Сэтгэл судлалын салбарыг таньж мэдсээр цөөнгүй хугацааг бид үдсэн. Бид сэтгэл судлаачид хандсанаар хэрхэн хөгжиж болох, сэтгэл хангалуун амьдрах олон арга хэлбэр бийг мэдэх боломжтой юм. Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй сэтгэл судлалын салбарын талаар ярилцлаа.
-Хавар болж, өвчин сэдрээд гэж ярьдаг. Хаврын улирал сэтгэцэд их нөлөөлдөг юм шиг байна. Хаврын синдром ч гэж хэлдэг энэ асуудлыг сэтгэл зүйн үүднээс хэрхэн тайлбарлах вэ?
-Өвлийн улиралд бүх юм дарагдмал байдаг. Адаглаад л зузаан хувцас өмсдөг. Ер нь амьтад ичдэг шиг л хүн ч гэсэн хүйтэнд их нам гүм тайван болно. Намар нь их эрч хүчтэй байсан бол өвөл буурдаг ч юм уу. Гэтэл дулаан болоход хүний сэтгэл хурцаар эсвэл хурднаар хариу үйлдэл хийдэг. Үүнийг л хүмүүс хаврын синдром, өвчин сэдэрлээ гэж хэлээд байгаа юм. Ер нь хавар илэрч байгаа сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг хаврын улиралтай шууд холбож үзэж болохгүй. Хүмүүс өвөл их тайван тогтвортой байж байгаад хавар болж бүх зүйл тавигдаад ирэхээр сэтгэлдээ баяр баясал, хямрал зэрэг олон зүйлийг мэдэрч гаргаж байгаа хариу үйлдэл гэж хэлж болно.
-Нэгэн үе манай иргэд сэтгэл зүйчид хандахаас ичдэг. Энэ мэргэжлийн талаар ойлголт ч байгаагүй. Одоо харин мэддэг, тусламжийг нь авахыг эрмэлздэг болсон. Гэтэл иргэдэд үйлчлэх сэтгэл зүйчид цөөн байх шиг байна?
-Манай улсад сэтгэл судлалын салбарт төрөөс барьж байгаа бодлого байдаггүй. Сэтгэл зүйч хаана, ямар статустай ажиллах нь ч хуульд заагдаагүй байдаг. Хуульчилсан ганц зүйл нь “Мэргэжлийн сургуулийг төгссөн дээд мэргэжилтэй хүнийг сэтгэл судлаач гэнэ” гэсэн ганц өгүүлбэр байгаа юм. Түүнээс биш хаана, хэрхэн ажиллахыг заагаагүй байгаа юм. Жишээ нь нийгмийн ажилтан багш хаана ямар статустай ажиллах нь тодорхой байдаг шүү дээ. Гэтэл бидэнд тийм зүйл байхгүй. Тиймээс энэ мэргэжилдээ хайртай хэсэг хүмүүс, мэргэжилтнүүд л сэтгэл судлалын салбарын хөгжлийн төлөө бор зүрхээрээ ажилласаар ирлээ. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд бид сэтгэл зүйчдийн нэгдсэн чуулганыг зохион байгуулах гэж байна.
-Ямар байгууллагууд хамтран ажиллаж байна?
-Бид өөрсдийн сайтаар дамжуулж чуулгынхаа үйл ажиллагааг сурталчилсан. Одоогоор 200 гаруй сэтгэл зүйчид цугларахаар болоод байна. Энэхүү чуулганыг манай төвөөс гадна сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг гурван төв хамтарч ажиллаж байгаа. Чуулгын маань гол зорилт өөрсдийн ажиллах орчноо эрх зүйн хувьд баталгаажуулна. Нөгөөтэйгүүр сэтгэл зүйчдийн нэгдсэн холбоог байгуулж, дураараа бие даан үйл ажиллагаа явуулахаа больж хяналттай ажиллана.
-Төр засгаас хяналт байхгүй гэж байна. Энэ удаагийн чуулганд засгийн газрын төлөөлөл оролцох болов уу?
-Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүн ам, хөгжлийн яам, Эрүүл мэндийн яамныханд урилга явуулсан. Цаг заваа гаргаад ирвэл талархах болно.
-Сэтгэл зүйчид цөөн байгаа нь энэ мэргэжлийг олон нийтэд сурталчлах үйл ажиллагаа сул байгаагаас болдог байх?
-Сэтгэл судлаач мэргэжлийн онцлог нь сурталчилгаа хэрэггүй байдаг. Наашаа ир энд сур гэж рекламдах мэргэжил биш. Энэ мэргэжлийг өөрөө дуртай, сонирхолтой хүн л эзэмшиж чадна. Тэгэхгүй бол хүн бүр энэ мэргэжлийг эзэмшихэд тулгарах саадыг давж чаддаггүй. Жишээ нь сэтгэл судлаачаар суралцаж байгаа оюутан олон төрлийн хичээл үздэг. Нийгмийн салбарын мэргэжил мөртлөө тоо бодож, хүний тархины бүтцийг хүртэл судалдаг. Тиймээс хүн өөрөө хайж, хүсч байж сонгодог мэргэжил.
-Сэтгэл зүйчийн нийгэмд гүйцэтгэх гол үүрэг юу вэ?
-Сэтгэл зүйч нийгмийнхээ өмнө алхагч байх ёстой. Нийгэмд тулгамдсан асуудлын гарах гарцыг чиглүүлэгч гэж хэлж болно. Товчоор хэлбэл албан байгууллага, хувь хүмүүсийн сэтгэл зүйн залуурч юм. Нийгмийн гол хүч нь нэгдүгээрт багш, хоёрдугаарт сэтгэл судаач шүү дээ.
-Нийгмийг эрүүлжүүлэхийн тулд олон салбарт сэтгэл зүйч хэрэгтэй. Ер нь мэргэшсэн сэтгэл зүйч хэр байна вэ?
-Монголд бол сэтгэл судлаач л гэж төгсч байгаа болохоос мэргэшиж байгаа юм одоохондоо алга. Өөрөө мэргэжилдээ үнэнч, дуртай учир өөрийн боловсролдоо анхаараад явж байгаа залуу сэтгэл зүйчид байна. Харин мэргэжлээрээ мэргэшихийн тулд гадаадад боловсрол эзэмших ёстой болж байгаа юм. Мөнгөө зарж, гадаадад боловсрол эзэмшсэн сэтгэл зүйчийг ажиллуулах газар олдох нь ховор байна. Тиймээс тэр бүр сэтгэл зүйчээр нарийн мэргэших хүн байхгүй байгаа.
-Нийгэм тэр дундаа өсвөр үеийнхэнд сэтгэл зүйчийн тусламж их хэрэгтэй юм шиг санагддаг. Сүүлийн үед өсвөр үеийнхэн амьдралдаа тохиолдсон бэрхшээлийг даван туулах сэтгэл зүйн чадваргүй болохоор амиа хорлох явдал ихэссэн байх?
-Манай төвийн хувьд өсвөр насныханд зориулсан тусгай хөтөлбөр, номтой. Их удаан хугацаанд бодож төлөвлөж, “Боломж дандаа чиний гарт” хөтөлбөрийг зохиосон. Өөрөөр хэлбэл, өсвөр насныхан төдийгүй насанд хүрэгчид ч боломжийг надад хэн нэгэн олгох ёстой гэж боддог. Гэтэл тийм биш. Боломж бидний гарт байна. Харин тэр боломжийг ашиглах уу, үгүй юу гэдэг нь тухайн хүний сонголт. Өсвөр үеийнхэнд зориулсан энэ хөтөлбөр нь хүүхдийг гэр бүл, найз нөхдөөс нь хол долоо хоногийн вакум сургалтад суулгадаг. Гэхдээ энэ төгс хэлбэр биш. Өсвөр насны хүүхдүүдийг амиа хорлох, хар тамхинд донтох зэрэг сөрөг үзэгдэлд автуулахгүй байхад эцэг, эх гол үүрэгтэй. Гэтэл одоо эцэг, эхчүүд хүүхдээ анхаарах биш өр, лизинг гээд олон асуудалтай байдаг. Эд, материалын хувьд л хүүхдээ хангаж, бусад бүх зүйлийг өөрт нь үүрүүлчихээр хүүхэд маань тэр бүхнийг дийлж чадахгүй олон сөрөг зүйлд орооцолддог. Тиймээс манай сэтгэл судлалын үндэсний төв эцэг, эх, хүүхэд гэсэн сургалтыг зохион явуулдаг. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамт суух ёстой.
-Манай улсад гэр бүл салалт их байна гэдэг. Гэр бүл салалтыг сэтгэл зүйчдийн тусламжтайгаар багасгаж болох юм шиг санагддаг?
-Энэ асуултад хариулт өгөхийн өмнө таниас болон уншигчдаас нэг асуулт асуумаар байна. Монголд гэр бүл болохоос нь өмнө хосуудыг гэр бүл болж чадах уу, үгүй юу гэдэгт бэлт гэх сургалт байдаг гэж сонссон уу?
Үгүй байх. Манай улсад бүх зүйл болоод өнгөрсөн байхад араас нь хөөцөлдөх зуршил байдаг. Хүмүүст ч тэр, төр засагт ч ийм зуршил бий. Бүр салаад хөндийрчихсөн байхад нь эвлэрүүлэх гээд зүтгээд байдаг. Энэ бол ерөөсөө зөв процесс биш. Тиймээс гэр бүл болохоос өмнө хосуудыг хамт сургалтад суулгаж, үнэхээр гэр бүл болж чадах эсэхийг нь тогтоодог байх ёстой юм. Жишээ нь залуу гэр бүлд энэ төрлийн сэтгэл зүйн тусламж хэрэгтэй байна. Манай төр засаг залуу гэр бүлээ орон сууцжуулья гэдэг. Гэтэл нөгөө хосууд маань орон сууцтай болох гэж яваад л муудалцаад салж сарнидаг шүү дээ. Гэр бүлийн гишүүд хамтдаа ямар нэгэн бэрхшээлийг даван туулдаг, нэгнээ ойлгодог байх нь чухал. Гэтэл одоо залуус нэг сар үерхлээ, сууя гээд л явж байна.
-Сэтгэл зүйн хувьд өөдрөг байж чадвал ажил амьдралдаа амжилт үзүүлж чадна гэж боддог?
-Өөдрөг байж болно. Гэхдээ монголчууд сэтгэл зүйн гаднын нөлөөнд их автдаг улс. Тиймээс эерэгээр бодож, сэтгэл зүйгээ эрүүл байлгах нь их хүнд. Гадна байгаа зүйлсээс сэтгэл санаа нь хэлбэлзэж байдаг хүмүүс. Түүнээс биш дотроо юу бодсоноор болдоггүй. Байлдан дагуулалт хийхдээ хүртэл манайхан гаднаасаа эхэлдэг. Дотроосоо өөрөө- сөө хэзээ ч эхэлдэггүй. Өөдрөг байх нь чухал боловч яаж өөдрөг байхыг хэн ч хэлж чаддаггүй. Ангийн багш, дарга нь өөрөө стресстэй байж тэр ажилчин, сурагчдаа яаж өөдрөг байхыг хэлж чадах билээ дээ. Хүн өөдрөг байхаас гадна эрэл, хайгуулч байх нь чухал. Эрэл, хайгуулч хүн өөрөө өөдрөг зүйлийг олж чаддаг.
-Тэгвэл яаж өөдрөг байх ёстой вэ?
-Ямар нэгэн ажлыг барьж ав. Ажил хийж завгүй байгаа хүн бол байнгын өөдрөг байдаг. Ажил багатай, юм бодох завтай хүн л сэтгэл гутралд өртдөг. Ажил хийгээд явж байгаа хүн ажлаа бодоод сэтгэл гутралд өртдөггүй.
-Танай төвийн үйлчилгээний тарифыг сонирхмоор байна?
-Үйлчилгээний тариф мэдээж өөр өөр. Нэг удаагийн сэтгэл зүйн зөвлөгөө авахад хүүхэд 12000, насанд хүрэгчид 15000, гэр бүл 18000 төгрөг байдаг. Манай үйлчилгээг авах хүсэлтэй ч төлбөрийн боломжгүй иргэдэд сар бүрийн гурав дахь долоо хоногийн тав дахь өдрийг бид зориулдаг. Энэ өдөр манай бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй явагддаг.
-Сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Бид өдийг хүртэл ажиллахдаа байн гын үйлчлүүлэгч олонтой бол- сон. Энэ маань л бидэнд ажиллах урам зориг өгдөг. Гэхдээ сэтгэл суд- лаачыг зөвхөн зөвлөгөө өгдөг гэдэг үүднээс нь харах хэрэггүй. Сэтгэл судлалын үндэсний төв улиралд 60-70 байгууллагад очиж сургалт явуулдаг. Бидэнтэй байнгын хамтын ажиллагаатай олон байгууллага байна.
-Байгууллагын сургалтад юуг заадаг вэ?
-Манай төвд байгууллагын сур- галтад зориулсан 12 хөтөлбөр бий. Эдгээр хөтөлбөрөөр хамт олноороо хэрхэн амжилтад хүрэх, өөрийгөө хэрхэн чадваржуулах зэрэг бүх талаар нь хувь хүн болон байгууллагын нийт хамт олонд нөлөөлөх онцлогтой. -Ямар нэгэн байгууллагад үйл ажиллагаа явуулахад саад бэрхшээл тохиолддог. Танай байгууллагын өмнө тулгамдаж байгаа асуудал юу байна? -Одоо ч гэсэн бидэнд бэрхшээл байна. Хамгийн гол нь бид ямар талбар дээр ажиллаж байгаа нь тодорхой бус байгаа юм. Бидний ажлын талбарыг л тодорхой болгох хэрэгтэй байна. Яг л нийгмийн ажилтан хаана ажиллах ёстой нь тодорхой байдаг шиг тодорхой байх нь чухал юм.

Г.НЯМСҮРЭН
No comments:
Post a Comment