Үнэн ш дээ. Олигтой жүжигчид Драмын театрт байхгүй, дандаа шоунд явж байгаа ш дээ. Драмын театрт жүжиг үздэггүй нэг шалтгаан нь Драмын жүжигчдэд хэл байхгүй. Мэргэжпийн яриагаар бол хэлний дикц байхгүй. Жүжгийнхээ хэл яриан дээр анализ хийдэггүй. Зүгээр л үг цээжпээд гардаг. Дүр гаргана гэж байдаггүй. Ийм юмнууд харагдаад байдаг. Улаанбаатар төдийгүй, Монголдоо ганцхан театр шүү дээ. Би ойлгодоггүй юм, үнэхээр. Уг нь Хүүхэд залуучуудын театр байсан бол би тэндээ л ажиллаж байх байсан. Нэг хүний балгаас болж бүхэл бүтэн театр устгаж үгүй болно гэдэг миний хувьд хүлээн зөвшөөрөмгүй асуудал. Би их тэмцсэн. Ялагдчихсан. Мөнгө төгрөгтэй улсууд өнөөдөр юуг ч хийж байна. И.Нямгаваа хахуулиар тэр театрыг үрэн таран хийж, эцэстээ ХААН банкинд байрыг нь зараад дууссан.

- Уг нь И.Нямгаваа найруулагч чадалтай найруулагч. Хэлж ярьж байгаагаас нь үзвэл ихухаантай, уужуу дотортой хүн шигсанагддаг. Урлагтаа хайртай сэтгэл байсан баймаар юм. Та түүнтэй хамгийн сүүлд хэзээ нүүр тулсан бэ? Тэр юу гэж байх юм бэ?- Сайхан яриад, үйлдэл нь зөрдөг хүмүүс алийг нь тэр гэх вэ. Хөхөө шиг сайхан донгодоно гэж ярьдаг даа. Сайхан донгоддог. И.Нямгаваагийн хувьд Хүүхэд залуучуудын театрыг сөнөөсөн асуудал ёстой нөгөө Төмөрбаатарыг хүн муутай гэж ярьдаг шиг И.Нямгаваа хүн муутайнх байхгүй юу. Тэр олон хүнийг ажилгүй болгож, бүхэл бүтэн 50 жил хөгжсөн төатрыг үгүй хийж, зөвхөн өөрийнхөө баяжихын төлөө үүнийг хийсэн. Тэрнээс энэ хүн төрд юу ч хийгээгүй. Сайн найруулагч байж болноо. Би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ уран бүтээлчид бид, чи хэрвээ хүн муутай бол ямар ч дүрийг сайн бүтээж чадахгүй, амжилт ч байхгүй гэж ярьдаг ШҮҮ дээ. Нэг л том найруулагч, нэг л сайхан ярьдаг хүн яваад байх юм билээ. Жүжигчдийг муулаад л, муусайн архичид, мөнгөний төлөө л ажилладаг ухамсар муутай хүмүүс гэх мэтээр. Өөрөө яачихсан юм. Бүхэл бүтэн театрыг сөнөөж, мөнгийг нь идчихээд, одоо Амгаланд том хаузтай, дутагдаж гачигдах юмгүй, Америк, Монгол хоёрын хооронд хэсүүчилж, тэнэсэн мөнгөтэй хүн л болж хувирсан. Гэтэл тэнд ажиллаж байсан уран бүтээлчид яав? Өнөөдөр харьяалагдах байгууллагагүй, тэтгэвэр тэтгэмж авах хөдөлмөрийн дэвтэр ч үгүй хоцорсон. Ядахдаа баяжсанаа бодоод жүжигчдээ муулахгүй явж болох байсан даа.

- Ер нь энэ театрын хувь заяа Цагааны Цэгмэд агсаны үр хүүхдүүдийн амьдрал, уран бүтээлд муугаар нөлөөлсөн гэдэг. Хэр зөв гаргалгаа вэ?
- Зөв шүү дээ. Надад бол гүнзгий толбо суусан байдаг юм. Цагааны Цэгмэд гэдэг хүн тухайн алтан үедээ толгой дээр нь цахиур хагалж явсан жүжигчин. Өнөөдөр урлагийнхан Цагааны Цэгмидийн хүүхдүүд яахаараа мундаг байх ёстой юм, Цагааны Цэгмид юу юм гэдэг үзлээр бид нартай харьцдаг. Ерөөсөө тэгж харьцдаг.

- Яагаад?

- Бүү мэд. Ерөөсөө л тэгдэг. Өнөөдөр өөр ямар нэг жүжигчин хүний ой. дурсамж болохоор хөл хөөрцөг болж гүйдэг. Цагааны Цэгмэдийнх гэхээр чив чимээгүй. Би аавынхаа 90 насны ой, 100 насны ойг хийж байсан. Өөрийн хүрээнд, хэр хэмжээндээ. За яахав, Драмын театр тусалж байсаан, үнэн. Гэхдээ нэгтийм хэмжээнд. Зууны манлай жүжигчин гэж явдаг ш дээ, манай аав. Тэгэхэд зуун нас нь болж байхад төр нь ч анхаараагүй,түмэн ньанхаараагүй.Урлагиинтүмэн шүү. 3үгээр нэр төдийхөн өнгөрсөн. Гэхдээ үүнд гомдохгүи ээ. Тэртэи тэргүи Цагааны Цэгмидийн хүүхдүүд урлагт толгой цохиж явна. Чадна...
Бас л атаа жөтөө. Би тэгж л боддог. Өнөөдөр би Чингис хаанд тоглолоо. Миний эргэн тойрон атаа жөтөө сүлж байна. Хар хэл ам^ цагаан хэгиаи Энэ ойлгомжтой. Би хариуцлагаа үүрээд, өөриинхөө бодож санаснь^ бүрэн гүйцэд хийгээд л гараад явчихсан. Намаиг муулж, элдвээр хэл бай?аа улсуудыг би мэдэж байна. Надад нэр нэрээрээ дуулдцаг юм ш дээ. Үнэхээр чадваргүй улсууд ийм зан гаргадаг. Сөнөчихсөн улсууд у хийхэв хүн муулж, хар хороо хийдэг. Бардамнанаа. Хүн бардамнах үед бардамнана. Үй үедээ бардамнах^й. Өнөөдер тер засаг ч гэсэн намаиг намын харьяалалаар /би Ардчилсан намын гишүүн л дээ/, Төриин шагнал буцааж өгсөн гэдэг нэрийн дор гавьяат жүжигчин ч өгдөггүи ш дээ.

- Та тодорхойлолт өгч байсан уу?

- Намайгтодорхойлох ч газар байхгүй. Гэтэл энэ яана даа гэсэн жүжигчин гавьяат болчихсон байдаг ш дээ. Сонин.

- Та гомдоно биз?

- Гомдоод ч яахав дээ. Төр засаг нь тэгж байгаа бол гомдоод яахвэ лээ Тэртэй тэргүй ард түмэн намайг хайрлаж, үүргээ биелүүлж яваа уРнэлдэ?ДюмҮш дээ. Юм л болохоор Төрийн шагнат, өгөөд байхад буцаадаг хүнийг яах юм гэдэг юм гэнэ лээ. Хуучинсаг, бүр ядарсан зан байгаа биз дээ.

- Та ер нь Төрийн шагналаа яагаад буцаачихсан юм бэ?
- Тэр бүр хүнд оноогддог цол биш. Тэгээд ч та хар залуудаа авсан...Тэр чинь өөр асуудал. Ярьвал их юм байгаа. Би 25 настайдаа Төрийн соёрхолт авсан Ногөе л атаа, жетее намайг тойроогүи, даирсан. Согтуу хөлчүүгээр ирж миний тэмдгийг мушгиж, тасдаж хаячихаад энэ зэвтэй төмреө ав гэж өөрөө чулуудсан гэх мэтээр яриа үүсэж..Минии алхам тутамд, гишгэх бүрт мөр хөөж атаархдаг байсан. Буруу:хүүадэд өгчихөж, ийм залуу хүүхдэд өгөөд баихдаа яадаг юм. ЗаримI нь бүр, чи Ю.Цэдэнбалын дүрд нүүрээ харуулчихаад Төриин шагнал авсан, юугаараа авсан юм гэнэ. Хувь хүний хувьд асар их Дарамттаи баисан^ Төмөрбаатар залуу байсан. Энэ нэг тэмдгииг л авчихвал тэр аимаар дарамт арилчих юм шиг санагдсан учраас буцааж өгөх санал тавьсан юм Тэгсэн чинь өнөөдөр АН-ын гишүүн хүн Төриин шагналыг буцааж өгсөн мундаг амьтан гэж хорсдог юм билээ. Гэхдээ яахав ээ, хорсоо л биз. Цөөхөн хүн ш дээ. Ард түмэн биш. 

- Та ямар нэг цол хэргэмгүй нь таны карьер, тантай харьцах бусдын харилцаа, хүндэтгэл зэрэгт нөлөөлдөг үү?
- Би Төрийн шагналт жүжигчин шүү дээ. Гэхдээ манайхан их тэмдгэнд дуртай. Зүүх дуртай. Амьдралынх нь ганц зорилго нь биелчихсэн юм шиг гавьяа шагнал авчихвал болоо л гэж боддог юм шиг байгаа юм. Үгүй ээ, тийм юм байдаггүй юм. Хүн ажиллаж л чадах юм бол ажиллаад л байх хэрэгтэй. Зүүх төмрийн төлөө биш ард түмэндээ юу хийж чадаж байна, тэрийгээ харуулж чадаж л байгаа бол чиний гавьяа тэр юм. Тэмдэг зүүхдээ гол биш.

- Таны өөрийгөө илэрхийлэх, бусадтай харьцахыг харж байхад их омголон, өөрийнхөөрөө, билэг танхай. Товчхондоо бусдаас их өөр, ховор фигур. Энэ таны хувь хүний мөн чанар уу эсвэл мундаг хүний үр удам учраас амьдрал, нийгэм таныг ийм байхыг шаарддаг юм уу?

- Үнэн. Амьдрал шаарддаг. Омголон бардам байхыг амьдрал надаас шаарддаг. Би омголон бардам байгаагүй бол өнөөдөр үхчихсэн байгаа. Би ийм чанараараа дандаа дээгүүр нь алхаж гардаг. Би дээгүүр ч байхыг хүсдэг. Сэтгэлийн тэнхээгээр жаахан дутуухан байсан бол өнөөдөр би архичин болчихсон эсвэл хог дээр явж байх байсан. Үгүй ээ, би нэртэй хүний зүстэй хүү шүү, эцгийнхээ нэрийг хугалахгүйн төлөө явах ёстой. Аав маань тэгж шаарддаг. Амьдрал намайг тэгж шаарддаг. Бурхан ч хэлдэг. Гэхдээ Монголчууд эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж ярих дуртай...

Энд хүний мөн чанарын тухай асуудлыг яриад байгаа юм. Бид даруу байх үедээ даруухан. Гагцхүү юун дээр омголон, юун дээр аархуу байдаг вэ гэвэл, мэргэжил дээрээ. Би чадна, би хийнэ, би заавал үүнийг хийж чадах ёстой. Яагаад гэвэл би нэртэй хүний зүстэй хүү, би Төмөрбаатар гэдэгтээ аархуу байдаг юм. Тэгж байж би цэнэг авна, тэгж байж би хийж чадна. Тэрнээс за даа, би хийж чадах болов уу гэж бодох юм бол хэзээ ч хийж чадахгүй. Эргэлзсэн хүн хэзээ ч хийж чаддаггүй юм.

- Том хүний үр удам байна гэдэг нэг талаар том хариуцлага. Том ачаа. Танд тээртэй байдаг уу?

- Үгүй, харин ч тэнхээ өгдөг. Энерги хуримтлуулж өгдөг. Өнөөдөр би амьс байгаа тохиолдолд намайг муулж, янз бүрээр хэлж болноо. Үхсэн хойне миний бодож санаж явсан, өөрт нь зориулж явсан миний сэтгэли/"" ойлгох байх л даа. Монголчууд дандаа үхсэн хойно нь ойлгодог юм чинь
Танд амжилт хүсье. 
М.Уранчимэг

No comments:

Post a Comment