Sunday, March 17, 2013

Өнгөний сэтгэл судлал



Та улаан өнгийн өрөөнд байхдаа түгшүүртэй санагддаг уу? Эсвэл цэнхэр өнгийн өрөөнд арай тайван, амарч буй мэт байдаг уу? Зураач, дизайнер мэргэжлийн хүмүүс өнгө хүний мэдрэмж, сэтгэл хөдлөл, зан араншинд хэрхэн нөлөөлдгийг аль эртнээс мэддэг байжээ. Өнгө нь харилцааны маш хүчтэй хэрэгсэл болж өгдөг бөгөөд физиологи хариу үйлдлийн үндэс болж, үйл ажиллагаа, зан араншинд нөлөөлөх чадамжтай байдаг. Тодорхой хэдэн өнгөнүүд цусны даралт, метаболизмыг нэмэгдүүлдэг бол зарим нэг өнгө нь нүдийг хэт ядраадаг нөлөөтэй.
Мэдээж өнгө гэдэг хүний хувийн үзэл бодол мөн соёл иргэншилээс шалтгаалж түүнд хандах хүн хүний хандлага нь ялгаатай байдаг. Жишээ нь, өрнийн орнуудын нилээд хэсэг нь цагаан өнгийг цэвэр шударга байдлын бэлгэдлээр ашигладаг бол дорнын улсууд үүнийг өглөөтэй зүйрлэн ойлгодог. 



Өнгө гэж юу вэ? 1666 онд Английн эрдэмтэн И.Ньютон призмийн дундуур цагаан гэрэл дамжиж гарахад энэ нь нүдэнд үл үзэгдэх хэд хэдэн өнгө болон ялгардаг гэдгийг баталжээ. Мөн өнгө бүр нь өөрийн гэсэн долгион үелзлэлийн урттай байдаг бөгөөд бусад өнгө рүүгээ уусах боломжгүй байдаг гэжээ. 

Өнгөний сэтгэл зүйн нөлөөлөл. Бидний өнгөний хүртэхүй зарим талаараа субьектив буюу хийсвэр шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл зарим өнгөнүүд нь өөр нэгэн өнгөөр хүртэгдэж ойлгогддог гэсэн үг юм. 

Улаан, шар, улбар шар өнгөнүүд нь хүний тав тухтай мэдрэмжээс аюул занал, уур бухимдлын сэтгэл хөдлөлийн түвшинд хүргэдэг бол хүйтэн өнгө болох цэнхэр, ягаан, ногоон өнгөнүүд хүнийг уйтгартай, удаан болгодог. 

Эртний Хятад, Египетийн соёл иргэншилд кромотерапи буюу өнгийг ажиглаж эмчилгээ хийдэг байж. Кромотерапи гэдэг нь гэрлийн терапи, колорлоги гэх нэр томъёотой утга дүйдэг.

Тухайн үеийн эмчилгээний хувьд өнгийг ойлгохдоо:
- Улаан өнгө хүний бие махбодь ба оюун ухааныг өдөөж, цусны эргэлтийг нэмэгдүүлдэг.
- Шар өнгө бие махбодийг өдөөж биеийг ариусгадаг.
- Улбар шар өнгө таван цулыг эмчилж энергийн түвшинг нэмэгдүүлдэг.
- Цэнхэр өнгө өвчнийг намдаах ба эмчилдэг.
- Хөх өнгө арьсны асуудлыг түр намдаадаг. 

Эх сурвалж: www.psychology.about.com
Л.Энхтүшиг

No comments:

Post a Comment